Х.Баярмаа: Дэлхийн мисс миний амьдралд тохиолдох ховор боломж байлаа

элхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнБНХАУ-ын Өвөр монголын Ор­дос хотноо болжөндөрлөсөн билээ. Уг тэмцээнд эх орноо төлөөлөноролцсон Хүсэл­баа­тарын Баярмаатай ярилц­лаа.

-Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоодирлээ. Ирсэн хүнээс үг сонс гэдэг дээ?

-Өчигдөр (уржигдар) эх орон­доо ирсэн. 116 орны бүсгүйчүүдтэй хамт миссийн тэмцээнд оролцож нэг зорилгын төлөө тэмүүлж, их зүйлийг сурч мэдлээ. Миссийн тэмцээнээс их урам зориг авч цаашид олон зүйлийг хийж бүтээх хүсэл, эрмэлзэл дүүрэн болсон. Онгоцноос буухад Монголын үнэр­тэй салхи, хөх тэнгэр хамгийн сайхан санагдсан. Ээжтэйгээ уул­зах сайхан байлаа. Бүтэн сарын турш эх орноосоо хол байсан болохоор монголчууд­тайгаа уул­захад сайхан байна.

-Эх орноо их санаж дээ?

-Тэгэлгүй яахав. Тэнд цэвэр монгол хүн гэвэл би л байсан. Бусад орны миссүүд, зохион бай­гуу­­­лагчидтай англиар ярьж байсан болохоор монголоороо ярихыг маш их хүссэн. БНХАУ-ын Өвөр монголын Ордост гэртээ байгаа юм шиг чөлөөтэй байж чадаагүй. Өг­лөө таван цагт босно. Жаахан чөлөөтэй байя гэсэн ч эргэн тойрон камер дагаж байсан болохоор ямар ч боломжгүй. Бүх зүйл дээрээ анхааралтай байхгүй бол болох­гүй. Ямарваа нэгэн эвгүй үйлдэл гаргах юм бол миний ард Мон­голын нэр муугаар хэлэгдэх учраас хичээсэн. Гэртээ ирээд өөрийнхөө дураар амарсан чинь сайхан байна.

-Хятад улс дэглэм чангатай болохоор бүх зүйл дээр хатуу байв уу?

-Биднийг миссийн хэмжээнд хараа хяналт дор байлгасан. Бараг л хагас цэргийн зохион байгуулалт гэсэн үг. Тэнд нэг минут ч хоцрох эрхгүй байдаг. Цаг хугацаа гэдэг ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг сайн ойлгосон. Хятад хүмүүс их эртэч юм билээ. Тийм болохоороо ажлын бүтээмж өндөртэй юм шиг санагд­сан. Дэлхийн мисст оролцож байхад дэг журам гээчийг илүү мэдэрсэн.

Дэлхийн мисс Хятадад хоёр дахь удаагаа боллоо. 116 орны миссүүдийг хараа хяналтан дор байлгаж хамгаалахгүй бол болохгүй. Тэр утгаараа хамгаалалт нь хүртэл өндөр түвшинд байсан.

-Дэлхийн мисст явах болсон тухайгаа ярихгүй юу. Са­наанд­гүй байж байгаад явахаар бол­сон гэсэн?

-Тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө дэлхийн мисст оролцох болсноо мэдсэн. Эхний шалгаруулалтад маш олон охид оролцсон. Улс болгонд дэлхийн миссийн төлөөлөгч бай­даг. Манай оронд “Desoft” студийн Эрхэмбаяр ах  ажилладаг юм. Эрхэмбаяр ах жүжигчин Т.Өөдөө эгчийн нөхөр байгаа юм. Ээж маань анх Т.Өөдөө эгчээс дуулсан юм билээ. Шал­гаруулалтын өмнө Эрхэмээ ах ээж рүү залгаад “Охиноо шал­гуу­лах уу” гэсэн. Анкетаа англи хэл дээр бөглөөд өгсөн.

