Гаран доорх гамшгийн үнэрнээс хэрхэн салах вэ?

a3f159a11b52b3d99f96b053e869fa73

Хөлс ялгарах нь амьдралын зайлшгүй чухал процессын нэг юм. Арьсны гадаргуугаас хөлс ууршиж байдгийн ачаар бид хэт халалт, хөрөлтөөс хамгаалагдаж байдаг. Түүнээс гадна хөлстэй цуг бодисын солилцооны дүнд үүссэн илүүдэл хог шаарууд гадагшилж байдаг.

Хүний биен дэх 2.5 сая гаруй хөлсний булчирхай хоногт дунджаар 1.5 л шингэн ялгаруулдаг байна. Энэ нь орчны температур, хүний хөдөлгөөний идэвх зэргээс хамаарч хэлбэлздэг боловч жирийн үед хөлс ихээр ялгарах нь гормоны өөрчлөлт, сэтгэл зүйн ачаалал, стресс, хурц, тостой хоолтой холбоотой байж болно. Хөлс нь өөрөө үнэргүй, ус болон бага зэрэг натрийн хлоридоос тогтдог /тиймээс амт нь давслаг байдаг/. Харин арьсны гадаргуу дээрх нянгуудын үйлчлэлээр задарч эвгүй үнэртэй болдог.

Ихэнхдээ бүсгүйчүүдийн суга, эрчүүдийн цээж, нуруу, шанаа хөлрөмтгий байдаг. Хөлсний ялгаралтыг багасгах, эвгүй үнэрийг дарахын тулд хүн төрөлхтөн эрт дээрээс өч төчнөөн арга хэрэглэж ирсэн нь мэдээж. Орчин үед дезодорант, антиперспирант хэрэглэж 24 цагийн турш хуурай сугатай, цэвэрхэн хувцастай байж болохоор рекламууд ихээр цацагдаж байгаа ч тэдгээрийг хэрэглэх нь эрүүл мэндэд хир хор хөнөөлтэй болохыг мэдэх хүн цөөхөн. Гэтэл хөлсний үнэр дарагч /дезодорант/-уудын найрлаганд хөнгөн цагааны давснууд ордог байна. Чухамхүү эдгээр бодис арьсанд нэвтэрч ороод хөлсний булчирхайн нүх сүвийг бөглөж, хөлс ялгаралтыг хаадаг. Ямарваа нэг бодис арьсны гадаргууд удаан хугацааны туршид тогтмол хүрэлцсэнээс болж хорт хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоосон байдаг. Хорт хавдрын улмаас хөхөө тайруулсан эмэгтэйчүүдийн эдэд их хэмжээний хөнгөн цагаан илэрсэн судалгаа ч байдаг. Тэгэхээр амь насаа эрсдэлд оруулан байж дезодорант хэрэглэх хэрэг байна уу?

8. Нянгийн эсрэг савангаар угаа
Дээр дурдсанчлан хөлс нь өөрөө үнэргүй. Арьс болон үсэн дээрх нянгууд нь уураг, тослогжилттой урвалд орж үржсэнээр таагүй үнэр ялгаруулдаг учраас үүнийг савангаар угаагаад арилгах боломжтой. Харин угаагаагүй, хөлстэй биен дээрээ антиперспирант цацвал нянгийн болон үнэрийн асуудлыг шийдэхгүйгээр барахгүй нянгийн үнэртэй холилдоод улам эвгүй үнэр гарч болох юм.

7: Арьсаа амьсгалуул
Байгалийн гаралтай хөвөн даавуу, ноолуур, ноос, торго зэрэг материалууд нь арьсыг чөлөөтэй амьсгалуулах чанартай. Мөн тэд шингэнийг сайтар шингээдэг учраас чиний хөлсөнд бактери үржиж эвгүй үнэр гарахаас сэргийлж чадна. Нөгөө талаас нилон, полистер зэрэг материал нь арьсыг илүү их хөдрүүлдэг бөгөөд шингэнийг шингээдэггүй учраас чамайг хөдлөх тоолонд таагүй үнэр тархаадаг.

5: Сандарч ядаж байхад…
Олон хүний өмнө үг хэлэх. Анхны болзоонд явах. Ажлын ярилцлаганд орох. Чамайг хэдий чинээ чухал, ховорхон боломжийн өмнө байна, төдий чинээ суганаас чинь их хөлс ялгарах болно. Өөдгүй юм аа гэж бодох хэрэггүй ээ. Чамайг сандарч мэгдэхэд зүрхний хэмнэл түргэсч, ам хатаж, жирийн үеийнхээс илүү их хөлс гардаг. Энэ нь чамайг тодорхойгүй, аюултай нөхцөл байдалтай нүүр тулахад бие чинь өөрийгөө бэлтгэж байгаа хэлбэр юм. Тиймээс өөрийгөө аль болох тайван байлгаж, чухал өдрийн өмнөх шөнө 8 цаг унтаж, эерэг бодлоор тархиа цэнэглэх хэрэгтэй. Тэгвэл ядаж л эвгүй үнэр чамд минь нэрмээс болохгүй. Зөвхөн сандрах ч биш, сэтгэл санааны бусад таагүй нөхцөл байдлууд ч гэсэн чамайг илүү их хөлөргөдөг.

4: Хоолны дэглэмээ өөрчил
Зарим хүнс хөлс ялгаралтыг идэвхжүүлж, эвгүй үнэр ялгаруулдаг. Каффейнтэй унд, алкогольтой унд, сармис, сонгино хамгийн дээгүүрт бичигддэг. Хэрэв чи өглөө бүрийг 1-2 аяга кофегоор эхлүүлдэг хирнээ хөлсөндөө дургүй бол аль нэгийг нь сонгох болж дээ хонгор минь. Ийм төрлийн ундааны халуун чанар нь дотор халууныг чинь нэмэгдүүлж, биенд чинь хөлс ялгаруулахыг “тушаадаг”. Гэхдээ мөстэй кофе үүнд хамаарахгүй. Мөн халуун ногоотой хоолноос татгалзах нь жирийн үед гарн чинь доор эвгүй оргихоос сэргийлнэ.

3: Байгалийн эмчилгээ
Хөлс ялгарах үйл ажиллагаа нь тархины хипоталамус хэсгээс эхэлдэг. Энэ мэдрэмтгий булчирхай нь биеийн дотор халууны хэм хэрхэн өөрчлөгдөж байгаагаас хамаараад бусад булчирхайнууддаа хөлс ялгаруулах эсэх дохиог дамжуулдаг юм. Хүйтэн ус ууж энэ эргэх холбоог удаашруулж болно. Хангалттай шингэн авах нь биеийн дотор хэмийг бага байлгадаг юм. Шээсээ шараас ч илүү тунгалаг болтол цэвэр ус уудаг байх хэрэгтэй. Тэгж чадвал биед чинь шингэн дутагдахгүй. Мөн цаг агаар халуун болох юм уу, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байгаа үед жирийн үеийнхээсээ ч илүү их шингэнээр биеэ тэтгэх ёстой юм. Мөн суганыхаа дотор талд тальк юм уу, хүнсний сод түрхэж эвгүй үнэр гарч, норохоос сэргийлж болно. Ногоон нимбэгийг хэрчиж байгаад шүүсээр нь сугаа арчиж унтвал цитрус нь байгалийн дезодарант болж, хүчиллэг шүүс нь хөлсний ялгаралтыг бууруулна.

2: Юмыг яаж мэдэх вэ, эмчид үзүүлэх үү?
Хэрэв чи гэнэт л өмнөхөөсөө ч илүү хөлстэй болж эхэлсэн бол энэ нь ямар нэг өвчний, эсвэл биеийн онцгой нөхцөл байдлын шинж тэмдэг байж болно. Зүрхний өвчин, стресс, цэвэршилт, бамбайн хордлого, цусан дахь сахарын хэмжээ буурах зэргээс хамаарч хөлс ялагарлт ихэсдэг. Мөн зарим төрлийн эм ч үүнд нөлөөлж байж болно.

1: Анагаах ухааны шийдлүүд
Гаран доорх хөлс чинь чиний өөртөө итгэх итгэлд маш их сөрөг нөлөө үзүүлж байгаа бол анагаах ухаанд хандаж болно. Гэхдээ эдгээр нь чиний хэрэглэж болох сүүлийн аргууд гэдгийг санаарай. Суганд ботокс тариулснаар хөлс ялгаралтыг дэмждэг мэдрэлийн цэгүүдийг бөглүүлдэг ба энэ нь 5-6 сар үр дүнгээ өгдөг. Мөн зөвхөн суга чинь хөлөрдөг бол тэр хэсгийн хөлсний булчирхайг авах мэс засалд орох сонголт байдаг. Гэхдээ энэ нь бусад хэсгүүдээр илүү их хөлрүүлэх, хөлс ялгаралтын тэнцвэргүй байдалд хүргэх эрсдэлтэй.


Гаран доорх гамшгийн үнэрнээс хэрхэн салах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.