О.Анужин: “Хунт нуур”-т бүжиглэхийн тулд сэтгэлзүйгээ хүчтэй байлгах учиртай

1-1-1_bЭнэ удаагийн дугаарын зочноор Монгол Улсын гавьяат жүжигчин, УДБЭТ-ын гоцлол бүжигчин О.Анужинг урилаа. Тэрээр Шанхайн олон улсын наадмаас хүрэл медаль хүртэж байсныг уншигчид санаж байгаа байх.

-Саяхан та “Хунт нуур” балетад гоцоллоо. Анх энэ бүтээлийн олны хэсэгт гарч байсан гэж сонссон

-Анх театр ороод “Хунт нуур” балетын 16 хунгийн нэгээр тайзнаа гардаг байсан. Олны хэсэг их хэцүү. Учир нь бүжигчид яг нэгэн зэрэг, нэг амьсгаатай бүжиглэх учиртай. Тэгэхээр гол дүрээс ч илүү хяналт хэрэгтэй гэсэн үг. Энэ хэрээр анхаарал, төвлөрөлт шаарддаг.

-Энэ балетад гоцолох нь эмэгтэй бүжигчдийн мөрөөдөл байдаг байх?

-Би 2016 онд анх “Хунт нуур”-т гоцолж байлаа. Манай бүжигчид “Хунт нуур” бол “Хунт нуур” л юм гэж ярьдаг. Бүжигчнээс техник шаарддаг хэцүү балет. “Хунт нуур”-т бүжиглэхийн тулд ур чадвараас гадна сэтгэл зүйгээ хүчтэй байлгах учиртай. Форумаа алдаж болохгүй. Тэгэхээр мэргэжлийн өндөр төвшинд биеэ болон сэтгэлзүйгээ бэлдэх хэрэгтэй.

-Анх тайзан дээр гараад хэр сандарч байв?

-Балет үзэх, бүжиглэх хоёр мэдээж тэнгэр газар шиг зөрүүтэй. Үзнэ гэхээр тухайн уран бүтээлээс таашаал мэдэрнэ. Би үзэгч байхдаа бүжигчдийг хараад “Хөөх яасан гоё юм бэ” гээд л. Харин бүжигчин болчихоод үзэгчээрээ “Хөөх яасан гоё юм бэ” гэж хэлүүлэхийн тулд илүү хичээж, хөдөлмөрлөх шаардлагатай болсон.

-Таны анхны гол дүр “Цэнхэр нүдэн бүсгүй” гэсэн үү?

-“Цэнхэр нүдэн бүсгүй” балетад гоцолох болсноо мэдээд баярлаж бас догдолж билээ. Тоглолтын өмнө хоёр хөлийн хуруу цэврүү үсрээд эдээлчихсэн. Хөлөө боож, өвчин намдаах эм ууж байгаад тоглолтоо дуусгаснаа мартдаггүй. Тэр өвдөлтийг давж гарсан мэдрэмж гайхалтай.

-Магадгүй шантрах, уйлмаар үетэй олон тулгарч байв уу?

-Байлгүй яахав. Би их уйламхай шүү. Ер нь урлагийн хүн сэтгэл хөдлөл өндөр байдаг. Хурдан баярлана, хурдан уйлна. Харин гомдохдоо бол гайгүй ээ. Нэгэнт л энэ мэргэжил, энэ амьдралыг сонгосон бол бүх бэрхшээлийг давж, туулах тэвчээр их чухал.

-Та нэг удаа хөлөө гипсдүүлэхгүй гээд өвчин намдаагч эм уугаад явж байсан гэсэн. Энэ үнэн үү?

-Бүжигчин хүнд ийм бэрхшээл олон тохиолдоно. Тэр үед маргааш нь би тоглолттой байсан юм. Үзэгчдээ хүндэлсэн. Тэгэхээр тэвчихээс өөр арга байгаагүй. Гэхдээ энэ нь эрүүл мэнд хамаагүй гэсэн үг биш шүү. Бүжигчин хүн хамгийн түрүүнд эрүүл мэнддээ анхаарах учиртай. Тэр эмч миний эрүүл мэндийг бодоод гипсдэнэ гэсэн л дээ. Гэхдээ би хөдөлгөөнөө хориулах хамгийн дургүй. Тухайн үед миний хөл бороолчихсон байсан юм.

