Доодохоо цэмцгэр байлгах энгийн зөвлөмжүүд

8873e6f9265044f08ee9d008576729d5

Бидний өдөр тутмын энгийн хэвшлүүд заримдаа эрүүл мэндэд маань муу байдаг. Мэдээж эдгээрийг бүгдийг нь мэдэхгүй л дээ. Гэхдээ доорх хэдэн энгийн хэвшлүүдийг нэг бодоод үзээрэй.

1. Өөрийгөө судлах
Хэзээ хамгийн сүүлд толинд харсан бэ? Нүүрээ биш ээ хонгор минь, нууц эрхтэнээ. Гаднаас нь сайн ажиглаж, өөрчлөлт гарч байгаа эсэхийг мэдэж байх хэрэгтэй. Энгийн үед 2- 3 сарын зайтай харж шалгаж байгаарай. Ямар нэг зовиур мэдрэгдэхгүй байсан ч шалгаж байх нь зүйтэй.

2. Хэтэрхий халуун усанд орох хэрэггүй
Хэт халуун ус нь арьснаас гадна үтрээг цочроож хуурайшуулах аюултай. Онгоцонд ус дүүргэж орохдоо маш зөөлөн найрлагатай шингэн саван, хөөсийг ашиглаж, болж өгвөл шүршүүрт орж байвал сайн. Мөн биеэсээ ялгарсан бүх шингэнийг арилтал удаан угаах хэрэггүй. Үтрээний дотор талыг цэвэрлэх талаар санасны ч хэрэггүй, “тэр” өөрөө өөрийгөө цэвэрлэх системтэй. Нэмж зөвлөхөд, анусны хэсгийг урдаас нь хойш угаавал тэндхийн нян үтрээ рүү чинь халдахгүй шүү.

3. Болно болно, одоо болно…
Усанд орсныхоо дараа яаж арчдаг вэ? Гадна талаас нь алчуураараа усыг нь шингээж авахад л болно. Бэлгийн бага уруул, үтрээий амсар зэргийг арчиж хэт хуурай болгож болгохгүй. Бэлгийн бага уруул нь өдөр тутамд бэлэг эрхтнийг чийглэг байлгах үүрэгтэй байдаг. Мөн бэлгийн харьцааны үед ч хэвийн байх нөхцөлийг бүрдүүлнэ. Харин түүнийг арчаад байвал энэ үүргээ сайн биелүүлж чадахгүй болно.

4. Заавал сарнай шиг сайхан үнэртэй байх албагүй
Олон төрлийн үнэртэй шингэн саван, цацлагууд байдаг болсноос хойш байгалийн үнэрийг эхүүн, муухай гэж боддог болсон байх. Эмэгтэй бэлэг эрхтний байгалийн үнэр бол өөрөө гайхамшиг бөгөөд үүнээс өөр яв цав тохирох үнэр гэж байхгүй. Хэрвээ чи бэлгийн эрүүл мэнддээ анхаарч, халдвар авахыг хүсэхгүй байгаа бол ямар ч цацлага, үнэртүүлэгч хэрэглэх хэрэггүй. Харин зүгээр л хэтэрхий их халуун ногоотой хоол идэлгүйгээр, жимс хүнсний ногоо түлхүү хэрэглээд байвал тэндээс чинь гардаг үнэр цэмцгэр байх болно. Зориулалтын, элдэв үнэргүй, мөн бэлгийн хүчил шүлтийн хэмжээг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй шингэн саван хэрэглэж болох юм.


Доодохоо цэмцгэр байлгах энгийн зөвлөмжүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.