Судалгаанаас үзэхэд, сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийн 10 хувьд хэт идэвхтэй, хөдөлгөөнтэй байдал болон анхаарлаа төвлөрүүлэх чадварын хомсдол ажиглагдаж байгааг тогтоосон байдаг.
Хэт хөдөлгөөнтэй, хэцүү хүүхдийг хэрхэн тодорхойлох вэ?
1. Хүүхэд цухалдамтгай, ойр ойрхон уйлдаг.
2. Тогтвортой сууж чаддаггүй.
3. Бусад хүүхдүүдтэй таарамжгүй, муудалцах хандлагатай.
4. Хоолоо идэхдээ янз бүрийн авир гаргадаг.
5. Удаж байж унтдаг.
6. Өөрөө бие даан хувцаслах чадваргүй.
7. Бусдын яриаг тэвчээртэй сонсож чаддаггүй, байнга тасалдаг.
8. Эхэлснээ дуусгах чадвар муу.
9. Сэтгэл санаа нь ойр ойрхон хувирдаг, огцом уурлах хандлагатай.
10. Яаран шийдвэр гаргадаг.
11. Хичээл сурлагын хувьд асуудалтай.
12. Хувиа бодсон, надад ямар хамаатай юм, би тэрийг хүсэж (хүсэхгүй) байна, гэж хэлэх нь элбэг.
13. Хичээл дээр үймүүлдэг.
14. Стресст оромтгой, юмыг дөвийлгөн ярих дуртай.
15. Гэрийн даалгавараа хийх гэж өөрийгөө болон гэрийнхээ хүмүүсийг зовоодог.
Эдгээр шинж тэмдэг нь ихэвчлэн эрэгтэй хүүхдүүдэд хамаарна. Харин охид гол төлөв анхаарал төвлөрлийн хомсдолтой, нийтэч бус, үлбэгэр сул дорой байх нь олонтоо.