“APPLE”-ын код хөгжүүлэгч 83 настай Масако Вакамияа​

3f3fd-ayfon-eplЖил бүрийн зургадугаар сард дэлхийн “apple” хөгжүүлэгчдийн чуулга уулзалт болдог билээ. Энэ чуулга уулзалтаар голчлон шинэ төхөөрөмж, үйлдлийн системийн шинэчлэл болон шинэ аппликейшнуудыг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцдэг байна. Гүйцэтгэх захирал Тим Күүк 2017 онд болсон арга хэмжээний үеэр “Apple”-ын хамгийн залуу хөгжүүлэгч нь 10 настай Австралийн иргэн Юума Сорианто бол харин хамгийн ахмад нь Японы иргэн 82 настай Масако Вакамияа байгааг онцолж байсан юм.

image_660

Дэлхийд тэргүүлэгч технологийн компани болох “Apple”-д дэлхийн хамгийн шилдэг инженерүүд ажилладаг. Харин тухайн үед Масако Вакамияа нь код бичиж сураад ердөө таван сар болж байсан юм. Тэрээр өөрөө бие даан анхан шатны код бичих мэдлэгийг олж авсан аж. Үүний дараа хувийн багш хөлсөлсөн бөгөөд 2017 оны хоёрдугаар сард анхны аппликейшнаа “Itunes”-д байршуулсан байна. Тэрээр өөрийн бүтээлдээ “hinadan” гэх нэрийг өгсөн аж. Энэ аппликейшн нь Японы уламжлалт хүүхэлдэйг кимоногоор хувцасладаг тоглоом юм. Тэрээр үүнийг Японы соёл уламжлалыг бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой хийсэн гэж тайлбарласан байна.

Масако Вакамияа арга хэмжээнд үг хэлэх үеэрээ “Энэ бол гайхалтай. Өдөр бүр л гайхалтай. Би үүнийг хүмүүст таалагдана гэж огт төсөөлж байгаагүй. Энэ аппликейшн нь ахмад настнуудад өөрийн ач зээ нартайгаа хамт тоглож цагийг зугаатай өнгөрөөхөд туслах болно” гэсэн байна.

Үүний дараа Масако Вакамияа гуай Токиод болсон “TEDx” арга хэмжээнд илтгэл тавих үеэрээ өндөр настнуудыг онлайн орчинд холбож хооронд нь нөхөрлүүлэх зорилготой “Mellow Club” вебсайтаа танилцуулсан байна. Тэрээр одоо өөрийн өндөр настан найзууддаа IPad болон бусад цахим төхөөрөмжүүдийг хэрхэн хэрэглэх талаар зааж өгдөг болсон аж.

Өндөр настан Масако Вакамияа өмнө нь үргэлж технологийн талаар мэдлэггүйгээс болж гайхашралд ордог байсан аж. Тэрээр код бичиж сурах болсон шалтгаанаа “ихэнх ахмад настнууд өөрсдийн шүд, үс болон гэр бүлийнхнээ хэн нэгнийг алдсан байдаг. Тэдэнд шинэ зүйлсийг зааж өгснөөр илүү идэвхтэй, сэтгэл өөдрөг амьдрахад нь тусалдаг. Би тэдэндээ туслах үнэхээр дуртай. Тиймээс найзуудтайгаа шинэ зүйлсийг хуваалцахын тулд код бичиж сурсан” гэж тайлбарласан байна.

Масако Вакамияа нь хүн аливаа зүйлийг сурч, ямар нэгэн зүйлийг эхлүүлэхэд хэзээ ч оройтдоггүйн бодит жишээ юм.

“hinadan” аппликенш татан авах: https://itunes.apple.com/us/app/hinadan/id1199778491?mt=8

Эх сурвалж: Refiner


“APPLE”-ын код хөгжүүлэгч 83 настай Масако Вакамияа​
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.