22 өдрийн секс марафон

8dfedd99fe1926b803c3e18cbffa73c9

Зоригтой бас халуухан секс тамирчдад энэ нийтлэл зориулагдсан. Энд 22 шинэ байрлал, секс хийх 22 шинэ газар байхгүй…харин чамд бас хайртад чинь секси мэдрэмж төрүүлж, бие биенээ шинээр харахад туслах 22 содон санааг бичлээ.

Өдөр бүхэн унтлагын өрөөнд, бие биенийхээ хөлстэй царайг харж өндөрлөх албагүй. Зүгээр л эдгээр өдөр бүрийн хэдэн хормыг ч болов ямар нэг секси, дотно зүйлд зориулах ёстой юм. Бүгдийг нь хэрэгжүүлмээргүй байвал, 14-ийг нь сонгож бичээд эхлүүлээрэй. Заавал хийгээд үз! Та хоёр 18-т шиг л болох болно.

1 дэх өдөр
Сээтэгнэх чадвараа сэргээ. Кофе шопод орж ирсэн сайхан инээмсэглэлтэй залуу руу “сэжигтэй” хараад өнгөрөх нь өөртөө итгэх итгэлийг чинь дэвэргэх болно. Чи хэн нэгэнтэй тогтвортой харилцаанд байсан ч, нэг секундын сээтэгнэл гэмгүй. Учир нь тэндээс авсан сэргэлэн мэдрэмжээ чи гэртээ, хайртай залуудаа аваад л очих болно. Ямар ч гомдоох зүйлгүй.

2 дох өдөр
Нозоортлоо унт. Өнөө орой хөнжил та хоёрыг хэн ч салгах ёсгүй. Болж өгвөл нүцгэн унтаарай. Тэгвэл чи биетэйгээ илүү “дотносох” болно. Ирэх өдрүүдийн сонирхолтой адал явдлуудаас урьтаад жоохон амраад авчих.

3 дах өдөр
Поз аваарай. Хайрттайгаа ямар нэг нарийн нандин зураг авахуул. Та хоёрын хамтдаа зүгээр л инээмсэглэчихсэн зураг гар утсаар чинь дүүрэн байна. Гэхдээ чиний унтлагын хувцастай, эсвэл дотуур майктай, түүний цээж нүцгэн зураг байхгүй л байх шиг?

4 дөх өдөр
Биеэ бүрэн утгаар нь эрхлүүл. Бикини вакст орж, саунд суу. Эсвэл сайхан фитнесс, аеробикт явж өөрийгөө ямар эрч хүчтэй, уян хатан, эвсэлтэй болохыг мэдэр. Шивээс хийлгэж, үсээ өөр өнгөөр будуулсан ч болно. Ямар ч байсан энэ өдрийн төгсгөлд чи өөрийн тачаангуй байдлаа тодотгож, өөртөө сэтгэл хангалуун үлдэх ёстой.

5 дах өдөр
Хэн нэгнийг шохоорхо. Хэн нэг олны танил том залууг /сайн уу, жүжигчин Амараа?/, эсвэл фэйсбүүкт эртнээс анхаарлыг чинь татаад байдаг эрийн зургийг өнөөдөр бүгдийг нь үз. Утасныхаа дэлгэцэн дээр нэг цаг зургийг нь тавь. Түүнийг гудамжинд тааралдвал юу хэлж яриа өдөхөө төсөөлөн бод.

6 дах өдөр
Хамтрагчтайгаа секс фантаз хуваалц. Өөрийнхөө үргэлж хүсч явдаг сексийн нууцыг түүнд ярь, нэгд нэггүй, жижиг деталийг ч үлдээлгүй. Та хоёрын хооронд нандин итгэлцэл бий болж, цаашид өөр юугаа ч нуух хэрэггүй юм шиг сэтгэгдэл төрөх болно. Та хоёрын тэр яриа заавал сексээр өндөрлөхгүй байсан ч болно.

7 дахь өдөр
Байнга өмсөхөд биед эвгүй гээд хадгалчихсан байсан уяан дотоожоо гаргаж өмс. Хэн ч хувцсыг чинь нэвтэлж харахгүй ч гэсэн дотуураа ямар халуухан юм угласнаа чи өөрөө мэдэж байгаа болохоор өнөөдөр харц чинь хаана ч итгэлтэй, цэх, гал шиг байх болно.

8 дахь өдөр
4-лсөн болзоонд яв. Заримдаа удаан хамт байсан хос бие биенийхээ сайхан чанарыг нь олж харахаа больчихсон байдаг. Харин найзуудтайгаа уулзахдаа бид жирийн үеийнхээсээ илүү гадаад төрхөндөө анхаардаг учраас тэнд өөрсдийгөө эгэл үеийнхээсээ ч сайхнаар харах болно. Дараа нь секс хийхэд илүү урамтай ч байж мэднэ.

9 дөх өдөр
Түүнийхээ сүрчигийг цацаж ажилдаа яв. Зарим эрэгтэй ус эмэгтэй хүнд үнэхээр сайхан зохидог юм шүү. Чамд өдөржин түүнтэй хамт яваа юм шиг мэдрэмж төрж, дотор чинь нуугдаж байсан эршүүд, зэрлэг бүсгүйн шинж ил гарах болно. Орой гэртээ харихдаа түүнийг ямар их санаж байгаагаа мэдрэх нь гарцаагүй.

10 дахь өдөр
Бяцхан тоглоом. Багадаа онгоц бууддаг байсан бол насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёр хүн бие биенийхээ газар дээрх сэрлийн цэгүүдийг буудах болно. Хоёр тусдаа цаасан дээр эрэгтэй, эмэгтэй биений хэлбэр зураад сөөлжилж авна. Тэгээд бие биенийхээ хаанаа үнсүүлэх, хүрүүлэх, оролдуулах, илүүлэх дуртай гэж бодож байна, тэр газартаа тэмдэглэгээ хийнэ. Тэмдэглэж дуусаад бие биенийхээ цаасыг харж зөв газрыг нь оносон эсэхт нь дүн тавина.

11 дэх өдөр
Өнөө орой арай л өөр байрлал туршиж үз. Түүнийг буйдан дээр сууж байхад нь мордоод ав. Хосууд ихэвчлэн найдвартай “бүтдэг” байрлалаараа хийсээр байгаад дадчихдаг. Шинэ байрлал та хоёрын биений өөр хэсгүүдийг үрэлцүүлэх болно.

12 дох өдөр
Секст явуул. Технологийн ачаар ч бид олон зүйлд хүлээлт үүсгэдэг шүү. “Би чиний тухай бодож байна” гэдэг энгийн мессежээр эхлүүлээрэй. Хариу ирэхэд нь түүний яг “юуг” бодоод байгаагаа өч.

13 дахь өдөр
Хамтдаа хийж, мэдэрч байсан ямар нэг зүйлээрээ өнөөдрийг хачирла. Анхны болзоон дээрээ сонсож байсан дуугаа гэртээ тавих, хамт үзэж байсан киногоо дахиж үзэх, хуримаа хийчихээд хамгийн түрүүнд очиж байсан газар луугаа явах, анх хамтдаа хийж байсан хоолоо хийж идэх гэх мэт…

14 дэх өдөр
Сексийн үеэр амнаасаа ядаж нэг үг унага. “Хүчтэй”, “яг наанаа” гэдэг энгийн үгнүүдээс ч эхэлж болно. Насанд хүрэгчдийн кинон дээр бүсгүйчүүд нь хичнээн зоригтой, бас аминдаа хайртай байдаг билээ? Тэр залуу таашаал авч байгаа эсэх нь биш, өөрсөддөө сайхан байгаа эсэхт л тэд санаа зовдог.

15 дахь өдөр
Өрөөгөө өөрчил. Энэ чинь та хоёрын хоёулахнаа байж болох цорын ганц орон зай биз дээ? Хүүхдийн тоглоомууд, угаах ёстой хувцас, бичиг цааснаас тэр орон зайг чөлөөл. Тэнд зөвхөн бүдэг гэрэл, цэвэрхэн хөнжил, тайлаад шалар нэг тараачихсан дотуур хувцаснууд л байх ёстой.

16 дахь өдөр
Бие биедээ эротик өгүүллэг уншиж өг. “Уран зохиолын цаг” боллоо хоёр оо.

17 дахь өдөр
Эргэн дурсахуй. Хуримынхаа зургийг үзэх юм уу, анх бичилцэж байсан мессежүүдээ унш. Хуучин дурсамжаа санах нь та хоёрт шинэ дурсамж бүтээх сэдлийг ч төрүүлнэ. Тэр үед хичнээн зоригтой, хөгжилтэй байж вэ? Одоо ч гэсэн та хоёр бие биедээ жаахан цаг гаргачихвал тийм л болох болно.

18 дахь өдөр 
Шалтгаангүйгээр түүнд бэлэг өг. Тийм ч нүсэр, бас романтик биш. Зүгээр л түүнд харах болгонд чамайг санагдуулах жижигхэн зүйл байхад болно. Ажлын ширээн дээр тавьдаг тоглоом, хамрын алчуур…

19 дэх өдөр
Хайртынхаа Facebook дээр бүх хүний нүдэнд харагдахаар хайрын үгтэй пост бич. Эсвэл өчигдөрийн хийж өгсөн хоолных нь тухай магт, үл ялигхан нялуун үг оруулчих. Тэр чамайг олон хүний өмнө хайраа бардам илэрхийлэхийг хараад баярлах болно.

20 дох өдөр
Хайртаараа хувцас сонгуулж өмс. Аль хувцсандаа хамгийн дуртайг асуугаад, хэлснийг нь өмсөж нэг өдөр яв. Түүний нүд баярлах болно. Чи ч бас түүнд өөрийнхөө дуртай хослолыг өмсгөж, зангиаг нь зүүлгээрэй.

21 дэх өдөр
Зоогийн газрын ширээний доогуур хөлөө явуулах юм уу, дэлгүүр дотор түүнийхээ уруул дээр нь үнс. Хамгийн гол нь өдөр бүрийг ямар нэг секси зүйлээр чимэглэх хэрэгтэй.

22 дох өдөр
Тэрнийг яг өсвөр насны туршлагагүй залуус шиг хий. Хөхний даруулгаа түүнээр тайлуулж, удаан маш удаан үнсэлц. Тэртээх өдрүүдэд бид хийхгүй гэж бодож байсан ч нэг мэдэхэд л нүцгэн тэврэлдээд хэвтэж байдаг байсан даа?


22 өдрийн секс марафон
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.