Эмэгтэй хүн нөхрөөрөө тэжээлгэж, эр хүн бүхнийг хариуцах ёстой гэсэн бодлоосоо сал

young Couple not talking after  fight  in living roomАмьдрал минь дундаж төвшинд хэвийн огт яваагүй юм л даа. Би 90 оны ардчилалын, талхны очeрийн үeийн жинхэнэ хохирсон, хор уршгийн утгаар нь мэдэрсэн хүүхдүүдийн нэг.
Дөнгөж ардчилалын эхэн үeд 1р ангийн бяцхан жаал байлаа. Манайх 19р хорооллын үйлчилгээний төвийн урд цоо шинэ шахуу орон сууцанд аав ээж дүүтэйгээ үнэхээр дутагдах гачигдах зүйлгүй амьдарч байсан юм.
2р ангид орох жил ээж аав хоёр минь орон тооны цомхотголд орж бид байр тогны мөнгөө ч төлөх чадваргүй байраа улсад хураалгаад дэнжийн мянгад өвгөн аавынхаа хашаанд жижиг 4 ханат гэр бариад гэр хорооллын айл болж байв. Ажилгүй мөнгөгүй айл 2р гурилаар ганбир хайрч өдөртөө өл дааж оройдоо гэдэс цувдай, шар будаатай шөл, махгүй өдөр мантуу жигнэж идээд унтдаг байлаа.

Гэнэт л юм юмгүй байхын хэцүүг үзэж билээ. Аав минь тэрэг түрдэг, ачаа зөөдөг ажил олж оройдоо талх, 1 кг мах, 100гр элсэн сахар, 2 төмстэй орж ирдэг боллоо. Орой аавыгаа ирэхийг тэсэн ядан хүлээж хашааны хаалга дуугарахыг хүлээдэг байлаа дүү бид хоёр.
Ядарч туйлдсан аав минь хөлөө арай гэж зөөж орж ирээд халааснаасаа 2 ширхэг нархамба гаргаж өгдөг байж билээ. Нархамбатай ирсэн өдөр бол аав минь олдгоосоо арай илүүг олсон өдөр байдаг байсан юм.
Ээж минь үнэхээр их бухимдалтай гунигтай цаанаа л нэг уур уцаар гансралтай байх болсон юм. Хашаанд тоглоод халтайгаад ороод ирэх дүү бид хоёрыг угаах савангийн ч мөнгө олдохгүй ээж маань үгээ хэлж суудаг байсан. 4р ангид ороод би аавтайгаа хамт ажилдаг болж хичээлээ тараад тамхи, бохь зарангаа цагаан утас бариад утсаар яриулж сайртаж боролтлоо гадаа зогсож хоолныхоо мөнгийг олдог болов.

Ээж минь улам л гундаж энэ амьдралаа ингэж амьдарч байгаагийн бурууг аавд үүрүүлж чамаас болж ингэж хэцүү амьдарч байна, чи эр хүн байж гэр бүлээ ингэж өлөн зөлмөн амьдруулж байна, чи чадахгүй байна гэж уйлдаг, гомддог болов. Тэр зун ээж маань аав дүү бид 3-г орхиод салаад явсан юм. Ээж маань анх айл болохдоо өмсөж ирсэн торгон дээлнээс өөр хувцасгүй гар хоосон хашааны хаалгаар гарч одсон юм. Тэр үeд ээжийгээ биднийг орхиод явж байна гэж огтхонч сэтгээгүй араас нь хараад хоцорч билээ.

Аав минь ээжийг явсаны дараа яг хэсэг зуур архи ууж сэтгэлээр уналаа. Дүү бид хоёр хамтдаа цагаан утсаа бариад гудмаар тамхи бохио зараад явдаг болов. Онц сурдаг байсан би дөнгөн данган 3 авдаг болов.

Талх, 100гр наран цэцгийн тос, 100 гр сахар аа бариад харьж явахдаа айлын нохойд хөөгдөж дүү минь хөлөө уруулав. Аав маань нохойтой айлруу их л ууртай хашааг нь даван орж билээ. Тэр айлын эмээ дүүг минь хараад шүүрс алдан эм тариа, хоол унд гээд сүйд болов. Тэр үeд аав минь тэднийд байсан эгчтэй танилцаж цааш даа орж гарсаар сүүлдээ ус түлээг нь дөхүүлээд өгдөг болж яваандаа тэр эгчтэй хамт амьдрарч эхлэв. Бид өвөөгийн хашаанаас гэрээ нүүлгэж 2 хамар хашааны цаана тэднийд нүүж очив. Ингээд бид хоёр хойд ээжтэй болов. Гэвч хэзээ ч хойд ээж байгаагүй юм. Үнэхээр ухаантай бас сайхан сэтгэлтэй байсан юм миний ээж. Би эгч гэж дууддаг дүү маань дорхноо ээж гэж дууддаг болов.

Ээж маань сайхан амьдрахын тулд эр хүнд ганцхан ачаа үүрүүлж болохгүй эмэгтэй нь бас хөдлөх хэрэгтэй гэж үглэж байж ааваас ажил хийх зөвшөөрөл аваад Нарантуул захад тогоочоор ажилд оров. Дүү бид хоёрыг дахин ажил хийлгэхгүй гэж ээж хэлэв. Ингээд хичээлээ тараад дүү бид хоёр эмээтэй үлддэг боллоо. Эмээ бид хоёрыг төрсөн зээ нар шигээ үүрэхдээ үүрч, хоосондоо хоосон хоолтойдоо амттай шимттэнээ бүгдийг бид хоёрт барьж хардаг байлаа. Арвайн гурил зуурч чихэр хийгээд өгдөг байлаа, хэдхэн ширхэг банш чимхээд банштай шөл хийгээд бид хоёрт баншийг нь түүж өгөөд өөрөө хоосон шөлийг нь уудаг байж билээ. Сайхан буурай байсаан. Би их хайртай байсан эмээдээ. Ээж ажлаа тараад ирэхдээ уутанд гурил, будаа, мах, төмс манжин бариад ирдэг байлаа. Хөөрхий ажлаасаа илүү гаргаж наана цаана гэж болгож авчирдаг байж л дээ.
Цалин буух өдөр бид хоёрт амттай юм ундаа авч өгөөд мөнгөө цааш хав дараад байдаг байв.

Аав минь тэрэг түрж ачаа зөөж байснаа арай хөнгөн ажилтай болж хүний машин барьж ачаа бараанд явж өгдөг болов. Ээж орой тарж ирээд гэрээ цэмбийтэл цэвэрлээд бид хоёрын даг дайрыг угааж арчиж өнгө оруулдаг байлаа. Ямарч тохиолдолд хичээлээ орхиж болохгүй бас онц сурах ёстой шүү гээд миний хичээлийг яс сууж давтуулдаг байлаа. Зохион бичлэгээ эмээгээрээ хийлгэж өөрөө сайхан унтаж амарсан шигээ би бас их даварсан охин байлаа .
Ахлах ангид байхад аав ээж хоёр хуримтлуулсан мөнгөөрөө Нарантуул захдаа өөрсдийн гэсэн цайны газар нээж түрээслэж эхлэв. Цайны газар ажлуулж эхэлснээр амьдрал маань арай л дээр болов. Ээж угаагч, цэвэрлэгч, тогооч бэлтгэгчээ ганцаараа хийж аав зөөгч хамтдаа хоёулхнаа хэдэн жил ажиллав. Би 10р ангиа төгсөв. Ээж аав хоёр төмс ногоогоо махаа татах мөнгөгүй үлдэн байж миний төлбөрийг арай хийж төлж байсныг санаж байна. Би хэзээ ч хичээлээ орхиж, их сургуулиа хаях эрхгүй гэдгээ аавыгаа сүүлчийн мөнгөө тоолоод гудсан завсраа хийхийг харахдаа мэдэрсэн юм. Ээж аав минь 7000 төгрөгтэй л үлдсэн байж билээ.
Хичээлийнхээ хажуугаар ажил хийх гэхээр ээж загнаад огт ажил хийлгэлгүй 4 жил болгосон юм. Бүр хичээл дээр маань гэнэт ирж шалгадаг байлаа. Тэр 2 маань цайны газраа ажилуулсаар илүү гарахгүй ч хоосон хонохгүй дундаж л явдаг байв.
Их сургуулиа төгсөж зөрөөд дүү маань оюутан болж дахиад л мөнгөний шаналгаанд. Би мэргэжлээрээ шууд ажилд орж ээж аавдаа мөнгө нэмэрлэж эхэлснээр манайх 2006 оноос арай л дээр болж бүр хашаагаа цоолоод түц ажиллуулж тэнд эмээ маань суудаг болов. Эмээ маань бөөн зээл өгсөн хар дэвтэртэй байдаг байж билээ. Гэхдээ зээл өгсөнөөр ээж аавд огт зэмлүүлдэггүй байсан . Ээж аав маань хоосон байхын зовлонг мэдэх учир хэнд зээлээр өмх гоймон, будаа өгөхдөө татгалздгүй байсан юм.
Тун удалгүй хашаан дахь түц маань дэлгүүр болж би нөхөртэй болж гэрээсээ явж байлаа. Ээж маань дэлгүүрээ өнөөдөр сүпермаркeт болтол хөлсөө дуслуулсан. Эмээ минь тэнгэрийн оронд одож ээж аав дүү гурав дараа намар нь анх удаа лизингээр биш, өр тавьж биш өөрсдийн олсон цуглуулсан мөнгөөр 1 өрөө байр авлаа.
Би өнөөдөр 3 хүүгийн ээж болсон . Мөн гэртээ нөхөртөө үргэлж хажууд нь дэмжиж хэзээч гараа хумхин сууж эр хүний үүрэг гэр бүлээ тэжээх гэж бодолгүй хамт даа түшиж тулсаар явна. Манай хүн манай ээжийг миний төрсөн ээж биш гэдгийг одоо болтол итгэдгүй юм. Үгүй ээ ийм сайхан ээж миний ханийн төрсөн ээж гээд л хэлдэг.
Харин төрсөн ээжийгээ дахин хараагүй ээ. Аав бид 2 сураг ажиг тавьсан ч өөр хүнтэй суугаад төдөлгүй салаад явсан сураг л олсон доо. Төрүүлсэн ээжийгээ буруутгахгүй ч сэтгэлийн тэнхээгүй, тэвчээргүй бас эмэгтэй хүн нөхрөөрөө тэжээлгэж эр хүн бүгдийг хариуцах ёстой гэсэн үзлээсээ болж амьдралаа 2 хуваасныг би мэднэ.
Одоо энэ ээж минь миний амьд бурхан, үлгэр дуурайл, бодит жишээ болсоор явна. Ээж аав минь одоо сүпермаркетаа ажилуулаад дүүгийн минь хүүхдийг хараад гэртээ нуруу амар сэтгэл тэнэгэр суугаа даа.
Тэр 2 маань одоо амрах цаг болсоон. Одоо миний үргэлжлэх ээлж ….

Эх сурвалж: Zaya Batbayar (фэйсбүүк)


Эмэгтэй хүн нөхрөөрөө тэжээлгэж, эр хүн бүхнийг хариуцах ёстой гэсэн бодлоосоо сал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.