Эмэгтэйчүүд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

 5c8f33252c77bЭрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалин хөлсний ялгаатай байдалд олон нийтийн анхаарлыг татах зорилгоор Берлин хотын тээврийн газар өнөөдөр эмэгтэйчүүдийг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх шийдвэр гаргасан тухайгаа мэдэгджээ.

Энэ өдөр эмэгтэйчүүд нийтийн тээврийн тасалбарыг 5.5 еврогоор худалдан авах боломжтой гэнэ. Нийтийн тээврийн тасалбарын ердийн үнэ нь 7 евро бөгөөд эмэгтэйчүүд 21 хувиар бага үнэ төлж байгаа аж.

Хөнгөлөлттэй үнэ зөвхөн Тэнцүү хувааж төлөх өдөр буюу өнөөдөр үйлчилж байгаа аж. Берлин хотын тээврийн газар ийм алхмыг авч хэрэгжүүлэх болсон нь ХБНГУ-д эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн орлого асар их ялгаатай байдагт эгдүүцсэнтэй холбоотой гэнэ. ХБНГУ-ын Холбооны статистикийн газрын мэдээлснээр, тус улсын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн орлогын зөрүү 21 хувьтай байдаг ажээ.


Эмэгтэйчүүд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлнэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.