Н.Байгалмаа: Би ээж хүн биш байсан бол амиа хорлох байсан

maxresdefault

Монгол улсаас Англи улсын Лондон хот хүртэл тэмээтэй аялах их аянд гарсан Н.Байгалмаа хоёр дахь удаагаа телевизэд ярилцлага өгчээ. Эх орондоо дөнгөж ирээд байгаа түүний аялал Казахстан улсаас үргэлжилж буй бөгөөд түүнийг аян замдаа гараад удаагүй байхад түүнийг тойрсон хэл ам тархаж эхэлсэн нь түүнд тун ч эмзэг туссаныг тэрээр энэхүү ярилцлагынхаа үеэр дурдсан байна.

Тухайн үед хоёр охиноо бодоод тэр бүх хэл амыг даван гарсан гэх тэрбээр “Хэл ам гарч байх үед хэрэв би ээж хүн биш байсан бол бараг амиа хорлохоор санагдаж байсан. Өдөр, шөнөгүй утас хангинана, өдөр шөнөгүй гэр бүл рүү заналхийлнэ. Гэхдээ эх хүн болоогүй байсан бол давж гарахгүй байсан байх. Энэнээс хэцүү зүйл гэж байхгүй. Үүн шиг зүйлийг өөртөө багтаачихсан хүнд энэнээс цаашаа зовж, шаналах зүйл үнэндээ алга” хэмээжээ.

Тэрээр энэ удаад Монгол тэмээнүүдээ эх оронд нь үлдээн Казахстан улсаас шинэ тэмээдтэй аялалд гарч буй бөгөөд гурван улс дамнасан аялал болох ажээ.

 

Ингээд түүний оролцсон “Улаан бал” нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Н.Байгалмаа: Би ээж хүн биш байсан бол амиа хорлох байсан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.