ДАРУУХАН САНХҮҮЧ ЗАЛУУД САХАЛ УРГУУЛААД ҮЗЭХИЙГ ЗӨВЛӨХӨД ЮУ БОЛСОН БЭ?

1-12Өмнө нь ба дараа нь гэсэн олон л зураг та харж байсан байх. Гэхдээ та эрчүүдийн ийм төрлийн зураг тэр болгон харж байгаагүй л болов уу. 21 настай Гвилим Пью тухайн үедээ даатгалын компаниа дөнгөж эхлүүлсэн амжилттай бизнесмэн байв.

Гэхдээ гэмтлийн улмаас тэр гэртээ ажиллах болж, түүний үр дүнд ч их жин нэмжээ. 128 кг лав давсан гэнэ. Харин түүний үсчин түүнд сахал ургуулахыг зөвлөсөн байна.

Тэр амьдралын хуучин хэвшлээ эвдэхээр шийдсэн юм. Өдөрт 12 цагийн турш ажилладаг байсан тэрбээр удаан хугацаанд сууж ажиллахаа болж, жин хассан байна. Тэр жингээ хасахын хажуугаар сахлаа ургуулж, өөрийн инстаграм хуудсыг нээсэн байна.

Одоо Гвилим Пью Лондонгийн AMCK моделийн агентлагт хамаардаг болсон. Vans, Bud Light, Diesel болон бусад том брэндүүдтэй ч хамтарч ажиллах болсон байна. Мөн Дэвид Бекхэмийн “House 99” брэндийн төлөөлөгч болсон юм. Түүний энэхүү өөрчлөлт 5 жил үргэлжилсэн ба Гвилим, “Энэ насан дээрээсээ ийм ажил хийж эхэлсэн минь гайхалтай” гэж хэлсэн байна.

Сахал ургуулж эхлэх үедээ:

Харин одоо:

“Би боломжтой гэж бодож байгаагүйгээрээ их аз жаргалтай бас эрүүл болсон. Бас хэзээ ч мөрөөдөж, төсөөлж байгаагүй зүйлсийг хийж байна.”

Дэвид Беххэмийн шинэ брэндийн төлөөлөгч болсон.

“Олон жил санхүүгийн чиглэлээр ажилласаны дараа олон гайхалтай хүмүүстэй уулзаж, дэлхийг тойрон аялах нь гайхалтай байсан.”

Эх сурвалж: Bored Panda


ДАРУУХАН САНХҮҮЧ ЗАЛУУД САХАЛ УРГУУЛААД ҮЗЭХИЙГ ЗӨВЛӨХӨД ЮУ БОЛСОН БЭ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.