-Та Шанхайн олон улсын тэмцээнээс шагнал авсан анхны монгол бүжигчин болсон. Тухайн үед олон таниар бахархаж байлаа?

-Миний хувьд Шанхайн олон улсын тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож, хүрэл медаль хүртсэн. Энэ тамцээнд дэлхийн 16 орны 75 бүжигчин өрсөлдсөн. Манай улсаас надаас гадна гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, УДБЭТ-ын залуу бүжигчин н.Хишигжаргал нар оролцсон. Бид тэмцээн эхлэхээс 14 хоногийн өмнө очиж, бүжиглэх театр болон хамт бүжиглэх балетчинтайгаа танилцсан. Эргээд бодоход их сайхан дурсамж сэтгэлд үлджээ.

-Энэ тэмцээнээс гадна эх орондоо болсон олон улсын анхдугаар тэмцээнээс Гранпри шагнал авсан байх аа?

-Тэр болгон бусад улс балетын олон улсын тэмцээн зохион байгуулж чаддаггүй. Тухайн үед тэмцээнд оролцохоор ирсэн бүжигчид манай бүжигчдийг басамжлаад байгаа нь мэдрэгдсэн. Харин ч энэ бид тэмцээнийг зохион байгуулж, оролцсоноор олон улсад сонгодог урлагийн хөгжлөө харуулж чадсан гэж бодож байна. Олон улсын хэмжээний шүүгч нар ирсэн учир стандартын дагуу тэмцээнээ зохион байгуулсан.

–Та “Түрүүлнэ гэж тэмцээнд оролцдоггүй. Бэлдсэн зүйлээ тайзан дээр төгс гүйцэтгэхийг хичээдэг” гэж ярилцлага өгсөн байсан?

-Сэтгэл зүйн хувьд өөрийгөө илүү тайван, хүчирхэг байлгахыг хүсдэг. Ялангуяа тэмцээний үед өөрөөтэйгөө байнга ажиллах шаардлага тулгардаг. Олон өдөр хичээсэн бүхнээ тайзан дээр төгс гаргах учиртай. Тайзан дээр өөрийн ур чадвараа хамгийн сайнаараа үзүүлж байж ялалт байгуулна. Энэ зарчмынхаа дагуу хөдөлмөрлөсний хүчинд Монголдоо анх удаа алтан медаль авч ирсэн.

–Анх балетаар хичээллэх үед ээж тань эсэргүүцэхэд та “чадна” гэж амласан гэсэн. Тэр үед яагаад өөртөө тийм итгэлтэй байсан юм бэ?​​​​​​​

-Жаахан байсан учир өөртөө итгэлтэй байсан байх. Үнэхээр би балетчин болж чадах байх гэсэн мэдрэмж төрсөн юм болов уу. Сайн санадагүй юм. Сургуулилтын үед өдөр бүр янз бүрийн бэрхшээл тулгарч, шантрахад ээж минь “Чи өөрөө л дуртай болохоор орсон. Хэн ч чамайг хүчлээгүй. Хэрэв дургүй бол боль. Юу аз жаргалтай болгож байна түүнийгээ л хий” гэдэг байсан. Тиймээс би өөрийгөө жаргалтай болгодог балетын урлагийг сонгосон. Хэдийгээр есөн настай, жаахан охин байсан тухайн үед зөв сонголт хийсэн гэж боддог.

-Жүжигчин хүн “Ромео, Жульетта” жүжигт залуу нас, гоо сайхнаа мөнхлөхсөн гэж хүсдэг шиг танд бүтээхсэн гэж хүсдэг мөрөөдлийн дүр бий юу?

-Мэдээж манай театрт “Ромео, Жульетта” балетыг тавих юм бол бүжиглэхсэн гэсэн хүсэл бий. Үүнээс гадна би “Жизель” балетад дуртай. Учир нь тэр хатан, гүнж, хун болдоггүй. Бүжгэн жүжгийн турш хүн чигээрээ байдаг.

