Эмэгтэй хүний амьдрал 20 насаар дуусдаггүй

10501698_817338098276486_7041021257273911672_n

Зарим талаараа нас зүгээр ч нэг тоо биш ээ. Нас болгонд “зориулалт” гэж бий. Залуу насанд санаагаа чилээх хэрэггүй зүйлс ч гэж бий. 20 бол бол хөгжилдөх, туршлага судлах, зугаацах, хайр дурлалын талаар суралцах нас. Дэмий зүйлсэд анхаарч, жаргалтай эрх чөлөөтэй өнгөрүүлэх хором мөчөөсөө өөрөө хумсалж байгаа юм биш биз?

1. Бусад хүмүүс намайг юу ч гэж бодох юм билээ?
Тэд чиний тухай юу гэж бодож байгаа нь хэнд хамаатай юм бэ. Чи л тэдний тухай бодохгүй байхад болно. Ихэнх хорин настангууд өөртөө итгэх итгэл багатай, эмзэг байдаг. Тиймээс ч бусад хүмүүс өөрийнх нь талаар юу гэж бодох, юу гэж хэлэхээс айдаг. Харин нас нэмэх тусмаа энэ бодол байхгүй болдог. Гэхдээ нас нэмсэндээ гол нь биш, цаг явах тусам тэдний бодол чамд чухал биш, хорвоо ертөнцөд санаа зовох өөр олон зүйл бий гэдгийг ойлгосон учраас л тэр юм үү дээ.

2. Надаас бусад нь айлын эхнэр боллоо…
Өсвөр насны гэнэн сэтгэлээр эрт гэр бүлийн амьдралаа эхлэх нь зүйтэй гэж 20 настнуудын зарим нь эндүүрдэг. Эхний хэдэн сар “ок” байх л юм бол бараг түүнтэй амьдрах гэрийнхээ тавилгыг сонгож эхэлдэг. Бас энэ насандаа аав ээж болж байгаа найзуудыгаа хараад хүүхдийг зөвхөн хөөрхөн гэж, гэрлэлтийг зөвхөн үргэлж хамтдаа байх диваажин гэж ойлгоод хуримын дашинз өмсөхөөр яарч эхэлдэг. Ядаж хамаатны ах дүүс хэзээ хадамд гарахыг чинь асууж шалгаагаад, нээрээ л насны эцэст ганцаараа үлдчихвий гэж бодогдтол тэвдүүлэхийг яана. Гэхдээ эдгээрийг “арилгаж” байгаад харвал, 20 нас бол эхнэр болоход яарах нас огтхон ч биш. Дэлхийн 35 орны улсын иргэдийн дунд хийсэн судалгаагаар гэрлэхэд хамгийн тохиромжтой нас нь 25 байдаг юм байна.

3. Алдчихвал яах болж байна?
Залуу насанд “алдаа” гэдэг үг ерөөсөө л зохимжгүй. Угаасаа ч залуу байхдаа хийсэн алдааг настай хүмүүс өхөөрдөж харна уу гэхээс буруушааж зүрхэлдэггүй. Буруу хүндээ гараа хөтлүүлэхээс, олон хүний өмнө ичгүүртэй байдалд орохоос, шалгалтанд унахаас…ер нь л ихэнх зүйлс айх хэмжээний “үнэ цэнэтэй” биш байдаг. Чамд бол хэдэн ч удаа алдаад, эргээд алдаагаа засах сайхан нас байна. Гол нь чамайг насан туршид дагах л зүйл биш бол. “Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас” гээд Р.Эмүжин бүсгүй цаана чинь шүлэглэчихээд байна шүү.

4. Жинхэнэ хайр намайг тоохгүй байна
Чи загварын трендээс, сүүлийн үеийн мэдээллээс, хит дуунуудаас хоцордоггүй байж болно. Гэхдээ тэглээ гээд чи юм бүхнээс хоцрохгүй байх албатай биш. Үеийхэн чинь жинхэнэ хайраа олж л байг. Хүн болгоны амьдралын хувь төөрөг өөр учраас чинийх бусдынхаас арай өөр, арай онцгой зурагдсан учраас л цорын ганц хайрт чинь чамтай одоохондоо огтолцохгүй байгаа юм. Ганцаардлаас өөрийгөө аврахын тулд хэдхэн уулзаад л уйдчих хүнтэйгээ дотно холбоо тогтоох хэрэггүй. Гэхдээ өөртөө аятайхан санагдаж байгаа хүнтэйгээ болзохоос битгий цэрвэ.

