Буржгар байцайг хэрэглэхийн ашиг тус

773
Буржгар байцай нь тоонолжит ногооны төрлийн байцай бөгөөд бидний хэрэглээний ногооноос хамгийн ашиг шимтэй ногоо юм. Навч нь ногоон, ягаан, гүн ногоон зэрэг төрлөөр байна.
Буржгар байцай витамин А, К, С, В6, B1, B2, B3, марганц, кальци, зэс, кали, магни, төмөр зэрэг агуулсан байдагийг харахад маш их амин дэмтэй ногоо юм. Мөн маш бага төрлийн тослог асуулдаг ч энэхүү тослогийн ихэнхи хувийг омега 3 тос агуулдаг байна. Гайхалтай биш гэж үү?
Байнга хэрэглэж заншсанаар зүрхийг хамгаалж, цусны даралтыг багасгаж, үрэвслийн эсрэг хүчтэй тэмцэж цаашлаад стресс болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй байдаг ажээ. Мөн түүнчлэн буйцайнаас 4.5 дахин их С витаминаар баялаг энэхүү ногоог нэг аяга идэхэд бүхэл жүрж жимс идсэнээс илүү витамин С авах гэнэ шүү.
Буржгар байцайг салат, смүүти болон өдөр тутмын хоолондоо хэрэглэж болох ба хамгийн амттай байдлаар хэрэглэе гэвэл олив тосоор бага зэрэг тослоод шарх шүүгээнд хуурай болтол нь шараарай. Энэ нь амны зугаа гаргах шилдэг хөнгөн зууш болно гэдгийг амлаж байна.

Буржгар байцайг хэрэглэхийн ашиг тус
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.