Тарагны жороор 8-10 кг турах боломжтой

0_500x500Тарагны жор: 8-10 кг хүртэл турах боломжтой.
Үргэлжлэх хугацаа 7 хоног, өдөрт тодорхой цагуудад 7 удаа хооллох ёстой. Өдөрт хагас литрээс илүүгүй буцалгасан ус ууна. Өглөөдөө сахаргүй кофе ганц аягыг уухыг л зөвшөөрдөг. Энэ жорын үйлчлэлийг нэмэгдүүлэхийн тулд клизм тавьж ходоод, гэдэс дотроо өдөр бүр цэвэрлэж байвал зохилтой. Мэдээж энэ нь тийм ч таатай ажил биш. Гэсэн ч үр дүн нь илүү ихээр танд мэдрэгдэх болно.
Хүнс хэрэглэхээс өмнө ургамлын хандтай 50 грамм уусмалыг ууна. Уг уусмалыг өглөөдөө бэлэн болгох хэрэгтэй. 200 грамм буцалгасан усанд багваахай цэцгийн хандыг хийж идээшүүлнэ. Тэгээд хоол хүнс хэрэглэхээс өмнө 50 граммаар 4 талан ууна.
Одоо гол жорондоо оръё. Та ягштал биелүүлэхийн тулд цаасан дээр хүснэгт зураад ил харагдах газар байрлуулбал зүгээр.
Нэг дэх өдөр: 400 грамм жигнэж болгосон давстай төмс,1 хувийн тослогтой хагас литр тарагтай.
Хоёр дахь өдөр: 400 грамм жимс тослоггүй цөцгий,1 хувийн тослогтой 500 грамм тарагтай.
Гурав дахь өдөр: 400 грамм жимс,гадил усан үзэм орохгүй,1 хувийн тослогтой хагас литр тараг
Дөрөв дэх өдөр: Тахианы цээжин хэсгийн мах 400 граммыг давсгүй чанаж иднэ,мөн нэг хувийн тослогтой хагас литр тараг
Тав дахь өдөр: 400 грамм жимс,мөн л гадил усан үзэмгүй,нэг хувийн тослогтой хагас литр тарагтай
Зургаа дахь өдөр: 500 грамм газгүй рашаан нэг литр
Долоо дахь өдөр: 400 грамм жимс,хагас литр тараг
Дээрх хүнсний зүйлсийг өдөрт 4 тасалж иднэ. Жор хэрэглэж дууссаны дараах эхний долоо хоногт халуун ногоотой, гурилан, чихэрлэг нялуун амтай, өөх тостой хоолноос бусдыг нь идэж болно. Эс тэгвээс таны долоо хоногийн чармайлтын үр дүн арилна гэдгийг анхаараарай. Долоо хоногийн дотор 10 хүртэл илүүдэл жинг хаях боломжтой. Энэ жор нь таны эрүүл мэндэд ямар ч сөрөг үзүүлэхгүйд гол давуу тал нь орших байгаа юм.

Эх сурвалж http://www.info.mn


Тарагны жороор 8-10 кг турах боломжтой
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.