АДОЛЬФ ГИТЛЕРИЙН ЗАГАЛМАЙЛСАН ОХИНЫГ НЭР ХАЯГГҮЙ БУЛШИНД ОРШУУЛЖЭЭ

117Адольф Гитлерийн загалмайлсан охин Эдда Гёринг 80 насандаа өөд болсон бөгөөд түүнийг нэгэн нэр усгүй булшинд оршуулсан болохыг “Independent” мэдээлжээ.

Эдда Гёринг нь нацист дэглэмийн үед Гитлерийн орлогчийн үүрэг гүйцэтгэж, нууц цагдаагийн “Гестапо” хүчнийг байгуулж байсан Херманн Гёрингийн охин байсан юм.

Тэрээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өөд болсон ч олон нийтэд түүний үхлийг зарлаагүй байсан аж. Мюнхен хотын Вальдфридхоф оршуулгын газар түүнийг оршуулсан бөгөөд шарил яг хаана байрласныг нь нууцалжээ.

Эдда Гёринг дэлхийн II дайн эхлэхээс жилийн өмнө буюу 1938 онд төржээ. 1945 онд нацистууд дайнд ялагдсаны дараа эцэг нь цаазлуулах ялаар шийтгүүлсэн юм. Гэхдээ дүүжлүүлэх ёстой байсан өдрөө Херманн Гёринг өөрийн амиа егүүтгэсэн аж.

Хатагтай Гёринг нь амьд ахуй үедээ эцэг эхийнхээ талаар ярьдаггүй байсан бөгөөд зөвхөн 1989 онд “балчир насаа аав ээжийнхээ халамжинд жаргалтай өнгөрүүлсэн” болохоо товчхон дурсаж байжээ. Хүнтэй огт гэрлэж байгаагүй тэрээр эмнэлгийн лабораторид насаараа ажилласан байна.


АДОЛЬФ ГИТЛЕРИЙН ЗАГАЛМАЙЛСАН ОХИНЫГ НЭР ХАЯГГҮЙ БУЛШИНД ОРШУУЛЖЭЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.