Эхийн ач

baby_gear“Багш таниас илүү бурхан гэж үгүй
Эцэг эхээс илүү ачтан гэж үгүй” хэмээн эцэг эхийн ачийг дурьдахуй номонд бичсэнчлэн эцэг эхийн ачийг товчхон дурьдвал: 9,10 сар хэвлийдээ тээсэн.
Тээх хугацаандаа өөрөөсөө илүү үрээ эрүүл саруул төрүүлэхийн төлөө идэж уух дуртай зүйл, явдал хөдөлгөөнөө хязгаарлан байж амь,хүний биеийг хайрласан ачтан билээ та.

Төрөхөөс өсөж томрох хүртэл хайрлан энхрийлж, хүйтэнд дулаан биедээ наан дулаацуулж, ангир уураг сүүгээрээ хөхүүлэн хооллож, баас шээстэйгээ холилдон хэвтэхэд минь гараараа цэвэрлэж, хэл амаараа нусыг минь арилгаж, явж ярьж чадахгүй тохойн чинээ өчүүхэн биеийг минь өдий зэрэгт хүргэсэн ачтан билээ та.

Яруу сайхан нэр хайрлан дуудаж, эрдэм мэдлэггүй ч зөв амьдрах талаар заан сургаж, олон янзын зүйлсээр баярлуулж, магтан сайшаасан ачтан билээ та.
Яавал сайн хүн болох бол?
Яавал сайхан явах бол?
Яавал өвчингүй эрүүл байх бол?
Үрийнхээ төлөө юу хийх вэ гэж үргэлжид бодон сэтгэлээ чилээнэ.
Бусдыг хайрлаж байж бусдаар хайрлуулдаг. Харин эцэг эх минь хайрласан хайрандаа хариу нэхдэггүй.
Эхийн санаа үрд
Үрийн санаа ууланд гэгчээр бид ачийг нь хариулж баярлуулж төдийлөн чаддаггүй.
Бид ээж ааваа уурлуулж гомдоодог гэвч “ Үхтэл үр харам” гэгчээр биднийг буруутгах биш харин уучилж өршөөдөг. Хүн гэдэг сэтгэл зүрхтэй амьтан учир үүнийг уншаад бага ч гэсэн ухаарал аваасай. Эцэг эхээс төрсөн бид ээж аавынхаа ачийг хариулан баярлуулцгаая.


Эхийн ач
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.