Гадаад залуу Монгол бүсгүйчүүдийг хэрхэн өвөртөө оруулах талаар ийн бичжээ

1e7aa1d3508708244a94fda134c62d70Ази бүсгүйчүүдтэй хэрхэн болзох талаар голчлон нийтэлдэг “Life around Asia” хэмээх сайтын нэгэн бичээч Монголд байсан туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгснийг орчуулан хүргэж байна.

Хэрэв та Монголын секс амьдралын талаар мэдэх хүсэлтэй бол нааш нь анхаарлаа хандуулаарай. Биеэ үнэлэлтийн талаар энд ярихгүй. Учир нь бидний мэдэх асуудал тэр биш. Харин буурай хөгжилтэй тэрхүү орноор аялахдаа хэрхэн халуухан Монгол бүсгүйчүүдтэй дотно харьцаа үүсгэх талаар энд ярина. Одоо үед “Tinder” аппликейшны ачаар тэгэх нь бүр ч амархан болсныг дурдах хэрэгтэй.

Монгол нь Тайланд, Филиппинтэй адилгүй ч барууны эрэгтэйчүүд тэнд охин уургалахад тийм ч хэцүү биш. Гэхдээ нэг асуудал нь Монгол эрчүүд нутаг нэгт охинтой нь явж байгаа гадаад хүнийг үзэн яддаг. Чингис хааны удмын цөстэй эрчүүд болохоор тэд зүгээр л нэг дургүйцээд өнгөрөхгүй л болов уу.

Гадаадынханд аюултай юу?

Нутгийн эрчүүд таныг Монгол охинтой хамт байгааг харахыг хүсэхгүй нь ойлгомжтой тул хэд хэдэн зүйлийг санаж явахад илүүдэхгүй. Тэнд аялж явахдаа би Монгол охидыг уургалах тал дээр чамгүй амжилт гаргасан шүү. Барууны олон ч эрчүүд адилхан л амжилттай байсан. Гэхдээ зарим жуулчид нутгийн залуучуудтай нударга зөрүүлэх шаардлага гарсан тал бий. Тэдгээрийн зарим нь Монгол охидоос болсон юм. Бусад нь согтуурснаас болж зодоонд оролцсон.

Монголоор аялахдаа ийм тэнэглэлээс зайлсхийж, аюулаас хол байя гэвэл дараах хэдэн зөвлөгөөг дагаарай. Эдгээр аргыг хэрэгжүүлснээр би Монгол охин Т-тэй болзох үедээ ямар ч асуудалд ороогүй.

  • Ил байж болохгүй: Монголд байхдаа ямар ч үед бусдын нүдний өмнө нялуурч болохгүй. Бааранд үнсэлцээд хэрэггүй. Гудамжаар явахдаа хөтлөлцөхгүй байх. Болзоон дээрээ охиноо “уяраах” үедээ эргэн тойрноо сайн анзаар. Ууртай царай харагдвал зөрчил үүсэх нь гарцаагүй. Байрлаж байгаа газраа очих хүртлээ тэвчсэнээр өөртөө тулгарах асуудлын 50 хувиас нь саллаа л гэсэн үг.
  • Орох газраа соль: Нэг орсон баарандаа дахиад өөр охин дагуулж орж болохгүй гэсэн үг. Баарны ажилчид дажгүй хүмүүс байсан ч нэг барууны эр долоо хоногийн дотор 3 өөр охин дагуулж ирэхийг хараад зүгээр байхгүй. Соёлтой Монгол залуу байсан ч гэсэн таны ингэж аяглахыг үл хүндлэлд тооцож асуудал үүсгэж болно.
  • Халамцуу бай: Монголчууд уух дуртай. Согтсон үедээ агсам тавьж, зодоон цохион хийх нь тэдний дунд хэвийн л үзэгдэл. Гадаад хүмүүстэй биш өөр хоорондоо ч зодолдох дуртай. Үүнээс зайлсхийе гэвэл Монголд байх бүхий л хугацаандаа халамцахаас хэтрүүлээд хэрэггүй. Хэдэн хундага тогтоож болно. Харин “нохойг гурав харагдуулж” болохгүй.
  • Ганцаараа битгий гар: Шөнийн хотоор ганцаараа зугаалахад тохиромжтой газар бол Монгол яавч биш. Найзтайгаа, охинтой, ялангуяа олон хүмүүстэй гарах нь зөв. Ганцаараа аялж байгаа жуулчдад энэ нь хүндрэлтэй боловч мэдээжийн хэрэг нутгийн залуус ганц охинтой явж байгаа хоёр гурван гадаад эрийг бус хоёр гурван Монгол охинтой явж байгаа ганц гадаад эрийг зодохыг л илүүд үзнэ шүү дээ.
  • Охидыг хүндэл: Эцэст нь хэлэхэд Монголд байхдаа хамгийн сайхнаар аашлах хэрэгтэй. Бүсгүйчүүдэд хүндлэл үзүүлснээр та боломжоо салхинд хийсгэхгүй. Соёлыг нь ойлгож, хүндэлж байгааг мэдээд тэд танд улам ихээр анхаарал хандуулах болно.

Монгол эмэгтэйчүүд бол Ази эмэгтэйчүүд дундаасаа хамгийн дутуу үнэлэгддэг нь гэхэд болно. Тэнд байхад зарим хүүхнүүдийн тачаангуй байдал намайг үнэхээр гайхшруулсан шүү. Хэрэв та Ази царайтай, дээр нь сайхан биетэй хүүхнүүдэд дуртай бол Улаанбаатар танд гарцаагүй таалагдана. Тиймээс дээрх зөвлөгөөнүүдийг л дагахад та өөртөө асуудал учруулалгүйгээр сайхан бүсгүйчүүдтэй цэнгэж, тэднийг өвөртөө амархан оруулж чадна.

Эх сурвалж: http://lifearoundasia.com/sex-in-mongolia-dangerous-foriegners/


Гадаад залуу Монгол бүсгүйчүүдийг хэрхэн өвөртөө оруулах талаар ийн бичжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.