Эмили Кларк “Хаадын тоглоом” цувралд тоглох үедээ хоёр удаа тархины хагалгаанд оржээ

-22032019-1553243006-208647143-EmiliaClarke-PersonalEssay-Secondary

“Хаадын Тоглоом” цувралын жүжигчин Эмили Кларк өнгөрсөн найман жилийн хугацаанд хоёр удаа тархины хагалгаанд орж байжээ. Энэ тухай Нью-Йорк Таймсын “The New Yorker” буланд нийтэлсэн эссэндээ бичсэн байна.

Жүжигчин бүсгүйн эрүүл мэндийн асуудал 2011 оноос эхэлсэн гэнэ. Эмч нар түүнийг эмнэлгийн хэллэгээр субарахноид буюу тархины цус алдалттай /SAH/ хэмээн оношилжээ. Ийм өвчтэй хүмүүсийн гуравны нэг нь тэр даруйдаа эсвэл удахгүй нас бардаг юм байна.

Ингээд Эмили гурван цагийн турш тархины хагалгаанд орсны дараа ярих чадвараа алдан нэрээ санахгүйд хүрч байжээ. Тэрээр “Би хагалгааны дараа сэрээд тэвчиж боломгүй их өвдөлтийг мэдэрсэн. Эмнэлгийн ажилтнуудаас намайг үхүүлээд өгөөч гэж гуйж байсан. Учир нь миний ажил, хүсэл мөрөөдөл, амьдрал тэр чигтээ хэл яриа, харилцаанд тулгуурладаг. Хэрэв энэ бүхнээ алдвал бүх зүйл утгагүй болно. Би 7 хоногийн дараа ярих чадвартай болсон” гэж бичсэн байна.

Киноны хоёрдугаар бүлэг түүний хувьд томоохон сорилт байжээ. “Яг үнэнийг хэлэхэд би тухайн үед өдөр бүр өөрийгөө үхэх нь гэж боддог байсан. Учир нь байнга миний дотор муухайрхаас гадна, бие минь сул дорой байсан. Тиймээс өвчнөө мэдрэхгүйн тулд өвчин намдаах эм их уудаг байв” хэмээн бичжээ.

2013 онд Эмилигийн тархины нөгөө талд цус алдсан тул дахин хагалгаанд орсон юм. Тухайн үед өмнөхөөсөө ч илүү өвдөж шаналсан гэнэ. Тэрбээр, “Би нэг сарын турш эмнэлэгт хэвтэж, бүх итгэл найдвараа алдсан. Хүний өөдөөс ч эгцэлж харж чаддаггүй байлаа” гэж өгүүлжээ.

Тэр одоо тархины гэмтлээр шаналж буй хүмүүст туслах сайн дурын ажил хийж байгаа юм. “Хаадын Тоглоом” цувралын сүүлчийн бүлэг ирэх сард дэлгэцнээ гарна. Эмили бүх бэрхшээлийг давж цувралынхаа төгсгөлд хүрч чадсандаа маш их баяртай байгаа гэнэ.

Эх сурвалж: People.com


Эмили Кларк “Хаадын тоглоом” цувралд тоглох үедээ хоёр удаа тархины хагалгаанд оржээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.