Дэлхийн миссийн хамгийн гол шалгуур нь “Гэр бүлийн хүмүүжил” байдаг юм билээ. Бусад хүмүүстэй хэрхэн харьцаж байна. Цаашлаад тухайн орчиндоо дасан зохицож байгаа болон дотроосоо хэр боловсорсон хүн бэ гэдгийг нь хардаг. Тэр утгаараа өөрийгөө гэр бүлийн хүмүүжил сайтай юм болов уу гэж боддог.

Мөн хэлний мэдлэг, авьяас чухалд тооцогдоно. Би өнгөрсөн хавар СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Тэр утгаараа нүүр хагарсан болохоор их дөхөм байлаа. “Miss world”-д зургаа өгөөд явуулсан чинь долоо хоногийн өмнө тэнцсэн хариу ирсэн. Тэгээд л би чинь сандраад юу ч мэдэхгүй байсан болохоор оролцохоо больдог ч юм уу гэтэл Эрхэмбаяр ах “Сандрах хэрэггүй. Бүгд чамтай адилхан. Олон жил бэлдсэн хүн гэж байхгүй. Хувь хүний хүмүүжлээс л шалтгаална” гэж хэлсэн. “Хүний амьдралд тохиолдох ховор боломж юм байна” гэж бодсон. Аав маань намайг зоригжуулсан болохоор сэтгэл шулуудсан.

-Таны хувьд бусад орны миссүүдээс юугаараа ялгарч байсан гэж бодож байна вэ?

-Ази хүмүүсийг бүрэг ичимхий гэж боддог. Надтай хамт нэг өрөөнд орсон Непалын мисс “Мон­гол охинтой нэг өрөөнд орохоор боллоо. Аягүй бол бүрэг хүн байгаа даа” гэж бодсон гэсэн. Бид хоёр сарын турш нэг өрөөнд хамт бай­сан. Намайг Монгол руу буцахын өмнө “Би чамайг Ази хүн гэж бод­доггүй шүү. Чи халуун цустай, эрч хүчтэй, өөртөө итгэлтэй яг л Европ хүн шиг санагдлаа. Монголчууд бол ухаалаг оюун төгс ард түмэн байдаг юм байна” гэж хэлсэн. Өнөөдөр Монголыг мэддэггүй улс гэж байхаа больсон байна. 116 орны миссүүд намайг харчихаад “Энэ Монголын охин байна. Танай орныг өмнө нь Чингэсийн Монгол гэдэг байсан гэсэн. Одоо баян Монгол болсон биз дээ” гэж асууж байсан. Тэд монголчуудыг халуун цустай шилэгдмэл ард түмэн гэж үздэг юм билээ. Би өөрийгөө үзэсгэлэнтэй мисс гэж боддоггүй. Дэлхийн мисст оролцохоосоо өмнө би жирийн нэгэн охин байсан. Монголд олон сайхан охид байхад яагаад намайг сонгосон юм бол гэж анхандаа гайхдаг байлаа. Мис­сийн тэмцээнд орж байхдаа “Манай охид үнэхээр гоо үзэсгэлэнтэй юм. Монгол угсаа гэдэг агуу юм даа” гэж бодсон. Дэлхийд латин америкийн бүсгүйчүүдийг сайхан гэдэг. Тэд­нээс дутах юм алга.

-Таны өндөр хэд вэ. Бусад орны миссүүдийн дунд нуруу­гаа­раа аль түвшинд байсан бэ?

-Миний өндөр 178 см. Би дунд зэргийн нуруутайд ордог байсан. Хамгийн өндөр нь Туркийн мисс 195 см. Миссүүд 10 см өндөртэй гутал өмсдөг болохоор илүү өндөр болчихож байгаа юм.

-Миссүүдийг ямар ямар шал­гуу­раад тодруулдаг юм бол?

-Хамгийн нэгдүгээрт хүмүүжил. Би өглөө таван цагт босоод нүүрээ будаад, аль сайхан хувцаснуудаа өмсөөд гардаг байсан. Нэг өдөр Жулиан Мурли “Та нар гадна талаасаа гоё, сайхан харагдах хэрэгтэй ч брэндийн хувцас өмсөх нь чухал биш. Та бүгдийг алхам тутамд чинь шалгаж байгаа ганц шалгуур хувь хүний хүмүүжил байгаа шүү. Түүн дээрээ илүү анхаар. Гаднаа нэг их анхаарал хандуулаад хэрэггүй ээ” гэсэн.

-Дэлхийн мисст оролцож бай­сан үеийн сайхан дурсамжаас хуваалцахгүй юу?

-Өвөр монголчууд намайг Ар монголын охин гээд их сайхан хүлээж авч байсан. “Халх охины зүсийг харъя” гэж ярилцдаг байсан гэсэн. Тэгээд сүүдэр даруулъя гээд сүйд болно. Тэр нь манайхаар зураг авахуулахыг хэлээд байгаа юм. Тэр утгаараа ч тэрүү дэлхийн мисст түрүүлсэн Хятадын Ю Веньдси бид хоёрыг хамгийн их хүлээн авалтад оролцуулсан. Нэг өдөр тоглолт дээр би “Эхийн сэтгэл” дууг дуулсан чинь үзэгчид болон бусад орны миссүүд “Mongolia, Mongolia” гээд орилолд­сон.

“Сүүний үнэр шингэсэн

Сэвлэг даахьтай” гэсэн чинь ээж нүдэнд харагдаад уйлах дөхөв. Нулимс цийлэгнүүлэн дуулаад дуусахад бүх хүн босч зогсон баяр хүргэсэн. Тоглолтын дараа бүх миссүүд хүрч ирж намайг үнсээд “Хэдийгээр хэлийг чинь ойлгохгүй ч гэсэн эх орон, ээжийг минь са­нагд­тал дууллаа” гэсэн нь үнэхээр сайхан санагдсан. Тэр мөчид мон­гол хүн болж төрснөөрөө үнэхээр бахархах сэтгэл төрж байлаа. Финалын тоглолт дээр “dance of the world” төрөлд есөн шилдэг үндэс­ний бүжиг шалгаруулахад би хаал­тан дээр нь жалам харыг бүжиг­лэсэн. Бүжиг дуусахад хүмүүс маш сайхан хүлээж авсан. Тэр тоглолтыг аав маань очиж үзсэн. Монголын дал­баа барьсан цөөхөн хүн бай­сан. Хэдий цөөхөн хүн байсан ч үнэ­хээр сайхан санагдсан. Монгол­чуудыг цагаан сэтгэл, хөх толбо, хөх тэнгэртэй ард түмэн гэдэг. Өөрийн эрхгүй огшиж байлаа даа.

-Тайзан дээр байхдаа аавыгаа харчих юмсан гэж хайсан уу?

-Аавыгаа зөндөө хайсан. Даанч тэр стадион их том болохоор аавыг хараагүй. Харин Монголын далбааг харсан. Одоо ингээд бо­доход эх дэл­хий маань жи­жиг­хэн бол­­сон мэт са­­нагдсан. Шууд ут­гаа­раа биш л дээ. Дэл­хийн өнцөг бу­лан бүрээс мис­сүүд нэг дор цугласан бо­ло­хоор тэгж хэлсэн юм. Тэр холын Уган­да, Зембабегаас охиноо дэм­жи­хээр ээж, аав нь ирчихсэн байсан.

-Дэлхийн миссийн тэмцээн өндөрлөсний дараа гадаадын хэвлэлүүдээр “Хятадууд нутаг­таа дэлхийнмиссийн тэмцээн зохион байгуулаад өөрийнхөө орны хүнд миссийн титмийг ол­го­лоо” гэсэн мэдээлэлцацагд­сан. Үүн дээр та ямар бодолтой байна вэ?

-Хятадын мисс миний сайн найзуудын нэг. Бүх миссүүдийг дөрвөн хэсэгт хуваахад бид хоёр нэг хэсэгт багтсан.

Иймэрхүү ташаа мэдээл­лүү­дийг интернэтээр харлаа. Хүмүү­сийн амнаас ч мөн сонссон. Хүмүүс буруу ойлгоод байна. Дэлхийн миссийн тэмцээн гэдэг бусад мис­сийн тэмцээнээс нэр хүндийн хувьд хамгийн том нь юм. Тийм болохоор шударга болдог. Яагаад шударга болдог вэ гэхээр энэ тэмцээнийг хоёр тэрбум хүн үздэг болохоор тэднийг хуурч болохгүй. Хятадын миссийг түрүүлэхэд бүх орны мис­сүүд хүлээн зөвшөөрсөн. Хүмүүс тэмцээнийг үзээгүй, мэдэхгүй байгаа­­гаас болоод ийм зүйл ярьж байгаа байх. Мэдээж ази, америк хүмүүс хоорондоо ялгаатай.

-Англи хэлгүй ганцхан хятад хэлтэй гээд маргаан дэгдээд байгаа юм биш үү?

-Тухайн мисс ямар орны хэлээр ярьдаг байх нь асуудал биш. Хам­гийн гол нь хувь хүний хүмүүжил. Миссээр шалгарсан хүн дэлхийн улсуудаар явж зовлон тулгарсан хүмүүст дэм өгч, уй гунигийг хуваал­цах энхийн элч болж  байгаа тул хэл бол нэг их чухал биш.

-Дэлхийн мисст оролцох зар­дал мөнгийг нь цаанаасаа даадаг уу?

-Оролцож байх хугацааны зард­лыг цаанаас нь даадаг. Бусад зардлаа өөрсдөө гаргана. Зардал их гардаг юм билээ. Энэ бүгдэд аав, ээж хоёр маань л тусалсан.

-Ээж тань таныг загварын ертөнцөд оруулсан гэдэг байх аа?

-Яг үнэндээ би загварын тал­даа “солгой” хүн. Ээж маань анх Азийн модель агентлагийн Х.Ба­дам­гэрэл, Ч.Содтуяа багш нарын гарт өгч байсан. Тэднээс их зүйлийг сурсан даа.

-Та жүжигчин хүн болохоор уран бүтээлээ хийх нь гарцаагүй. Аав, ээжийнхээ байгуулсан “Шил­­дэг өнгө”продакшинд ажил­лах уу?

-Мэргэжлээрээ ажиллахыг хүс­дэг. Драмын театрын жүжигчин болох юмсан гэж боддог. Би “Шил­дэг өнгө” продакшинд чадлынхаа хэрээр туслахыг эрмэлздэг. Ажил нь ч гэсэн маш амжилттай явж байна.

-Дэлхийн мисст оролцож байхад шантрах зүйл тохиолдож байв уу?

-Энэ бол орон орны охидын хоорондоо ярьдаг нууц байдаг. Мэдээж шантармаар үе тохиол­долгүй яахав. Гэхдээ миссүүд эх орноо төлөөлөн оролцож байгаа болохоор тэр бүхнийг даван туула­хаас өөр замгүй. Сарын хугацаанд олон зүйлийг амжуулна гэдэг мэ­дээж амаргүй. Зарим өдөр тавхан минут унтаж байлаа. Миссүүдээс ачаалал даах чадварыг шаардсан. Хятадын мисс Ю Веньдси маань их тэвчээртэй гэдгээ харуулсан.

-Дэлхийн мисст оролцож байх­д­аа олимпод оролцож буй тамирчдаа фэйсбүүкээр дэм­жиж байсан.Чөлөөт цаг хэр гарч байв?

-Фэйсбүүкээр холбогдоно гэдэг нь бидний ажлын нэг хэсэг байсан. “Мульти медиа авардс” номи­на­цийн нэг үзүүлэлт болж өгсөн. Би­дэнд чөлөөт цаг гэж байхгүй ч фэйсбүүкээр орох цаг гаргаж өгдөг байлаа. Сарын хугацаанд нэг ч удаа телевиз үзээгүй. Өвөр монголд нэг хэцүү нь “Youtube”, “Twitter”, “Facebook” ашиглах хорио­той юм билээ. Энхжаргал эгч маань надад манай тамирчид ийм амжилт гаргалаа гэж мэдээл­лэж байсан. Тамирчид маань Мон­гол орныхоо төлөө хүнд хэцүү бүхнийг даван туулж байгаа боло­хоор тэднийгээ дэм­жиж мэндчилгээ дэвшүүлж байсан юм.

-Манай үндэсний хувцас дэл­хийн миссийн тайзан дээр ялгарч байна лээ шүү?

-”Дизайнер авардс” номи­на­цийг шалгаруулсан. “Шилмэл заг­вар”-ын Цэлмэг эгч маань надад хоёр даашинз урлаж өгсөн. Тэрхүү шалгаруулалт дээр бусад орноос ямар нэгэн байдлаар ялгарахын тулд үндэсний хувцсаа өмссөн. Миний өмссөн монгол хатны мал­гай хувцас их сүртэй харагдсан гэсэн. Тийм болохоороо бусад орны миссүүдээс шүүмжлэл хүрт­сэн. Үдшийн даашинз өмсөхгүй үндэсний хувцас өмслөө гээд бай­сан ч шүүгчдэд таалагдсан байна лээ.

-Нийт хичнээн номинацид өрсөлдсөн юм бэ?

-”Авьяаслаг мисс”, “Зорилго бүхий мисс”, “Топ модель”, “Далайн эргийн гоо үзэсгэлэн”, “Спорт мисс”, “Мульти медиа авардс” гэсэн гол шалгуурууд байсан. Би долоо хоногийн өмнө явсан болохоор “Зорилго бүхий мисс”-дээ оролцож чадаагүй. Энэтхэгийн мисс энэ төрөлд түрүүлсэн. Тэр сургууль бариулаад ядуу хүүхдүүдэд сурах нөхцөл боломжоор хангасан байсан тул яах аргагүй түрүүлсэн юм.

Миний хувьд “Авьяаслаг мисс”-ийн шилдэг 10, “Спорт мисс”-ийн шилдэг 25, “Топ модель”-ийн шил­дэг 47, “Далайн эргийн гоо үзэс­гэ­лэн”-гийн шилдэг дөчид шалгар­сан. “Мульти медиа авардс”-ыг фэйсбүүкийн лайкийн тоогоор шалгаруулахад мон­гол­чууд маань цөөхөн ч гэсэн намайг 8000 хүн дэмжсэн байна лээ. Намайг тэм­цээнд явахад дэмжиж, урам хайр­ла­сан бүх хүндээ баяр­лалаа гэж хэлмээр байна.

-Гэр бүлээ төлөвлөсөн үү?

-Би 20 настай. Цаашид хийх зүйл их байна. Ямартай ч 25 нас хүрээд гэр бүлтэй болох бодолтой байгаа. Удахгүй сайхан сэтгэлтэй, сайн залуутай учрах байхаа гэдэг­тээ итгэдэг.

-Таны биеийн харьцаа, жин хэд вэ?

-Би тийм туранхай биш ээ. Монголоос 68 кг байсан бол одоо 62 кг болсон. Биеийн харьцаа 95х65х93.

-Таеквондогийн секцэнд явж байсан хүн дэлхийн миссийн тэмцээнд оролцоод л…

-Би багадаа сул биетэй хүүхэд байсан гэсэн. Аав маань намайг таеквондогоор хичээллүүлсэн нь одоо ч амьдралд хэрэг болдог. Хоёр жил хичээллэх хугацаандаа шар бүс авсан. “Сүүдэр тулаан” тэмцээнээс алтан цом хүртэж байсан шүү.

Э.ЭНХБОЛД

URL: http://www.yanaa.mn/yanaa/?p=60264оптимизация сайтовпродвижению сайтовкак продвинуть сайт самостоятельно бесплатноwihack mobile для androidдеревянный чехол для iphone 4срочные онлайн микрозаймы через интернетjugar gratis tragamonedas casino las vegasfemale escorts for womenskykings online casinoIs online roulette fixedвиза в танзаниюбизнес план кредитного потребительского кооперативабанк возрождение онлайн заявка на кредитную картукредит и кредитные карты альфа банкасбербанк кредит под залог квартиры условияденьги в долг гражданам украины в москведам деньги в долг днепропетровскраскрутка нового сайтагорящие туры на кипр на 3 днягорящие туры в болгарию в сентябрекупить керамическую сковороду в москвехороший адвокатиндексация в яндексестроительство дома челябинскразработка одностраничных сайтов недорого в москвекупить посуда


Х.Баярмаа: Дэлхийн мисс миний амьдралд тохиолдох ховор боломж байлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.