Ммм… үнсэлт ээ гэж. Хэн дургүй байх билээ. Хайртай хүний чинь уруул чиний урууланд зөөлөн хүрэх тэр агшин тийм л амттай бас тийм догдлуулам байдаг. Хүн төрөлхтөн ижил байдлаар л үнсэлцдэг мэт боловч эрчүүдийг ухаан алдуулдаг үнсэлтүүд гэж байна аа.
1. Озох
Доод уруулыг нь зөөлөн озож, өөр рүүгээ бага зэрэг угз татах маягаар залуугаа үнсээрэй. Дургүй байх эр хүн бий гэж үү? Яг л түүнийг сороод авчих гэж байгаа мэт зөөлөн хэрнээ хэмнэлтэй уруулыг нь озох нь хамгийн чухал шүү. Тэд ч бас хааяа хэн нэгний эрхшээлд байхыг хүсдэг.
2. Секси
Секс хийж байх үед чамд ямар мэдрэмж төрдөг вэ? Түүн рүү хамаг биеэрээ тэмүүлж, дотор нь орж уусахыг хүсдэггүй гэж үү? Яг л тийм мэдрэмжийг үнсэлтэндээ шингээ. Яг л түүнд уусан шингэх гэж байгаа мэт зөөлөн хэрнээ хүчтэй тэмүүлэлтэй. Эхлээд удаан зөөлөн хэмнэлээр эхлэж эрчимтэй хөдөлгөөнд ороод төгсгөлд нь та хоёр зүгээр байж чадахгүй л болов уу.
3. Энгийн
Эрхэмсэг гоо энгийнээс гэдэг дээ. Ямар нэг нойтон зүйлгүй, хэл ч оролцохгүйгээр зүгээр л уруулаараа зөөлөн шүргэж үнсэх нь эрчүүдийн 80%-ийн таалагдлааг авчээ. Ямар нэг чамин ганган зүйлгүй энгийн нэг үнсэлтийг мэдрэх үед бүсгүйнхээ анхилуун үнэрийг давхар мэдрээд инээмсэглэдэг гэсэн байна.
4. Хэл бол хамгийн чухал
Уламжлалт Франц үнсэлт буюу хэлээрээ уруулыг нь тойруулан шүргэж, аманд нь оруулж гаргах маягаар үнсэх нь тэдэнд таалагддаг. Чиний бүх биенээс ганцхан хэл чинь л хөдөлдөг юм шиг л эрчимтэй бөгөөд уян зөөлөн шүргэж, долоож бас хөхнө.