Загвар өмсөгч, мисс бүсгүйчүүд ихэвчлэн баян, хөгшин эртэй нэр холбогддог. Тэгвэл “Miss international-2004” тэмцээний дэд байр, “Хаврын гоёл-2006” наадмын тэргүүн байрын шагналт загвар өмсөгч А.Дэлгэрмаа баян, хөгшин эртэй нэр холбогдохыг хүлээн зөвшөөрдөг нэгэн аж.
“Элсний нүүдэл” киноны Анхмаагийн дүрд тоглож олонд танигдсан тэрбээр саяхны нэгэн ярилцлагадаа: “Би ирээдүйн нөхөрөө өөрөөс тав зургаан насаар ах байгаасай гэж хүсдэг.
Тиймээс өөрт таалагдсан баян, хөгшин эрчүүдэд цаг гаргаж болзож уулдзаг” хэмээн ярьжээ. Үүнээс харахад модель бүсгүй “хэн нэгэн мөнгөтэй байгаад нөгөө хүнийг хайрлаж, хайрлуулж чадаж байвал бүх зүйл болно” гэж үздэг бололтой.
Д.Отгон www.secret.mn