Эрүүл амьдралын хэв маяг

11637865_10204732120687665_1427942510_n-770x470Эрүүл амьдралын хэв маяг нь таны эрүүл мэнд, гоо сайхан байдлыг хадгалах, сайжруулахаас гадна эрүүл хооллолт, бие бялдрын хувьд идэвхтэй, эрүүл жинтэй байлгах, стрессийг удирдахад тусалдаг юм.  Эрүүл амьдралын хэв маяг нь зөвхөн эрүүл хоол хүнс, дасгалаас гадна “бүхэлдээ” таны бие бялдар, оюун санаа, сэтгэл хөдлөл, гоо сайхан байдлыг хангахад чиглэдэг. Энэ нь таныг дотор талаас анагаана гэсэн үг юм.

Мөн эрүүл амьдралын хэв маягаар амьдрах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх болоод эрүүл мэнд, урт наслалтад чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөн хоолны дэглэм, биеийн тамирын дасгал, стресс зэргийг үр ашигтайгаар тэнцвэржүүлэх боломжийг олгодог.

Эрүүл амьдралын хэв маягаар амьдрахын тулд дараах 9 зүйлийг хийж болно.

  1. Ус их уух.

Бид ихэнхдээ өдөр бүр хангалттай ус уудагггүй. Ус нь бидний биед маш чухал үүрэгтэй  байдаг бөгөөд хүний биеэс хорыг гадагшлуулж, ходоодыг цэвэрлэж уушгин дахь агаарыг чийгшүүлж, бие дэх шингэнийг тэнцвэржүүлэх гэх мэт олон талын ашиг тустай ба аливаа халварт өвчин тусахаас хамгаалдаг.  Өдөр бүр хүний бие хөлс, хөдөлгөөн, амьсгал, шээсээр шингэн ялгарч ус алддаг тул багадаа 1,5-2л ус уух хэрэгтэй. Та усаа хангалттай ууж байгаа эсэхээ мэдэх нэг арга бол шээс өнгөгүй, багахан шар өнгөтэй байх ёстой. Хэрэв тийм биш бол хангалттай ус авч чадахгүй байна гэсэн үг. Бусад шинжүүд нь: Хуурай уруул, ам хатах, бага шээх гэх мэт.

  1. Нойроо хангалттай ав:
  2.   

Хүний нойрны хэмийг 1-2 цагаар хорогдуулахад биеийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөөд зогсохгүй, сэтгэн бодох чадварыг алдагдуулдаг гэнэ. Нойроо бүтэн авч чадахгүй байх ньтаны дархлааны системд нөлөөлж, таргалалт, чихрийн шижин, зүрхний өвчин гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн асуудалд хүргэдэг байна. Олон шөнө нойргүй явсаны нүднээс оюун санааны хувьд сэтгэцийн өөрчлөлтүүд илэрч эхэлдэг аж. Юм амархан мартах, амархан уурлаж баярлах, гомдох, уйлах гээд тогтворгүй болж ирдэг нь тогтоогджээ.

Нойргүйдсэн үед маш олон бодлууд ар араасаа хөврөн урсдаг. Үүнийг таслан зогсоо. Юу ч битгий бод. “Би унтаж байна, би амарч байна” гэж өөрийгөө ятгах нь зүйтэй болвуу. Ингээд бодохоор унтах гэдэг нь маргаашийнхаа эрч хүчийг сэлбэж амьдралаа тэтгэж, амьд явах баталгаагаа хангаж буй хэрэг юм.

  1. Бясалгал хий:

Бясалгал бол ухаан бодлоо удирдаж сурах болон өөрөө өөртэйгөө зохицон оршиход маш хэрэгтэй арга билээ.

Байнгын бясалгал хийх нь биеийн дархлааг сайжруулж  өөрийн ухаан бодлоо удирдахыг сургадаг ба анхаарлыг төвлөрүүлж мөн сэтгэл зүйн тогтвортой байдлыг үүсгэдэг юм.

  1. Тогтмол дасгал хий:

Хөдөлгөөн бол эрүүл амьдралын түлхүүр юм. Өдөр бүр дасгал хийх нь эрүүл мэндээ олон талаар сайжруулах болно. Энэ нь таны амьдралын эрч хүчийг нэмэгдүүлэх, өвчний эрсдэлийг бууруулах, ясны өндөр нягтшлыг нэмэгдүүлэх, жингээ хасахад тустай.

Таны хийж чадах хамгийн энгийн зүйл бол гүйх, явганаар явах, лифтэнд суухын оронд шатаар өгсөж болно. Мөн гэртээ хийхэд хялбар дасгалуудыг сонгож болно. Өөртөө бие бялдрын хувьд сэтгэл ханамжтай байх тусмаа таньд таалагдах болно. Дасгал нь таныг эрүүл байлгах бас цагийг сонирхолтой, өөрийгөө даван дийлэх эрч хүч хайрладаг байх нь байна.

  1. Илүү их жимс жимсгэнэ, ногоо идээрэй:

Жимс нь маш олон витамин, эрдэс бодис агуулдаг. Боломжтой бол өдөр тутамдаа 4-5 төрлийн жимс ногоог 400г хэрэглэхэд эрүүл мэндэд ач холбогдолтой гэж зөвлөдөг.

Жимсний нэгэн адил хүнсний ногоо сайн эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Жимс ногоонд эслэг, исэлдэлтийн эсрэг бодис буюу антиоксидант, будагч бодис, хоргүйжүүлэгч бодисууд идээлүүлэгч, үнэртэн гэх мэт эрүүл мэндийг дэмжигч тэжээлийн бодисууд байдаг.

  1. Боловсруулсан хоол хүнснээс татгалз:

Боловсруулсан хоол хүнсний нэмэлт хадгалалт нь бидний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Ихэнх боловсруулсан хоол хүнс нь их хэмжээний давсны агууламжтай байдаг нь цусны даралт, зүрхний өвчинд хүргэдэг. Мөн тархинд мансууруулах бодистой адил үйлчилгээ үзүүлж, улмаар донтуулах аюултай гэж судлаачид анхааруулдаг.

  1. Амьсгалаа гүн гүнзгий зөв гаргах:

Гүн гүнзгий амьсгаа аваарай. Хүчилтөрөгч бол амин чухал эх үүсвэр юм. Та хэрхэн амьсгалахаа мэдэж болох боловч зөвөөр амьсгалж байна уу? Бидний ихэнх нь зөв амьсгалж чаддаггүй – бид зөвхөн гүехэн амьсгал аваад, уушигны хүчин чадлынхаа гуравны нэгд нь амьсгалдаг. Цусны даралтыг бууруулж, хэвлийн ба гэдэсний булчинг бэхжүүлж, биеийн ерөнхий өвчин намдаах, өвдөлтийг багасгах зэрэг гүнзгий амьсгалын шинж тэмдгүүд байдаг. Гүн гүнзгий амьсгалах нь цусны урсгалд сайнаар нөлөөлж, хорт бодисыг гарган авахаас гадна шөнө сайн нойрсдог.

  1. Тос ихтэй, чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн болон кофейнийг багасга:

Түргэн хоол, шарсан мах, гурилан бүтээгдэхүүн, шарсан төмс, гүн шарсан хоол зэргийг багасгах хэрэгтэй. Шарсан хоол нь хорт хавдар үүсгэгч химийн бодис болох акриламид агуулдаг. Болж өгвөл чанасан, жигнэсэн хуураагүй хоолны сонголт хйигээрэй гэж зөвлөх байна.

Сахарын илүүдэл нь хэрэглээг нь хэт таргалалт, хөгшрөлт, зүрх судасны нарийсал, чихрийн шижин өвчний суурь болдог байна.

Кофейн нь бидний хамгийн сайн мэдэхээр бол кофе, цайны навч, кокоа, кола болон энергийн ундаануудад ихээр агуулагддаг. Мөн кофейнийг химийн аргаар синтезлэж хоол болон ундаа, нэмэлт тэжээл, эм тариа гэх мэтэд хэрэглэдэг. Хүний эсэд агуулагдаж байдаг аденосин гэдэг бодис нь тархины мэдрэлийн системийг удаашруулах үүрэгтэй аж. Уг аденосин нь тархинд байх аденосин хүлээн авагч буюу ресептортой холбоо үүсгэснээр төв мэдрэлийн системийг удаашруулдаг байна.

  1. Тамхи бүү тат:

Тамхи татсанаар зүрхний шигдээс, цус харвалт, чихрийн шижин, захын судас болон доод мөчний мэдээгүйжих зэрэг өвчин үүсэх эрсдэлтэй. Тамхинд 4000 гаруй төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг байна. Тамхины утааг сорсны дараа мэдрэлийн эсээр дамжин тархинд допамин, эндорфин хэмээх бодисууд ялгарч хүний биеийг тайвшруулах нөлөө үзүүлдэг.


Эрүүл амьдралын хэв маяг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex