К.Номинжин “Дууныхаа үг, аяыг өөрөө зохиосон нь өндөр үнэлгээ авав”

91

17 настайгаасаа Америкийн Лос Анжелес хотод суурин амьдарч байгаа дуучин К.Номинжин багаасаа олны танил болсон. Монголдоо 13 настайдаа урлагт хөл тавих гэж буцаж ирсэн тэрээр дуучин Д.Болдтой хамтран  “Хэзээ” дууг дуулан тухайн үеийнхээ хит дуу болгож чадсан билээ.

Монголын Сити Их Сургуулийн дуулаачийн ангид эчнээгээр, мөн мэргэжлийн орчуулагчаар сурч төгссөн дуучин бүсгүй өөрийнхөө мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд ихэнхи цагаа зарцуулдаг нэгэн. Өдгөө мэргэжлийн дуучин, ая, үг зохиогч гэсэн чиглэлээр суралцаж байгаа гэнэ.

К.Номинжин Холливуудын алдарт Roger Love багштай багадаа таван жилийн турш ажиллаж поп дуулах урлагт суралцсан. Мөн уртын дуучин Хонгорзул багшаар амьсгааны урлаг заалгасан. Америкт киноны жүжгийн урлагаар 2009 оноос хойш суралцаж байгаа. Урлагийн хүний хувьд бүх талаараа өөрийгөө хөгжүүлэхийн тулд байнга суралцдаг талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрээр сүүлийн үед үг, аяын өөрөө зохиосон бүтээлээ сонсогч фэнүүддээ сонсгоод авсан бөгөөд чамгүй өндөр үнэлгээ аваад байна.

Сонирхуулахад, “Содура” уран сайхны киноны дуу, “Монгол дуу дэлхийд” төслийн дуунуудыг монголоос англи хэл рүү орчуулсан, мөн улс үндэсний арга хэмжээний хөтөлбөрийг англиар бичих буюу орчуулдаг гэнэ шүү. 15 гаруй оронд уригдаж тоглолтоо хийжээ. Мөн Америкийн Мэргэжлийн Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн болсон гэдгээ дуулгав. Дэлхийд алдартай Карнеги Холлын Стерн их танхим, Линкольн Төвийн Давид Геффен концертын их танхим зэрэг тайзнаа төрөлх хэлээсээ гадна 5-10 орны хэл дээр дуулсаныг залуус мэдэж буй биз ээ. Мөн “Цас наранд уярна” гэх шүлгийг Граммийн шагналт Кристофер Тин хөгжмийн зохиолчийн аянд зориулан зохиож, Их Британийн Роял Филармонитай “Drop that contained the sea” гэх цомогт зориулан дуулжээ. Энэ дуу нь “Billboard”-ийн сонгодог төрөлд нэгдүгээр байранд орж фэнүүдээ баярлуулж байсан удаатай.  Цаашдаа Монголынхоо нэрийг дэлхийд таниулах зорилготой ажиллаж байгаа дуучин бүсгүй гадаадын тоглолтуудын тухай Монголдоо их сурталчилдаггүй гэнэ шүү.



К.Номинжин “Дууныхаа үг, аяыг өөрөө зохиосон нь өндөр үнэлгээ авав”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.