-Та нэг бүтээлд ажиллахдаа дүрээ хэрхэн судалдаг вэ?

-Хэсэг хугацаанд тухайн дүрээр амьдарч, улам мэдрэхийг хүсдэг. Дүрийнхээ зовлон жаргалыг эхлээд өөрөө мэдэрч байж, үзэгчдэд мэдрүүлнэ. Би дүрээ өнгөцхөн судалж, хиймэл дүр бүтээхийг хүсдэггүй.

-Гоцлол бүжигчин байхын хамгийн сайхан үе нь хэзээ байдаг вэ?

-Гоцлол бүжигчний хамгийн хэцүү үе нь гоцолж бүжиглэх. Харин хамгийн сайхан нь гоцолж дуусах үе. Балетын гоцлооч байна гэдэг хариулагатай ажил. Аливаад тэргүүлж, манлайлагч байх учиртай. Тиймээс нэг өдрийг ч алдаж, хариуцлагагүй өнгөрүүлэхгүйн тулд үргэлж хичээдэг. Манай бүжигчид балетын урлагаа хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээдэг. Бусдын адил балетын урлагийг олон улсын тавцанд гаргах юмсан гэж боддог.

-Азид монгол балетчид мэдрэмж, ур чадвараараа дээгүүрт ордог. Үүний шалтгааныг та юу гэж боддог вэ?

-Суурийг нь тавьж буй багш нартай холбоотой гэж боддог. Багш нар хэр хандаж, яаж ажиллаж байгаагаас тухайн бүжигчний арга барил, ур чадвар хэрхэн өсөх нь шалтгаална. Мөн бүжигчдийн өөрсдийнх нь хичээл зүтгэл их чухал. Тэгэхээр аль аль нь 50, 50 хувь юм болов уу.

-Монголын балетын урлагийг зарим улсад мэддэггүй. Бид хэрхэн олон улсад уран бүтээл, бүжигчдээ сурталчилах ёстой вэ?

-Балет бол Европоос үүсэлтэй урлаг. Азид одооноос л эрчимтэй хөгжиж байна.  Монгол Улсын хувьд ч энэ урлаг олон зуун жилийн түүх байхгүй. Дэлхий нийтээр мэддэг болгохын тулд бид л хөдөлмөрлөх учиртай

Та “Бүү март” уран сайхны кинонд тоглосон. Тайзнаас бууж, дэлгэцийн урлагт хүч сориход ямар мэдрэмж төрж байв?

-“Бүү март” кино миний хувьд сайхан дурсамжтай бүтээл. Ээжтэйгээ хамт тоглосон учир их сайхан байсан. Кино үнэхээр хэцүү бүтдэгийг ойлгосон. Уран бүтээлч болгон өөрийн зовлон, жаргалтай байдгийн адил кино уран бүтээл гэдэг хүндэлмээр гайхалтай урлаг юм билээ. Бид зөвхөн үздэг болохоос яаж зураг авдгийг мэдэхгүй. Түүнтэй адил балетчинг өвдсөнийг нь хэн ч мэддэггүй, зүгээр л үздэг. Кино урлаг авууштай тал тухайн мөчид болохгүй бол маргааш нь дахиад зураг авч болдог. Харин балет тухайн мөчид тайзан дээр нэг л удаа бүжиглэнэ.

-Эцэг эхчүүд хүүхдээ балетаар хичээллүүлэх сонирхолтой болсон нь ажиглагддаг?

-Балетын урлагаас өөрөө л сайхныг нь мэдэрч чадвал гайхамшигтай. Эцэг эхчүүд хүүхдээ багаас нь энэ урлагаар хичээллүүлбэл гоо зүйн соёлоос эхлээд биеэ авч явах чадварыг сурдаг. Миний хувьд хэзээ ч бүжгэн жүжигчин болсондоо харамсаж байгаагүй. Өвдсөн ч энэ урлагтаа хайртай.

 Эх сурвалж: www.polit.mn


О.Анужин: “Хунт нуур”-т бүжиглэхийн тулд сэтгэлзүйгээ хүчтэй байлгах учиртай
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex