Фэйсбүүкийн хэрэглэгчдийн мэдээллийг судалгааны компаниудад ашиглуулдаг тухай асуудал нилээн шуугиан тарьсан. Тэгвэл Фэйсбүүкийн захирал Марк Зукерберг “Фэйсбүүк аппликейшний хувийн нууцлалыг илүү сайжруулж, өндөр нууцлалтай болгоно” гэж мэдэгдлээ.
Фэйсбүүк нь харилцан яриа ихээр өрнөдөг WhatsApp, Messenger, Instagram гэсэн гурван харилцаа холбооны платформтай компани юм. Тус бүр 1 тэрбум хэрэглэгчидтэй Фэйсбүүкийн эдгээр харилцааны платформуудаас ганцхан WhatsApp-ийн мессенжер л өндөр нууцлалтай, аюулгүйд тооцогддог. Өөрөөр хэлбэл хэн нэгэн таны чатыг гаднаас нэвтэрч, эсвэл яг бичиж байх үед дундаас нь сэмхэн унших боломжгүй гэсэн үг юм.
Тэгвэл Фэйсбүүкийн хувийн нууцлалыг сайжруулах шинэчлэлээр эдгээр шинэ тохиргоонууд шинээр бий болох нээ:
- Хэн тантай холбогдохыг хянах боломжтой.
- Хувийн харилцаа холбоо, хувийн мэдээлэл өндөр нууцлалттай байх ба Фэйсбүүк ч таны мэдээлэлд нэвтрэх боломжгүй болно.
- Фэйсбүүкийн чат хадгалагддаггүй болно. Чат, facebook story-г тантай харилцаж байгаа хүн уншмагц устгагдана. Эсвэл чат тань таны хүссэн хугацааны турш л хадгалагдаж, тэрнээс хойш автоматаар устгагддаг болно.
Марк Зукербэрг өөрийн фэйсбүүк хуудаснаа:
Сүүлийн 15 жилийн хугацаанд Facebook болон Instagram нь хүмүүсийг найз нөхөдтэйгөө, нийгэмтэйгээ, мөн ижил сонирхолтой хүмүүстэй холбогдоход нь гүүр нь болж ирсэн.
Интернетийн ирээдүйг миний хувьд, хувийн нууцлалыг эн тэргүүнийхээ зарчим болгосон харилцаа холбооны платформ өнөөгийн нээлттэй платформуудаас илүү чухалд тавигддаг болно гэж харж байна.
Бид анх байгуулагдсанаасаа хойш л хүмүүсийг мэдээллээ бусдад хуваалцах, нээлттэй болгохын тулд л хичээж ирсэн учраас хувийн нууцлалтай Фэйсбүүкийг бий болгоно гэдэгт хүмүүс итгэхгүй байхыг би маш сайн ойлгож байна.
Бэлтгэсэн: Г.Сүрэн