UB COMEDY хийж байгаа ам банзал ажлаа больчих хэрэгтэй

facebook_event_1113717945403772Өчигдрөөс эхлээд олон нийтийн хэрэгслээр “Ub comedy”-ын гишүүдийн нүцгэн зураг тарсан. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг их дагуулж байна. Иргэдийн ихэнх нь жигшиж “балиар заваан юм, хүүхдүүдэд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна, эр эм нь мэдэгдэхгүй, тахиа шувууны махаар хооллож цэрэгт яваагүй нөхдүүд” гэх мэтээр сэтгэгдэл бичиж харагдана.

Үнэхээр ч харсан хүн цочмоор эвгүй байгаа нь үнэн. Долоон залуу нэг зэрэг тайчаад хоорондоо тэврэлдэн, хошуу амаа цорвойлгож зураг авхуулаад олон нийтийн сүлжээгээр тараах нь ёс зүйтэй, бусдад танигдсан хүмүүсийн хийх үйлдэл яав ч биш.

Өнөөдөр хошин урлаг эрээ цээрээ алдаж байна гэх шүүмж ихээхэн явах болсон. “Ub comedy”  анх гарч ирэхдээ шинэ урсгалыг нэвтрүүлж, хошин урлагийн stand up төрлийг дэлгэрүүлж олон ч үзэгчтэй болсон. Үүний хажуугаар тэднийг шүүмжлэх хүмүүс ч цөөнгүй байсан. Гэвч тэднийг шинэ урсгал оруулж ирсэн хөдөлмөрч залуус гэж өмөөрөх нь ч байлаа.

Харин тэдний нүцгэлсэн үйлдэл нь энэ удаад хэрээс хэтэрч, өөрсдийн нэр хүнд, өнгөрсөн хугацаанд хүлээн зөвшөөрүүлэх гэж хичээсэн зүтгэлээ шаварт хутгасан хэрэг боллоо.

Өнөөдөр олон нийтийн хэрэгслээр тэднийг үгүйсгэх, шүүмжлэх хүмүүсийн пост, сэтгэгдэл дүүрэн хөвөрсөөр. Харин “Ub comedy”-чид энэ үйлдэлдээ одоогоор тайлбар хийгээгүй, нам гүм байна.

54277732_1196879277140849_4999555091770900480_n

Иргэдийн үзэл бодол, хэрхэн хүлээж авсан талаар нэгээхэн хэсгийг доор орууллаа.

“Эр хүн бол эр хүн шиг ноён нуруутай, амьдралдаа болон нийгэмдээ зөв үлгэр дуурайлалтай баймаар юм.
Өөхөн бөмбүүлэй, өмхий амныхаа цэгцгүй ярианыхаа маркетингаа хийж байгаа царай нь тархиныхаа хэмжээ, сэтгэхүйгээр нийгмийг бүү бохирдуул. Та нарын энэ үйлдэл таалагдахгүй байна. Арай өөрөөр сэтгэж чадахгүй бол хийж байгаа ам банзал ажлаа больчих хэрэгтэй ш дээ. Та нарыг ямар ноён нуруу, ямар эр хүн, ямар эцэг гэх юм. Эр эм нь мэдэгдэхгүй эрэнцэрийн оронцог юм уу?

Бидэнд өөрийгөө ялан дийлж, бусдад үлгэр дуурайлал болсон эр хүн, ноён нуруу, эцэг хүмүүс хэрэгтэй. Ядаж тэдэн шиг өөрийгөө ялаад сур, ядаж тэдэн шиг биеэ сайхан хөгжүүлээд сур, ядаж тэдэн шиг зөв эерэг сэтгэхүйтэй болж сур, ядаж тэдэн шиг бусдын төлөө сэтгэлээ зориулж сур…
Тэд та нар шиг цагийг дэмий ярьж өнгөрөөгөөгүй тэд бодит зүйлийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж улсынхаа нэрийг дэлхийн тавцанд мандуулсан эрхмүүд. Олон шавь, олон хүүхэд багачууд, залуусын төлөө алтан цаг, заваа зориулсан эгэл даруухан ухамсартай, хөдөлмөрч залуус.
Монголд тоо томшгүй ийм хүчирхэг, оюунлаг, боловсролтой, хөдөлмөрч залуус олон байгаа ч зүгээр л энэ гурван хүний байгаа байдалд та нарын хийж байгаа үйлдэл чигчий хуруунд нь ч хүрэхгүй.

Нийгэмд та нар эерэг зүйл юу хийсэн юм бэ? ярихаас, маазрахаас өөр хийсэн зүйлийг чинь бид мэдэхгүй. Наад тархиа зөв зүйлд ашигла малуудаа.

Өсвөр насны хүүхдүүд, оюутан залуусын сэтгэхүйг хаашаа залаад байгаагаа мэдэж байгаа болов уу? энэ хэдэн тэнэгүүд.

Хэрэгтэй хэрэггүй өөрт тохиолдсон зүйлээ ярьж бах таваа хангаж гарч ирсэн бол ядаж хэрэгтэй зүйлд сэтгэлээ зориулж сураач.
#Нүцгэлэхээсээ_өмнө_бод
Амар хоол гэж байдаггүй юм гэхдээ зөв үйлдэл зөв бодол та нарт хэрэгтэй!!!” гэжээ.

kgh


UB COMEDY хийж байгаа ам банзал ажлаа больчих хэрэгтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.