Нэрээ нууцалсан сэтгэгдэл

792

Тарган хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэдгийг би их хожуу ухаарсандаа жоохон харамсдаг. Одоогоос бараг жилийн өмнө нөхөртэйгээ цуг дэлгүүрт явж байгаад удаан уулзаагүй 2 танилтайгаа таараад ойр зуур юм яриад салсан, удаагүй нэг юм асуух гээд араас нь дөхөж очтол “ … ямар муухай таргалаа вэ… би бараг хараад танисангүй ш д… аягүй овортой болчихжээ… нөхрөөр нь таничивуу яачив” гээд хөхрөлдөхийг сонсоод бушуухан нүүрээ бууруулж билээ. Энэ яриа тухайн үеийн намайг бүрэн тодорхойлж өгсөн гэж би боддог. Гэртээ харин харьтлаа шокийн байдалтай явж, нөхөртэйгээ ч юм яриагүй. Гэртээ оронгуутаа шууд ванны өрөөндөө орлоо, хувьцасаа тайлаад толинд харлаа… энэ удаад өөрийгөө тэр 2 хүүхний нүдээр харахыг хичээлээ. Хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол 40 настай гэж хэлэхээргүй бэлцийж нөсөөтсөн давхар эрүүтэй нүүр, сэлхэрч унжсан нүд, маань байлаа. Урд нь арай ч ингэж харагддаг байгаагүй юм шиг санагдаж, тэр дэлгүүрт болсон явдлаас болоод ч тэрүү тэр өдөр улам дордчихсон байсан. Тэгээд дараа нь нүдэнд шууд туссан зүйл бол цүдийсэн гэдэс маань байсан юм, зүгээр нэг тарган цатгалан гэдэс гэхэд дэндүү том, төрөх дөхсөн гэдэс гэхэд арай жижгэвтэр харагдаж билээ. Гарын авгай мах бараг тохой давж унжсан, нурууны мах нугалараад туухай шиг унжчихсан, хүзүүн дээр ургасан махнаас болоод бөгтөр нуруутай болчихсон юм шиг, нуруутайгаа шууд залгасан хавтгайдуу бөгс, биендээ зохиогүй нарийхан 2 хөл байлаа. Тэгээд шүршүүрт ороод гарч ирээд бүр эхнээс нь бодсон, яагаад ийм болсон, хэнээс юунаас болов гээд шөнөжин бодлоо. Арай хожуу хүнтэй сууж хүүхэд гаргаснаас болов уу, эрүүл мэндийн байдлаас боловуу, удам нөлөөлөв үү, нөхрийн хайр халамжаас болов уу энэ тэр гээд есөн шидээр бодож үзээд эцэст нь би өөрөө өөртөө анхаарал тавиагүйгээс болсон гэдэг дүгнэлтийг хийсэн. Ар гэр, ажил төрөл, ах дүү гэж салгалж явсаар өнөөдөр хүмүүст ингэж хэлүүлтлээ доошоо орсоноо анзаарч ухаарах сөхөөгүй явсан миний буруу. Нэг удаа би өөртөө зориулж нөгөө тэжээллэг, илчлэг багатай гээд байдаг хоолнуудаас хийж идсэн бил үү, хүүхдийнхээ үлдээсэн хоолыг хүртэл амны хишиг гөвчихнө гээд өөрөө цааш нь харуулаад явдаг байсан миний л буруу. Нөгөө хэдийнхээ хоолыг хийх гэж яарч ажлаас шууд гэрлүү чиглэн гүйдэг миний л зохион байгуулалт муу байсных байсан юм билээ. Мэдээж хүн бүрт ар гэр, ажил төрөл байдаг ч зарим арчаатай нь өөрийгөө хөөрхөн зохицуулаад явдаг юм байна. Хэрэвээ би энэ чигээрээ зөвхөн ар гэр, мөнгө төгрөг гэж явбал амьдрахын муугаар амьдарч, үхлийн муугаар үхэх юм байна гэдгээ ойлгосон. Нэгэнт би өөртөө бүх бурууг тохож байгаагаас хойш, бүх зүйлийг өөрөө давж гарахаас өөр аргагүй. Хүмүүст таалагдахын тулд биш өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байх нь зөвхөн надаас шалтгаална гэдгийг би ухаарсан юм. Ингээд тэр өдрөөс хойш, хэрхэн өөртөө анхаарал тавих вэ, ямар боломж байна, юуг хойш нь тавих уу гэдгийг цаг ямагт боддог болсноор олон зүйлийг өөртөө зориулах цаг зав, эдийн засгийн боломж гарч ирсэн. Урьд нь фэсбүүкийг зүгээр л доош нь гүйлгэж үздэг байсан бол өөртөө зориулж хайлт хийж үздэг болсон. Хаана юу байна, хэн яаж өөрчлөгдөв гээд л…
Миний таргалалтыг стрессийн таргалалт гэж анх илрүүлж хэлж өгсөн. Өмнө би стресстэхээр тархиа л амраах хэрэгтэй гэж өөрийнхөөрөө бодож явснаас ийм муухай таргалуулдаг гэж дуулаа ч үгүй явсан юм. Дэглэм барьж, биеийнхээ ачаалалд тохирсон дасгал хөдөлгөөний ачаар одоо би хэнтэй ч уулзаад тас тас хөхрөөд зогсч байх хэмжээнд бие хаа, зүс царай маань засарсан шүү. Би энэ сэтгэгдлээ өөртэй минь адилхан байдалд байгаа хүмүүс олж уншиж, надтай адилхан өөрчлөгдөөсэй гэж хүсэж байгаа болохоор та бүхэн нэрийг минь нууцлаад тавьж өгөөрэй. Баярлалаа. Бас надтай адилхан өөрчлөгдөж чадсан хүмүүсийн сэтгэгдлийг тавьж байвал уншиж урам авах хүмүүс надаас авхуулаад олон хүн байх боловуу гэж бодож байна. Ингээд эцэст нь сэтгэгдлийнхээ хамгийн эхэнд тавьсан асуултандаа хариулахад тарган хүн гэж тамтаггүй явсан хүнийг, өөрөөр хэлбэл өөртөө хайр гамгүй явсан хүнийг хэлдэг юм байна гэдгийг л маш сайн ойлгосон.


Нэрээ нууцалсан сэтгэгдэл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.