ХӨХ ТЭНГЭРИЙН ХАТАН ХААН БУЮУ 82 НАСТАЙ ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ “БҮСГҮЙ”

stuБетт Нэш онгоцны үйлчлэгчээр хамгийн анхны нислэгээ үйлдэх үед АНУ-ын төрийн тэргүүнээр Дуайт Эйзенхауэр ажиллаж байв. Тэр цагаас хойш 60 гаруй жил өнгөрсөн хэдий ч өдгөө 82 настай энэ эмэгтэй тэтгэвэртээ гарах бодолгүй байна.

Бетт хэдий өндөр настай болсон ч эрч хүч, ганган дэгжин байдлаа алдаагүй бөгөөд дэлхий дахинаа алдар нэр нь түгж эхэлжээ.

ecfbcb75331152199c9aa07e68b3076e Хөх тэнгэрийн хатан хаан буюу 82 настай онгоцны үйлчлэгч “бүсгүй”

Бетт Нэш онгоцны үйлчлэгчээр 60 гаруй жил ажиллаж байгаа юм. Тэрбээр одоо “American Airlines” нислэгийн компанид харьяалагддаг.

АНУ-д онгоцны нисгэгчид 65 насандаа тэтгэвэртээ гарах ёстой байдаг. Харин онгоцны үйлчлэгчид насны хязгаар заагаагүй ажээ.

fcb2d12532114f54cc09686dabc8524a Хөх тэнгэрийн хатан хаан буюу 82 настай онгоцны үйлчлэгч “бүсгүй”

Бетт “Eastern Airlines” нислэгийн компанид ажилд  орохдоо 21 настай байв.

78a43bd3c81a0ff9d20c988d244318e3 Хөх тэнгэрийн хатан хаан буюу 82 настай онгоцны үйлчлэгч “бүсгүй”

Стюардесс бүсгүйн ярьснаар түүнийг анх ажилд орох үед онгоцонд зөвхөн дээдсүүд, элит ангиллынхан л суудаг байсан гэнэ. “Онгоцонд бизнес эрхлэгч эрчүүд голдуу сууна. Эмэгтэйчүүд нь үслэг эдлэл, том том чимэглэл, бүрх малгайтай явдаг байлаа” хэмээн ярьжээ. Нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдод хавч, жүржийн сүмстэй нугас тэргүүтнийг мөнгөн халбага сэрээ, шаазан тавганд өгдөг байв. Харин онгоцны үйлчлэх албаныхан нислэгийн үеэр өөрсдөө шөл, цай, кофе, эсвэл халуун шоколад ууна.

02adb0d06255bc99d1880b86e3b73b89 Хөх тэнгэрийн хатан хаан буюу 82 настай онгоцны үйлчлэгч “бүсгүй”

Ажил хаялт, нэгтгэл, худалдан авалт… Нэш АНУ-ын агаарын тээврийн салбарын бүхий л уналт, өсөлтийг үзжээ. Тэрбээр мөн 1990-ээд онд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын эзэмшилд байсан “Trump Shuttle” агаарын тээврийн компанид ч ажиллаж байв.

47c83c53aa2dc296a25da207dc7c057e Хөх тэнгэрийн хатан хаан буюу 82 настай онгоцны үйлчлэгч “бүсгүй”

“Би 02:10 цагт босдог. Надад хоёр сэрүүлэг бий. Хоёр сэрүүлгээ дуугарахад л би хэвтэхгүй, шууд босдог” хэмээн Нэш ярьжээ.

Энэ эмэгтэй Виржиниад хөгжлийн бэрхшээлтэй хүүтэйгээ хамт амьдардаг. Хүү нь ээжийгээ нислэгээсээ ирэхийг тэсэн ядан хүлээдэг байна.

fdebe0207308bee9c0b179e8eb7dab82 Хөх тэнгэрийн хатан хаан буюу 82 настай онгоцны үйлчлэгч “бүсгүй”

Бетт Нэш энэ сарын 31-нд 82 насны ойгоо тэмдэглэнэ. “Би 90 хүртлээ ажиллана гэхгүй ээ. Гэхдээ би тэтгэвэрт гарах тухай бодохыг одоохондоо хүсэхгүй байна” хэмээн дэлхийн хамгийн өндөр настай онгоцны үйлчлэгч “бүсгүй” ярьжээ.


ХӨХ ТЭНГЭРИЙН ХАТАН ХААН БУЮУ 82 НАСТАЙ ОНГОЦНЫ ҮЙЛЧЛЭГЧ “БҮСГҮЙ”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.