1. Найз залуугаа унтаж амрахаас бусад цагт дэргэдээ эсвэл өөртэй нь байнга холбоотой байх ёстой гэж боддог.
2. Гэр бүл, найз нөхөд бүр тэжээвэр нохойтойгоо хамтдаа байхдаа ч бүгдийн анхаарлын төвд байхыг хүсдэг. Чанга чанга ярина, инээнэ, итгэхийн аргагүй түүхүүд ярина, ойлгомжгүй хэрнээ далайцтай биеийн хөдөлгөөнүүд хийх гэх зэргээр багахан хэмжээний жүжиг тоголчихдог. Үүнд нь мэдээж залуутайгаа харьцах харьцаагаа ч дэгсдүүлж ярихыг ч юу гэж мартхав.
3. Эрчүүдийн царай зүс, эрдэм мэдлэг, чадвар, ухаан зэргээс нь түрүүлээд мөнгөний уурхай гэж хардаг бүсгүйчүүдээс эрчүүд үргэлж зайгаа барьж байдаг. Хамт байх ч насан туршийн ханиа болгож сонгох нь ховор.
4. Хэтэрхий халамжлагч буюу түүний хувцсыг эвхэж, усанд оруулж бараг л үсийг нь өөрөө засах нь холгүй байдаг бүсгүйчүүд залуучуудын “би бол эр хүн” гэсэн инстиктийг нь нурааж байдаг. Ээж гэж нэг хүн түүнд байгаа шүү дээ. Амраг бүсгүй л харин хэрэгтэй байгаа даа уг нь.
5. Яриад л яриад л. Хамгийн гол нь тэр нь зүгээр л тулга тойрсон хэрэгтэй , хэрэггүй нь мэдэгдэхгүй яриа байдаг.
6. – Өө чи чинь гүнж байсан юм уу?
– Тийм ш дээ. Манай аав намайг дандаа гүнж гэж хэлдэг байсан. Тийм болохоор яг одоо хумсны салон орж хугарсан хумсаа засуулахгүй бол болохгүй. Ийм хумстай байж чадахгүй ээ.
– За наадхаа зүгээр л хумсны хутгаар аваад янзалчихаач дээ. Яараад байхад юун салон?
– Үгүй ээ. Тэгэж чадахгүй. Би зөвхөн салонд л үйлчлүүлж янзлуулдаг. Чи наад ажлаа хойшлуул.
7. Их мэдэгч буюу хэт ухаантай эмэгтэй: Ямар ч зүйл дээр цэцэрхэж мэдэмхийрдэг буюу зааж зааварлах дуртай бүсгүйчүүд. Тэгээд бас түүнийгээ чиний төлөө л хэлж байна гэхийг нь яана. Тэд бол хэнээс ч заавар зөвлөгөө авах шаардлагагүй бүхнийг чадагч эр хүн шүү дээ!
8. Алган дээр тавьсан мэт ил. Анхны болзоон дээр л өмнөх найз залуус , хувийн амьдралын жижиг сажиг зүйлсийн тухай тайлан тавьж эхэлдэг байх нь тийм ч сонирхолтой биш. Тэгээд дээр нь түүнийгээ “анхнаасаа л хоорондоо сайн ойлголцож байя л даа” гэсэн үгээр зөвтгөдөг. Үгүй дээ, тэд чинь байгалиасаа анч зантай, бартаат замыг өөрийн биеэр туулж түүгээрээ бахархаж явдаг эр хүн шүү дээ.