ӨӨРТӨӨ ТАВИХ ЗАРИМ НЭГ АСУУЛТУУД

16b99719b20086da0b6e25a264cc9d06Хүн бүрийн амьдралд эрт орой хэзээ нэгэн цагт эргэлт хийх цаг мөч тохиодог. Хэрвээ чи дараах асуултуудад үнэн зөв хариулт өгч чадвал цаашид хэрхэхээ зөв шийдэж чадах байх. Гол нь эрэгцүүлж бодоод байлгүй шууд хариулах хэрэгтэй.

Зүрх сэтгэлээ сайн сонсож, эргэн тойронтойгоо ая эв нийлэн амьдраарай!

1. Толины өмнө зогсож байгаад өөрийгөө хөндлөнгийн хүний нүдээр сайн хар. Хэдэн нас өгмөөр байна?

2. Үзээд алдах уу, эсвэл зөнд нь орхих уу? Аль нь муу хувилбар вэ?

3. Амьдрал ийм богинохон байхад бид яагаад дуртай зүйлээ бага, харин дургүй зүйлээ их хийдэг юм бол?

4. Ажлын өдөр дууслаа. Бүтээсэн ажил, ярьсан яриа хоёрын аль нь их байв даа?

5. Амьдралынхаа нэг л зүйлийг засах боломж гарвал чи юуг нь өөрчлөх вэ?

Өөртөө тавих зарим нэг асуултууд

6. Чи итгэдэг зүйлээ хийж байна уу, эсвэл хийж байгаадаа итгэхийг оролдож сууна уу?

7. Дүүдээ, эсвэл хүүхэддээ хамгийн чухал цорын ганц зөвлөгөө өгөх цаг ирвэл чи чухам юу гэж зөвлөх вэ?

8. Хайртай хүнээ аврахын тулд хууль зөрчиж чадах уу?

9. Биелүүлж чадаагүй мөрөөдлөө сана. Яагаад хийж чадаагүй юм бэ? Хэзээ биелүүлэх вэ?

10. Болимоор нэг зүйлээс одоо хүртэл салж чадаагүй байгаа юм биш биз?

Өөртөө тавих зарим нэг асуултууд

11. Цахилгаан шат дуудах товчийг хурдан хурдан олон удаа дарах тохиолдол гарч байсан уу? Ингэвэл лифт арай хурдан ирнэ гэж үнэхээр бодож байв уу?

12. Чи азгүй суут хүн, аз жаргалтай тэнэг хоёрын аль нь баймаар байна?

13. Тэмцэлгүйгээр шударга үнэнд хүрч болох уу?

14. Чиний хамгийн их айдаг зүйл амьдралд чинь тохиолдсон уу?

15. 5 жилийн өмнө чамайг түгшээж байсан зүйл амьдралд чинь одоо байгаа юу, алга болсон уу?

Өөртөө тавих зарим нэг асуултууд

16. Хайрын хүчийг сурталчилдаг шашин яагаад ийм олон дайны шалтаг шалтгаан болдог байна аа?

17. Амьдралынхаа 10 жилийг дэлхий даяар алдар нэрээ дуурсгах боломжоор сольж чадах уу?

18. Амьдрах, амьд байх 2-ын хооронд ямар ялгаа байдаг вэ?

19. Хэрвээ бид алдаан дээрээ суралцдаг юм бол яагаад алдаа гаргахаас айгаад байдаг юм бэ?

20. Шийдвэрийг чи өөрөө гаргадаг уу, чиний өмнөөс хэн нэгэн гаргах нь олон уу?


ӨӨРТӨӨ ТАВИХ ЗАРИМ НЭГ АСУУЛТУУД
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex