Дуулианд холбогдсон K-pop урлагийн гурав дахь од “зодог тайллаа”

2774

Өмнөд Солонгосын поп урлагийн ертөнцөд дэгдээд байгаа дуулианд өнөөдөр дахин нэг дуучин нэр холбогдож, шоу бизнесийг орхиж байгаагаа зарлалаа.

Хөвгүүдийн Highlight хамтлагийн гишүүн, 29 настай Ён Жун Хюн бусдын нууцаар хийсэн сэкс дүрс бичлэгийг онлайнаар хүлээн авч үздэг байснаа хүлээн зөвшөөрч, ийм шийдвэр гаргасан байна.

Даваа гарагт Big Bang хамтлагийн гишүүн Сюнри өөрийн түнш гадаадын хөрөнгө оруулагчдыг биеэ үнэлэгчдээр зугаацуулдаг хэмээн буруутгагдсаныхаа дараа урлагийн замналаа өндөрлүүлж байгаагаа зарласан.

Түүний хэргийг мөрдөн шалгах явцад дуучин, телевизийн шоуны од Жун Жүн Ён хэд хэдэн эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж буй үйлдлээ нууцаар бичиж, групп чатаар найз нартаа үзүүлдэг байсан нь илэрсэн юм. Тэр өчигдөр буруугаа хүлээж, мөн урлагийн ертөнцийг орхиж байгаагаа зарласан.

Уг чат группт гурван хүн байсны нэг нь Сюнри бол гурав дахь хүн нь өнөөдөр буруугаа хүлээсэн Ён Жун Хюн болж байна.

Ён Жун Хюнийг “чатаар ирсэн дүрс бичлэгийг үзэж, зохисгүй үг хэллэгээр бусадтайгаа харилцаж байсан” нь шийдвэр гаргах үндэслэл болсон хэмээн хамтлагийнх нь менежмэнтийг хариуцдаг Around Us Entertainment компани мэдэгджээ.

Өмнөд Солонгосын эрэгтэйчүүдийн дунд охид бүсгүйчүүдийн нүцгэн дүрсийг нууцаар бичиж аваад хоорондоо хуваалцаж зугаацдаг үзэгдэл гамшгийн хэмжээнд хүрээд байгаа.

Тэгвэл энэ гамшигт олны танил, нэр хүндтэй эрчүүд мөн адил автсан болохыг энэ удаагийн дуулиан батлан харуулж байна.

IKON.MN


Дуулианд холбогдсон K-pop урлагийн гурав дахь од “зодог тайллаа”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.