Хаврын ядаргааг даван туулах таван арга

207
Хүнд, хатуу өвлийг давсны дараа бидний биед нойр ханахгүй байх, нозоорох, ажлын идэвхгүй болох, сэтгэл санаа хямрах, тогтворгүй болох, ханиад томуунд амархан өртөх, зэрэг шинж тэмдгүүд түгээмэл илэрдэг. Өөрөөр хэлбэл хаврын ядаргаанд бидний бие махбод өртдөг байна. Тэгэхлээр өдөр тутмын нэгэн хэвийн амьдралын хэв маягаа хичээж байгаад, өөрчилж чадсанаар хаврын ядаргааг даван туулахаас гадна өдөр бүр эрч хүчтэй байж чадна.

1. Эрүүл мэндэд тустай амттан идэх

Хаврын улиралд өлсөж, даарах, жингээ алдах нь таны эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөөтэй байдаг. Гэвч өлсөх бүрдээ тэжээллэг, каллори ихтэй хоол хүнс идэх нь ч бүсгүйчүүд бидний хувьд асуудал болдог. Тэгэхлээр энэ асуудлыг жимс, самар, Монголд ургадаг зэрлэг жимснүүд болох аньс, чацарганынхаа ачаар даван туулах бүрэн боломжтой. Энэ таны эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй бөгөөд таныг өлсгөхгүй өдрийн турш эрч хүчтэй байлгаж чадна.

2. Дасгал хөдөлгөөн хийх

Хаврын улиралд дасгал хөдөлгөөн хийх нь таны энергийг дэмжиж чаддаггүй. Гэхдээ дасгал хийх нь таныг шөнийн турш сайн унтаж амрахад, нойр ханахад маш том хувь нэмэр оруулдаг байна. Хаврын ядаргааг даван туулахын хамгийн том хүчин зүйл бол нойр сайн байх шүү! Унтахынхаа өмнө яагаад доорх 5 төрлийн 10 минутын дасгалыг хийгээд туршаад үзэж болохгүй гэж? Дасгал тус бүрийг 50 секунд хийгээд 10 секунд амарж 2 удаа давтан хийнэ.
дасгал
нойргүйдэл
хаврын ядаргаа
ядаргаа тайлах
ядаргааны эсрэг

3. Төмрөөр баялаг хоол хүнс идэх

Мэдээж өдрийн турш амттанаар голоо зогоож болохгүй. Та өглөө, өдөр, оройныхоо хоолыг заавал идэх хэрэгтэй. Хамгийн гол нь төмрөөр баялаг хүнс сонгон, хэрэглээрэй. Үүнд: ногоон хүнснүүд, үр тариа, загас, үхрийн мах зэрэг бүтээгдэхүүнүүд ордог. Үүнээс гадна D, C витаминаар баялаг хоол хүнс хэрэглээрэй.

4. Биеийнхээ усны түвшинг тогтмол байлга

Ус бол таны биеийг шим тэжээлээр маш сайн хангаж өгч чаддаг. Хаврын улиралд ус сайн ууснаар таны бие махбодыг сэргээхээс гадна ажлын идэвхийг сайжруулдаг. Тиймээс 30 минут тутам ганц балга бүлээн ус балгаад яваад байхад таны бие усаар хэзээ ч дутагдахгүй.

5. Өдрийн хоолныхоо дараа кофе хэрэглэхээс зайлсхийгээрэй

Ядарч, сульдсан биеэ сэргээх зорилгоор кофе хэрэглэх нь хаврын улиралд хамгийн буруу шийдэл юм. Ялангуяа өдрийн хоолноос хойш огт кофе хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Учир нь кофе нь таны унтаж, амарж, нойр ханахад сөргөөр нөлөөлнө. Харин хаврын улиралд хамгийн хэрэгтэй 3 төрлийн уух зүйлийн энгийн жор санал болгоё.
  • Интоор жимсний смүүти
Интоор жимс нь хүний нойрны гормон болох мелатонийн өндөр агууламжтай байдаг. Гэхдээ интоорын сироп, хөлдөөсөн интоор хэрэглэхээс зайлс хийгээрэй. Таны нойрыг дэмжих амтат смүүтиг хийхийн тулд танд 20 ширхэг ясыг нь ялгаж авсан цэвэр интоор жимс, 2 халбага тараг эсвэл иогурт байхад л хангалттай. Тэгээд жимс, тараг хоёроо холигчиндоо хийж хутгаад л бэлэн болно.
  • Ванилтай сүү
Сүү нь хүний нойрны гормон болох сиратонийн агууламж болон кальциар баялаг байдаг. Харин ваниль нь стресс тайлах, сэтгэл гутралыг үгүй хийх чадвартай байдаг байна. Тэгэхээр хүнд өдрийн орой бага зэргийн сүү хөөрүүлээд ванилиар амтлан уугаад амраарай.
  • Гааны навчтай цай
Гааны навчтай цайг унтахынхаа өмнө ууснаар бие тань маш сайхан амарч чадахаас гадна хоол боловсруулах эрхтэн тогтолцоог дэмждэг. Та аль ч цэцгийн дэлгүүрээс гааны навчийг худалдан авах боломжтой бөгөөд ургамлаа тордож ургуулаад байнга хэрэглээд байх боломжтой. Буцалсан халуун усандаа цайны навчаа тастан хийж хандлан хэрэглэж болно. Мөн зөгийн балаар амтлаад уусан ч болно.

Хаврын ядаргааг даван туулах таван арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.