Жүжигчин Н.Цэнд-Аюушийн “ханхүү” том болжээ

Драмын урлагийн шилдгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадмаас  “ТВ-Коктейл” хамтлагийнхан “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ шилдэг “эмэгтэй гол дүр”-ийн эзнээр тодорч байсан Н.Цэнд-Аюушийг танихгүй үзэгч гэж үгүй билээ. Уг жүжгээ Францын зохиолч Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн.

“Тв коктейль” хамтлагийн залуус нь хэдийнээ гэр бүлийн амьдралаа төвхнүүлээд авсан гэдэг. Харин хамтлагийн ганц чимэг болсон жүжигчин бүсгүй 30 насыг гартлаа ганц бие явсан. Тэгвэл одоогоос хоёр жилийн өмнө гэр бүлийн амьдрал зохиож хөөрхөн “ханхүү”-тэй болсон. Ээж болоод удаагүй байхдаа ангиараа хамтран бүтээсэн “LOVE STORY” киноны гол дүрд тоглосон. Тэрээр “Элдэв хэл аманд өртөх дургүй. Тэгэнгүүт жирэмсэн болохоор эх хүний үрээ хайрлаж хамгаалах зөн совин бүүр илүү болж болгоомжилсон хэрэг. Яг л өндгөө дарсан шувуу шиг л чимээгүй байхыг илүүд үзсэн” хэмээн олны нүднээс далд байсан хугацаагаа ийн тайлбарлаж байсан удаатай.

Жүжигчин Н.Цэнд-Аюуш нь хүүхдүүдэд зориулж гоё хүүхэлдэйн кино юм уу, хүүхэлдэйн жүжиг хийхийг хүсэж мөрөөдөж яваа гэнэ шүү. ”Хүүхдийн хүмүүжлийн 80 хувь гурав хүртэлх насанд төлөвшдөг гэдэг. Тэгэхээр аливааг ойлгуулахын тулд асар их юм хийх ёстой юм байна. Тэр болгонд хэлэх биш үйлдлээрээ үзүүлбэл хоногшиж үлдэх нь илүү учраас олон л санаа төрөх юм даа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Д.Ана

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11

Dorgio.mn


Жүжигчин Н.Цэнд-Аюушийн “ханхүү” том болжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.