5. Ингээд л хөгширчих юм биш биз дээ?
Идэр залуу хорин настнууд ч гэсэн хөгшрөхөөс айдаг байх нь. Гэхдээ хамаг амьдралын чинь хагасаас илүү хувь нь чамайг хүлээж байна шүү дээ. Хүн бүр л хөгширнө. Энэ бол хорвоогийн жам ёс. Ирээдүйг бодож санаа алдах биш, одоо байгаадаа амьдарч сурах хэрэгтэй. Хорвоод амьдрах жилийнхээ гуравны нэгд л дөнгөж очиж байгаа хүн хөгшрөх тухай бодох нь үнэхээр утгагүй байгаа биз. Мэдээж өдөр ирэх тусам чиний царайнд өсвөр насны хонгор охины дүр бүдгэрч, “боловсорсон” залуу эмэгтэйн төрх тодорч байгаа. Хамгийн гоо үзэсгэлэнт насууд өмнө чинь байна. Зовхины тос, нарны хамгаалалтын тос хоёроо сайтар түрхээд л, өөртөө байгаа насаар бардам гайхуулж яваарай.

6. Би амжилтанд хүрч чадаагүй
Бид өөрөө ч мэдэлгүй өөрийгөө бусадтай харьцуулж, өөртөө урам хугардаг. Энэ бол өөртөө хийж болох хамгийн сөрөг хандлагуудын нэг. Тэрний оронд өөрийнхөө хийж чадсан жаахан ч гэсэн зүйлсийг жагсаа. Чи заавал бүх зүйлийн толгойд байх албагүй. Өөрийнхөө дуртай зүйлийг хийх нь түүнээс ч илүү чухал. Магадгүй чи зөвхөн эзэмшсэн мэргэжлээрээ юм уу чаддаг зүйлээ хөөсөөр, хамгийн их сэтгэл хөдөлгөдөг зүйлдээ цаг зарцуулж чадахгүй байгаа байх. Тиймээс мөнгө мөрөөдлийг дагаж ирдгийг санаад, хичнээн хийсэн ч уйдахгүй зүйлээ л давтаж хийгээд байгаарай. Тууштай хүнийг амьдрал шагнадаг юм.

7. Энэ хорвоо дэлхий дээр чинь юу л болоод байна даа?
Нээрээ л бид мэдээллийн эрин зууны үр жимс гэдгээ санаж, эргэн тойронд болж байгаа бүхнээс хоцрохгүй байх хэрэгтэй. Гэхдээ Иракт болсон дэлбэрэлт, Японд болсон газар хөдлөлт, Америкт болсон санхүүгийн хямрал, чамайг таних ч үгүй хайртай одынхоо салалтаас болоод бухимдах шаардлага байхгүй гэдгийг ойлгоорой. Хэрэв яг тэр сэдвээ хөөхгүй л юм бол, улс төр нийгмийн амьдралын талаар Facebook Twitter дээрээ мэтгэлцээн өрнүүлэх ч бас цагийн гарз байж мэднэ шүү.

Тиймээс охид оо, санааг чинь зовоож буй зарим зүйлийг түр ч болтугай март. Одоо л амьдралын амтыг мэдрэхгүй юм бол өөр хэзээ мэдрэх вэ дээ. Шинэ бүхнийг туршиж үзээрэй. Гэхдээ сөрөг бүхнийг гээгүй юм шүү. Амьдрал чинь дөнгөж эхэлж байхад, ахиад цаана нь алдаж үзээд буцаж босох хэдэн арван жил байхад хий дэмий зүйлд сэтгэлээ чилээхэд цаг хором чинь дэндүү хайран. Сэтгэлээрээ хөгшрөх гээгүй л юм бол залуу, халуун байгаагаа дээд цэгт нь тултал мэдэр.


Эмэгтэй хүний амьдрал 20 насаар дуусдаггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex