Лори Лафлин нэг сая ам.доллар өгч, батлан даалтаар суллагджээ

батлан_bАНУ-ын Хууль зүйн яам баян америкчууд авлига өгч хүүхдүүдээ дотоодын нэр хүндтэй коллеж, их сургуульд элсүүлдэг болох хууль бус үйлдлийг илрүүлсэн билээ.

Холбооны мөрдөх товчоо авлига өгч, хүүхдээ их сургуульд элсүүлсэн 40 хүнийг баривчилж, хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Эдгээр баячуудын дунд олны танил эрхмүүд багтаж байсан нь олныг гайхшруулсан юм.

“Full House” телевизийн цувралын од Лори Лафлин, “Яахаас буцахгүй эзэгтэй нар” цувралын од Фелисити Хаффман нар их хэмжээний мөнгө өгсөн болохыг баримтаар нотолжээ.

Жүжигчин Хаффман хүүхдийнхээ өмнөөс өөр хүнийг элсэлтийн шалгалтад оруулсан нь илэрсэн ба тэрбээр хоёр өдрийн өмнө 500,000 ам.доллар төлж, батлан даалтаар суллагдсан юм.

Харин жүжигчин Лафлин өчигдөр нэг сая ам.доллар төлж, батлан даалтаар суллагсдсан байна.

Тэрбээр спортод ямар ч хоёр охиноо Өмнөд Каролинагийн их сургуульд тамирчны статусаар элсүүлэхийн тулд хагас сая ам.доллар төлжээ.


Лори Лафлин нэг сая ам.доллар өгч, батлан даалтаар суллагджээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.