“Apple” компани “iPad”- ынхаа шинэ загваруудыг танилцуулав

74

 Америкийн “Apple” компани “iPad Air” болон “iPad Mini” табледынхаа шинэ загварыг даваа гарагт танилцуулжээ.

Тус компанийн цахим хуудсанд гарсан хэвлэлийн мэдээллээс үзвэл, шинэ “iPad Air” нь 10.5 инчийн /26.67 см/ “Retina” дэлгэцтэйгээс гадна, “A12 Bionic” процессор суурилуулсан байна. Мөн “True Tone” технологи бүхий ялтсан дэлгэц нь дүрсний чанарыг сайжруулна.

Харин “iPad Mini” табледын хувьд 7.9 инчийн /20 см/ дэлгэцийг хэвээр үлдээсэн боловч хамгийн сүүлийн үеийн процессор болох “A12 Bionic”-ийг суурилуулжээ. Үүнээс гадна, уг төхөөрөмж “Apple Pencil” харандаатай болсон байна.

Шинэ “iPad”-ууд 64 болон 256 Гбайт-ын санах ойтой байна. Хоёр загвар хоёул мөнгөлөг, алтан шар болон саарал гэсэн гурван өнгийн сонголттойгоор худалдаанд гарна.

“iPad Mini” табледын үнэ 399 ам.доллароос, “iPad Air”-ынх 499 ам.доллароос эхлэх аж.

Montsame.mn


“Apple” компани “iPad”- ынхаа шинэ загваруудыг танилцуулав
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.