Фэйсбүүкийн чат хадгалагддаггүй болно

555

Фэйсбүүкийн  хэрэглэгчдийн мэдээллийг судалгааны компаниудад ашиглуулдаг  тухай асуудал нилээн шуугиан тарьсан. Тэгвэл Фэйсбүүкийн захирал Марк Зукерберг “Фэйсбүүк аппликейшний хувийн нууцлалыг илүү сайжруулж, өндөр нууцлалтай болгоно” гэж мэдэгдлээ.

Фэйсбүүк нь харилцан яриа ихээр өрнөдөг   WhatsApp, Messenger, Instagram гэсэн гурван харилцаа холбооны платформтай компани юм. Тус бүр 1 тэрбум хэрэглэгчидтэй  Фэйсбүүкийн эдгээр харилцааны платформуудаас ганцхан WhatsApp-ийн мессенжер л өндөр нууцлалтай, аюулгүйд тооцогддог. Өөрөөр хэлбэл хэн нэгэн таны чатыг гаднаас нэвтэрч, эсвэл яг бичиж байх үед дундаас нь сэмхэн унших боломжгүй гэсэн үг юм.

 Тэгвэл Фэйсбүүкийн хувийн нууцлалыг сайжруулах шинэчлэлээр эдгээр шинэ тохиргоонууд шинээр бий болох нээ:

  • Хэн тантай холбогдохыг хянах боломжтой.
  • Хувийн харилцаа холбоо, хувийн мэдээлэл өндөр нууцлалттай байх ба Фэйсбүүк ч таны мэдээлэлд нэвтрэх боломжгүй болно.
  • Фэйсбүүкийн чат хадгалагддаггүй болно. Чат, facebook story-г  тантай харилцаж байгаа хүн уншмагц устгагдана. Эсвэл чат тань таны хүссэн хугацааны турш л хадгалагдаж, тэрнээс хойш автоматаар устгагддаг болно.

Марк Зукербэрг өөрийн фэйсбүүк хуудаснаа:
Сүүлийн 15 жилийн хугацаанд Facebook болон Instagram нь хүмүүсийг  найз нөхөдтэйгөө, нийгэмтэйгээ, мөн ижил сонирхолтой хүмүүстэй холбогдоход нь гүүр нь болж ирсэн.

Хүмүүс хэн нэгэнтэй харилцах харилцаагаа илүү хувийн шинжтэй байлгахыг эрхэмлэх болсон энэ үед хувийн нууцлалыг эн тэргүүндээ тавьсан харилцааны энгийн платформыг бий болгох боломж бидэнд байна.

Интернетийн ирээдүйг миний хувьд, хувийн нууцлалыг эн тэргүүнийхээ зарчим болгосон харилцаа холбооны платформ өнөөгийн нээлттэй платформуудаас илүү чухалд тавигддаг болно гэж харж байна.

Хувийн нууцлал нь хүмүүст өөрийнхөөрөө, илүү чөлөөтэй байж, илүү энгийн байдлаар хоорондоо харилцаа холбоо үүсгэх боломжийг бий болгоно.

Бид анх байгуулагдсанаасаа хойш л хүмүүсийг мэдээллээ бусдад хуваалцах, нээлттэй болгохын тулд л хичээж ирсэн учраас хувийн нууцлалтай Фэйсбүүкийг бий болгоно гэдэгт хүмүүс итгэхгүй байхыг би маш сайн ойлгож байна.

Бэлтгэсэн: Г.Сүрэн


Фэйсбүүкийн чат хадгалагддаггүй болно
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex