Монголчууд уран гулгалтын төрлөөр анх удаа олон улсын тэмцээнд оролцов

ОХУ-ын Красноярск хотноо болж буй Дэлхийн оюутны өвлийн спортын наадамд Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцлоо. Ингэснээр тэрбээр спортын энэ төрлөөр Монгол улсаас Олон улсын тэмцээнд оролцож байгаа анхны тамирчин болж байна.

15520993745c83282e1d32c

Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 38 тамирчин уралдсаны дотор Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ багтсан нь манай улсын спортын түүхэн дэх онцлох явдлаар нэрлэгдэж байна.

Г.Марал-Эрдэнэ энэ удаагийн тэмцээнийг 24.75 оноогоор өндөрлүүллээ. Харин финалын шатанд Япон, ОХУ-ын тамирчид шалгарч, эхний байранд Японы уран гулгалтын тамирчин Михара Май 75.92 оноогоор тэргүүн байранд шалгарсан юм.

Г.Марал-Эрдэнэ таван настайгаасаа Японд амьдрах болж, 12 жилийн турш уран гулгалтын спортоор япон багш, дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэж иржээ. Өдгөө Японы Чьюко их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралдцаг тэрээр ирэх хавар сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ мастер хамгаалж, илүү мэргэшин, олон тэмцээнд амжилт гаргахаар суралцахаа хуваалцсан юм. Тус их сургуульд Японы уран гулгалтын үндэсний багийг дасгалжуулдаг багш, дасгалжуулагчид ажилладаг нь томоохон боломжийг олгожээ. Монголд мөсөн гулгалтын талбай байдаггүй учраас бэлтгэл тасалдах эрсдэлтэй, тиймээс эх орон руугаа тэр бүр очоод байх боломж гардаггүй тухайгаа тэрээр хуваалцсан юм.

Эх сурвалж: www.zaluu.com

Монголчууд уран гулгалтын төрлөөр анх удаа олон улсын тэмцээнд оролцов
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex