Нострадамус 2019 онд хүн төрөлхтний тал нь мөхнө гэж зөгнөжээ

654

Францын эм зүйч, алхимич Мишель де Нострдам буюу Нострадамус гэдгээрээ алдаршсан эрдэмтэн хүн төрөлхтний тал хувь нь 2019 онд мөхнө гэж зөгнөжээ.

Алдарт зөнчийн тайллаар бол хүн төрөлхтний тал хувийн мөхлийн шалтгаан нь удаан үргэлжилсэн дэлхийн дайн байх гэнэ. Нострадамус Дэлхийн гуравдугаар дайн бүхэл бүтэн 30 жил үргэлжилнэ гэжээ. Энэ дайн олон сая хүний аминд хүрнэ гэж Мишель де Нострдам мэдэгдсэн байна.

map-of-north-america Нострадамус 2019 онд хүн төрөлхтний тал нь мөхнө гэж зөгнөжээ

Мөн хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн голомт нь Хойд Америкт оршино гэжээ.

Түүнчлэн Нострадамус Европ тивд үер нүүрлэж, дэлхийн улс төрийн олон удирдагчид эх дэлхийнхээ уур амьсгалыг аврах тухай гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүй болно гэсэн байна.

jrc-global-warming-increases-river-floods-europe Нострадамус 2019 онд хүн төрөлхтний тал нь мөхнө гэж зөгнөжээ

Дэлхийн олон хүн, олон ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл Францын эм зүйч, алхимичийн зөгнөлд нэлээд анхааралтай хандаж байна. Нострадамус мөн 2019 онд маш их зовлон шаналал, үсрэлтийн дараа гэрийн амьтан хүнтэй ярьдаг болно гэж зөгнөжээ.

p01b5rj7 Нострадамус 2019 онд хүн төрөлхтний тал нь мөхнө гэж зөгнөжээ

Тэгвэл энэ жил АНУ-ын эрдэмтдийн багийнхан туршилтын оготнод удаан хугацааны турш туршилт явуулсны эцэст мэрэгч амьтны хэлийг ойлгох алгоритм бүтээсэн гэжээ.

Мишель де Нострам XVI зуунд нас барсан юм. Түүхчид, одон орон судлаачид, хуйвалдааны онолд дурлагчид Францын эрдэмтнийг олон чухал үйл явдлыг зөгнөж чадсан гэж үздэг. Түүний зөгнөсөн чухал үйл явдлуудгүйгээр хүн төрөлхтний түүхийг төсөөлөхөд хэцүү ч гэдэг байна. Тухайлбал, Нострадмус Наполеон Бонапартыг төрийн эрхэнд гарна, Хирошима, Нагасакид бөмбөг хаяна, түүнчлэн есдүгээр сарын 11-нд алан хядах ажиллагаа болно гэдгийг зөгнөсөн гэдэг.

nostradamus Нострадамус 2019 онд хүн төрөлхтний тал нь мөхнө гэж зөгнөжээ

Эх сурвалж: www.pravda.ru


Нострадамус 2019 онд хүн төрөлхтний тал нь мөхнө гэж зөгнөжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.