Бүжиглэснээр хүний тархины эсүүд нэмэгдэж, насан туршдаа суралцах чадвар дээшилдэг

ballroom-dancing747916172013-10-17-14-54[www.urlag.mn]Бүжигт далд үнэ цэнэ бий.

Бүжиг нь зөвхөн урлаг, зугаа цэнгэл биш, түүнчлэн боловсрол юм. Бүжгийн боловсрол нь хөгшин хүнд ч, залуу хүнд ч адил ач холбогдолтой. Бүжиглэхэд хүний тархинд шинэ нейронууд үүсч байдаг бөгөөд тэдгээрийн холбоосууд нь хүн мэдлэгийг олж авах, сэтгэн бодоход чухал үүрэгтэй. Мөн бүжиглэхэд зарим мэдрэлийн эсүүд түргэссэнээр төв мэдрэлийн тогтолцоонд нэвтрэх боломжтой болдог байна. Мэдрэлийн эсийн энэ уян хатан байдал нь хүнд амьдарлынх нь туршид өөрчлөгдөх боломж олгодог бөгөөд тархины гайхамшигт чадвар юм.
Бүжиглэхэд тархинд ялгардаг уураг нь ой тогтоолт, суралцахуйд шаардлагатай мэдрэлийн эсийн өсөлт хөгжил, уян хатан байдлыг дэмждэг. Энэ нь эерэг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлж, стрессийг даван туулахад тусалдаг. Тархи бол учир битүүлэг бөгөөд магадгүй дэлхий дээрх хамгийн цогц амьд тогтолцоо юм. Тархи нь 100 орчим тэрбум цахилгаан идэвхит эсээс (нейронууд) бүрдэх бөгөөд эс тус бүр нь ойролцоогоор зэргэлдээх зууны арван эстэй холбогдож 100 триллион синапс (эсүүд хоорондын зайд илгээгч болон хүлээн авагч хоорондын мэдээллийн шилжилт явагддаг) үүсгэдэг. Бүх бодол, үйлдэл, мэдрэмж хүртэхүй нь тархины дотоод холбоост мэдрэлийн эсүүдээр үүсгэгдэнэ. Мэдрэлийн эсүүд холбогдож, дахин холбогдож, холбоос нь улам батжиж бидний хүртэхүй, ойлголт болон ой санамжид нөлөөлнө. Хэрэв нэг хэв загвар, үйлдэл давтагдвал мэдрэлийн эсүүдийн холбоос батжин, дахин санахад хялбар болдог. Бүжиг нь сэтгэл хөдлөл, утга учрыг илэрхийлдэг цогц, нарийн хөдөлгөөнийг гүйцэтгэхэд бие болон тархи хэрхэн харилцан уялддагийг ойлгоход туслах баялаг бөгөөд олон талт эх үүсвэр юм. Хичээл зүтгэлээрээ тодорхой орон зай, цаг хугацаанд утга учрыг бүтээх бүжгийн хөдөлгөөнд нүүрний илэрхийлэл, төрх байдал, тэнцвэр, дохио зангаа, үйлдэл, хүртэхүй зэргийн харилцан үйлчлэл байдаг учир бүжигчид онцгой ур чадвартай. Бүжгийн аль нэг төрөлд суралцахад зарчим, тэсвэр хатуужил, мэдрэмж, харааны хурц байдал, ой санамж болон төсөөлөл шаарддаг. Сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, утга санааг дамжуулах харилцааны явцад бүжиг тархийг тэтгэж байдаг. Бүжгээр хүн хүйс, үндэс угсаа, кареер зэрэг өөрийн талаар илүү баялаг ойлголттой болдог. Тиймээс бүжиг нь боловсрол дахь урлаг болохынхоо хувьд эрүүл, аз жаргалтай, амжилттай байдлын сайн хөрөнгө оруулалт юм. Мэдрэлийн эссудлаач эрдэмтэн Антонио Дамасио “Суралцахуй болон ой тогтоолт нь загварчлах, хэлбэрчлэх, хийх, дахин хийх замаар тархины бүдүүвчийг нэгтгэдэг энгийн процесс юм” гэжээ. Тэгэхээр бүжиглэж буй тархи нь ингэж өөрчлөгддөг. Психолингуистүүд хүний 2 дахь, эсвэл 3 дахь хэл нь вербал бус хэл байвал суралцах чадвар нээгддэг гэдгийг олж нээжээ. Вербал бус хэл гэдэг нь бүжгийн хэл бөгөөд үүнд бүжгийн сан (дохио зангаа, хөдөлгөөн), дүрэм (хөдөлгөөнийг зохицуулах арга) болон утга. Олон хэлтэй өссөн хүүхдийн тархи илүү уян хатан чанартай бөгөөд олон даалгаврыг амархан гүйцэтгэдэг. Бүжиг бол хэл, урлаг бөгөөд түүнчлэн бүтээлч мэдлэг юм. товчхондоо, бүжиг нь сэтгэх, хөдлөх, мэдрэх, бүтээх, хөрвүүлэх, харилцах арга зам юм.
Сэтгэл судлаач Х. Мөнхзул


Бүжиглэснээр хүний тархины эсүүд нэмэгдэж, насан туршдаа суралцах чадвар дээшилдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex