П.Анужин: Хэн нэгэнд хэрэг болж юу магад хэмээн сийрүүлэв

159

Хоол хүнсээ цэгцлээд арван хэдэн жил болжээ. Мацаг, Борогшуу голдуу хүнсээр дамжуулж оюун цэгцэрдгийг мэдэрч явна. Үүнээс улбаалан ахуй эмхэрдгийг биеэр үзлээ.

Хамгийн хялбар туулж давсан нь, хоол хүнсэнд дурлах мунаг шунагийг дарж, Мацагтай нөхөрлөсөн он жилүүд байж. Хүнд өвдөж, энэ л миний аврал гэж сэтгэл шулуудсан болоод тэр үү, энэ замаас урваагүй, сайн давжээ. Биед шургалсан өвчин бүр үхэж устахынхаа өмнө ил гарч, гаарч, шантармаар байсан үеийг тэвчээртэй давсан. Үр дүнд нь, цоо эрүүл Хүн болов.

Мацгаар дамжин, оюуны эмхрэлийн үе эхэлнэ. Өмнө нь итгэж үнэмшиж, үнэ цэнэ, ач холбогдол өгч байсан бүгд орвонгоороо өөрчлөгдөж, ганцаардмал ч гэмээр замыг туулж эхэлдэг. Өөрийгөө аргадна, зэмлэнэ, шүүнэ, магтана, өөртэйгээ ярьна. Нийтийн жишиг, ойлголтоос өөр замыг сонгосон хүнд, тухайн замаар явж үзсэн цөөвтөр хүний үнэн үг, ер нь өөрөө өөртөө дэм болох гарц үлддэг. Оюун эмхрэх энэ үе хамгийн амаргүй нь бөгөөд, хором тутам, өөрийн бодол оюун, сэтгэлд үүсэх хөдөлгөөн бүрийг нягталж, тэмцэж байж л урагшилдаг. Маш их цаг зарцуулна. Энэ тэмцлийн дүнд өрөөлийг шиншилж шүүх бус өөртөө хариуцлагатай, харьцангуй иргэншсэн сэтгэл зүй тогтдог санагдана. Миний бие бодлын муу, үгийн муу, үйлийн муугаас ангижрах гэж өдөр бүр хичээж явна.

Бодлын хэрэгтэй, хэрэггүй цэгцрээд ирэхээр ахуйн түвшний хэрэгтэй үгүй рүү аандаа шилждэг. Ахуй эмхрэх их сайхаан. Хүний амьдралын хэтийдсэн хэрэглээнээс эрс салж, зөвхөн өөрт амин хэрэгтэйг үлдээж, ахуйн орон зайг гаргаад ирэхээр сэтгэл тогтож, хугацаа төгсгөлтэй өгөгдсөн амьдралын хормыг илүү үнэ цэнэтэй зүйлд зарцуулах боломж нээгддэг. Хувцас хунар гэж ч айхтар мөнгө зарахаа байсан. Өөрийг чимж, үнэ цэнэ, утга агуулга нэмэх хэдээ л үлдээж, сайхан л явна.

Ийн Бие орон, Гэр орон, Сэтгэл орны орон зайг минь хог илүүдэл, өвчин бохирдол, хэтийдлээс салгаж өгсөн Мацаг танд өгүүлэшгүй ихээр талархму!

Пүрэв-Очирын Анужин


П.Анужин: Хэн нэгэнд хэрэг болж юу магад хэмээн сийрүүлэв
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.