Москвагийн гоо бүсгүй титмээ хураалгажээ

261

МОСКВА. /TASS/. “Москвагийн гоо бүсгүй 2018” тэмцээний ялагч Алесю Семеренко гэрээний нөхцөлийг зөрчсөний улмаас титмээ хураалгажээ. Энэ явдал нь тэмцээний түүхэн дэх анхны тохиолдол юм.

Тэмцээнийг зохион байгуулагчдын ярьснаар, тэрбээр гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, хүрэлцэн ирэх ёстой байсан арга хэмжээнд оролцоогүй байна.

Тэмцээний дүрэм журмын дагуу “Москвагийн гоо бүсгүй 2018″ тэмцээний ялагчийн титмийг тэргүүн дэд гоо бүсгүйгээр шалгарсан Ксения Паленовад шилжүүлэн өгөх юм байна. “Москвагийн гоо бүсгүй” тэмцээн анх 1996 онд болж байжээ.


Москвагийн гоо бүсгүй титмээ хураалгажээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.