Кэти Холмс, Виктория Бекхэм нар хэн хэн нь холливудад нэр алдартай, сайхан бүсгүйчүүд. Гэхдээ тэд энэ удаад арай өөр салбарт өрсөлдөн, авъяас чадвараа сорихоор болжээ. Учир нь тэд ирэх сард болох Нью-Йоркийн загварын долоо хоногт өөрсдийн зохион бүтээсэн хувцас загварын төрлөөр оролцохоор болсон тухай эх сурвалжууд мэдээллээ. Дэйли Мэйл сонины мэдээлснээр 9 дүгээр сарын 9-ний өдөр болох уг шоунд Кэти Холмс Holmes & Yang 2013 оны хаврын коллекцоороо оролцох бол тэр үдэш Виктория Бекхэм мөн өөрийн нэрээр нэрлэсэн хаврын коллекцоо үзүүлэх ажээ.
Эх сурвалжууд энэ талаар ярихдаа, “Кэти энэ шоунд өөрийгаа Викториягаас илүү сайн оролцож чадна гэж найдаж байгаа. Энэ бол түүний хувьд анхны шоу нь. Мэдээж тэр энэ шоугаар өөрийнхөө юу чаддагийг харуулах гэж хичээж байгаа нь гарцаагүй” хэмээсэн юм.
Б.Бурмаа
www.noyon.mn