Хамгийн залуудаа өөрийн хүчээр тэрбумтан болсон эрхмээр Кайли Женнер тодорлоо

GettyImages-521943452.0

21 настай Кайли Женнер өөрийн хүчээр хөрөнгөжсөн дэлхийн хамгийн залуу тэрбумтан боллоо.

Телевизийн реалити шоуны од тэрбээр 2015 оноос хойш гоо сайхны “Kylie Cosmetics” компанийг удирдсан байна. Одоо түүний хөрөнгийнх нь хэмжээ нэг тэрбум ам.доллар даваад байгаа ажээ.

Кайли Женнерийн 90 хувийг нь эзэмшдэг “Kylie Cosmetics” компани сүүлд “Ulta Beauty” компанитай түншлэлийн гэрээ байгуулсан байна. “Kylie Cosmetics”-ийн үлдсэн 10 хувийг эзэмшдэг ээж Крис нь менежментийн хөлс авдаг байна. Мөн компанийн борлуулалтын орлого өнгөрсөн онд есөн хувиар өсөж, 360 сая ам.доллар хүрсэн нь үүнд нөлөөлжээ. Кардашьяны гэр бүлийн хамгийн отгон охин тэрбээр “Instagram”-д 128 сая дагагчтай бөгөөд цахим сурталчилгаа нь бүтээгдэхүүнийх нь борлуулалтад эергээр нөлөөлсөн байна.

Үүнээс гадна дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйгээр гоо сайхны “L’Oréal” брэндийн өв залгамжлагч Бетанкур Майерс нэрлэгдэж байгаа юм. Гэр бүлийн эзэмшлийн холдинг компанийн ТУЗ-ийн дарга Бетанкур Майерс 49.3 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшиж байна. Улмаар “Forbes”-ийн 2019 оны дэлхийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтын 15 дугаарт бичигджээ.

Сонирхуулахад, “Facebook”-ийн үүсгэн байгуулагч Марк Закерберг 23 насандаа тэрбумтан болж байсан байна.

Н.Номин-Эрдэнэ

BloombergTV.mn


Хамгийн залуудаа өөрийн хүчээр тэрбумтан болсон эрхмээр Кайли Женнер тодорлоо
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex