Уруул яагаад хатдаг вэ?

Уруулын арьс маш нимгэн, тос, хөлс ялгаруулдаггүй, түргэн хатдаг учир зовхины арьстай адил нэн эмзэг юм.

 Мэдрэлийн олон төгсгөл, судсууд уруулын гадаргад ойр орших тул мэдрэмтгий, улаан өнгөтэй болгодог. Уруулын гадаад төрхөнд эрүүл мэндийн байдлыг илэрхийлэх зүйл олон байдаг Жишээ нь: Гөлгөр, сайхан улаан уруул нь эрүүл саруулын гэрч байдаг бол хөхөлбий уруул нь зүрх-судас, уушигны өвчтэйн илрэл байдаг.

Мөн уруул нь өөхний булчирхайгүй байдаг учраас чийгээр дутагдах хандлагатай болж хуурайшдаг. Тиймээс та уруулаа байнга арчилж байхгүй бол хуурайшсан уруул гадаад төрх үзэмжид нөлөөлөн, будаг хэрэглэсэн ч төдийлөн өнгө зүс засдаггүй. Та уруулаа арчлахын тулд дараах зөвлөгөөг анхааралтай уншаарай.
УРУУЛ ХАТАХ ШАЛТГААН
Уруулын арьс пигментээр хамгаалагдаагүй учир хурц нартай үед хэт ягаан туяаны нөлөөнд өртөмхий. Бодисын солилцооны алдагдал, В бүлгийн болон А, Е, С витамин дутагдсанаас уруул омголтож хагарч болно. Мөн их халуун болон хүйтнээс шалтгаалан уруул загатнаж, улаан толбо үүсч, цэврүүтэй болж, герпес /хомхой/ өвчин тусдаг.
АРЧИЛГАА
Үүнээс сэргийлэхийн тулд бие махбодийн хамгаалалтын хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай. Зарим үед уруулын захаар комедон хэмээх батга төст зүйл гарч ирдэг.
Эдгээр нь уруулын будагны найрлага дахь нефтийн гаралтай бодисуудын үр дагавар байдаг. Нефтийн бодисууд гэх талстлаг парапин, бичил талстлаг лаав, эрдсийн тос зэрэг бодис нь зөвхөн гадаад үзэмжинд нөлөөлөөд зогсохгүй, элэг, бөөр, тунгалгийн зангилаа зэрэгт хуримтлагдан эрүүл мэндэд их хөнөөл учруулдаг болох нь тогтоогдсон байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ талаар сэрэмжлүүлсэн хэдий ч бүтээгдэхүүнийхээ өртгийг аль болох багасгах гэсэн гоо сайхны бараа үйлдвэрлэгчид нефтиэс гаралтай бодисыг ашигласаар л байна. Тиймээс та гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа хямдыг нь сонгохоос болгоомжилж найрлагад нь нефтийн гаралтай бодис орсон эсэхийг заавал шалгаж байгаарай.продвижениеaracertopod.inскачать программу для взлома паролей wi fiкожаный чехол для ipad 3займ на киви карту5 karten poker online spielensex iran girlsslot o pol deluxeWin a metal detectorотдых в сочи май 2015заявка на кредиткуотдых в турции май 2015деньги в долг студентам в казанитур на майские жукиотзывы о походе на килиманджаробанк михайловский кредиты отзывы кредиткаAhmedabad escortsприложения под iosкупить чугунный казанfinnish translate englishсемейный кодекс украины алименты 2015радиатор royalдеревянные дома под ключ псковпродвижение оптимизация сайтовканадский дом из древесины


Уруул яагаад хатдаг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.