Найз охидуудтайгаа аялалд гарах нь эрүүл мэндэд сайн

7116d3bdb32feb0boriginalЦагаа зохицуулаад аялалын цүнхээ бэлдээрэй. Учир нь та охидын аялалд гарах гэж байна. Хэрвээ дарга чин эсвэл гэр бүлийнхэн чин дургүй байвал өөрийн эрүүл мэндийн төлөө хийж байна гээрэй. Яагаад гэвэл энэ нь худал биш бөгөөд хааяа найзуудтайгаа хамт бага зэрэг завсарлага авах нь эрүүл мэндэд маш сайн гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Бид гэр бүл, нөхөр, найз залуудаа хайртай гэхдээ найз нөхөрлөл амьдралын насыг уртасгаж, зүрхний өвчнийг багасгаж аливаа өвчний өвдөлтийг тэсэхэд сайнаар нөлөөлдөг байна. Учир нь найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх нь бидний биед байх окситоцины хэмжээг ихэсгэдэг ба энэ нь бид аз жаргалтай байх үед ялгардаг гормон юм. Уг гормон нь хүнийг илүү итгэмтгий, илүү өглөгч, илүү нөхөрсөг болгодог ба энэ бүх үйлдлийг та найзуудтайгаа байхдаа харж болно.

Харин эсрэгээр сайн найзгүй хүмүүс илүү их стрессдэх нь түгээмэл ба түүнчлээд илүү залуудаа нас барах нь олонтой талаар Харвардын судлаачид гаргажээ. Мөн хүмүүс хэр их ганцаардмал байсанаас хамааран ой санамжаа алдах өвчин тусах нь их хэмээжээ.

Мичиганы их сургуулийн сэтгэл судлаач Виллиам Чопик хэлэхдээ “Тухайн хүний эрүүл мэндийн хэр сайн байгааг мэдэх хамгийн нэгдүгээр арга бол хэр сайн найзуудтай вэ гэдгийг харах юм. Энэ нь гэр бүлийн харилцаанаас илүү. Цөөхөн хэдэн сайн найзтай байх нь бидний эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй. Найзуудтайгаа цагийг өнгөрүүлж аз жаргалыг байнга мэдэрч байх нь үнэтэй хөрөнгө оруулалт юм” гэжээ. Тиймээс төлөвлөгөө боловсруулаад найзуудтайгаа гайхалтай цагийг өнгөрүүлэх аялалд бэлдээрэй.

Эх сурвалж: travelandleisure.com


Найз охидуудтайгаа аялалд гарах нь эрүүл мэндэд сайн
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.