Турах жор

9aba6de5b4efbc181ddb1fd4a2bc7e6d

Турах жорын хамгийн гол шаардлага бол 13 хоногийн дотор архи согтууруулах ундаа, гурил, гурилан бүтээгдэхүүн, чихэр жимс, сахар, давс хэрэглэхийг хатуу хориглодог. Хоол идэхийн хооронд буцалсан болон цэвэр усыг ямар ч хэмжээгээр уухыг харин зөвшөөрнө. Зөвхөн жоронд бичигдсэн хүнсний бүтээгдэхүүнийг л дүрэм журам,дарааллын дагуу ягштал хэрэглэнэ. Ийм тийм зүйлээр орлуулах хэрэггүй гэдгийг зөвлөе.

Одоо ингээд энэхүү жороо танилцуулъя. Дахин хэлэхэд та ягштал нь баримталсны үндсэн дээр үр дүнг нь хүртэх болно гэдгийг бүү мартаарай.

Нэг дэх өдөр:

Өглөөний хоол: Хар сахаргүй кофе

Өдрийн хоол: 2 ширхэг сайн чанасан өндөг,давсгүй усанд чанаж болгосон байцааг ургамлын тостой зуурч салат иднэ,нэг стакан томатны сок

Оройн хоол: Давсгүй чанасан эсвэл шарсан загас

Хоёр дахь өдөр:

Өглөөний хоол: Сахаргүй хар кофе, сухарь буюу хатсан талх

Өдрийн хоол: Ургамалын тосонд шарсан эсвэл усанд чанасан загас,давсгүй усанд чанаж болгосон байцааг ургамлын тостой зуурсан салат

Оройн хоол: Давсгүй чанасан үхрийн мах 100 грамм,нэг стакан тараг

Гурав дахь өдөр:

Өглөөний хоол: Сахаргүй хар кофе,сухарь буюу хатаасан талх

Өдрийн хоол: Нэг ширхэг хурган гуаг ургамлын тосонд давсгүй шарж иднэ

Оройн хоол: Сайн чанаж болгосон өндөг 2 ширхэг,давсгүй усанд чанаж болгосон үхрийн мах 200 грамм,шинэ байцааг болголгүйгээр ургамлын тостой хольж салат хийж иднэ.

Дөрөв дэх өдөр:

Өглөөний хоол: Сахаргүй хар кофе

Өдрийн хоол: Нэг ширхэг түүхий өндөг,8 ширхэг давсгүй усанд чанасан лууван,ургамлын тостой,15 грамм хатуу орос бяслаг

Оройн хоол: Жимснүүд

Тав дахь өдөр:

Өглөөний хоол: Түүхий лууван нэг ширхэг,нэг стакан нимбэгний шүүстэй

Өдрийн хоол: Чанасан эсвэл шарсан загас,нэг стакан томатны шүүс

Оройн хоол: Жимснүүд

Зургаа дахь өдөр:

Өглөө: Сахаргүй хар кофе

Өдөр: Хагас кг чанасан тахиа,мэдээж давсгүй,түүхий байцаа эсвэл луувангийн салат,ямар ч майонезгүй

Орой: Сайн чанаж болгосон өндөг 2 ширхэг,нэг стакан луувангийн шүүс,ургамын тостой

Долоо дахь өдөр:

Өглөө: Сахаргүй байхуу цай

Өдөр: Давсгүй усанд чанасан 200 грамм үхрийн өөхгүй мах,жимс

Орой: Өмнөх өдрийнхээ дурын оройн хоолоо сонгож идэж болно. Гэхдээ 3 дахь өдрийнх л биш байх ёстой.

Найм дахь өдөр:

Өглөө: Сахаргүй хар кофе

Өдөр: Тал тахиаг давсгүй усанд чанаж иднэ,мөн байцаа эсвэл лууванг түүхийгээр нь хэрчиж иднэ.

Орой: Сайн чанаж болгосон 2 ширхэг өндөг,нэг стакан луувангийн шүүс,ургамлын тостой.

Ес дэх өдөр :

Өглөө: Түүхий лууван,нэг стакан нимбэгний соктой

Өдөр: Давсгүй усанд буцалгасан,эсвэл ургамлын тосонд мөн л давсгүй шарсан загас нэг ширхэг,нэг стакан томатны соктой

Орой: Жимснүүд

Арав дахь өдөр:

Өглөө: Сахаргүй хар кофе

Өдөр: Түүхий өндөг нэг ширхэг,чанасан 3 ширхэг лууван, ургамлын тостой,хатуу орос бяслаг 15 грамм

Орой: Жимснүүд

Арван нэг дэхь өдөр:

Өглөө: Сахаргүй хар кофе, сухарь буюу хатаасан талх

Өдөр: Ургамлын тосонд шарж болгосон нэг ширхэг хурган гуа

Орой: Сайн чанаж болгосон 2 ширхэг өндөг,давсгүй чанасан 200 грамм өөхгүй үхрийн мах,түүхий байцааг ургамлын тостой хольсон салат.

Арван хоёр дахь өдөр:

Өглөө: Сахаргүй хар кофе, сухарь

Өдөр: Давсгүй усанд буцалгасан,эсвэл ургамлын тосонд мөн л давсгүй шарсан загас нэг ширхэг,түүхий байцааг ургамлын тостой хольсон салат

Орой: Давсгүй усанд буцалган болгосон үхрийн өөхгүй мах 100 грамм,нэг стакан тарагтай

Арван гурав дахь өдөр:

Өглөө: Сахаргүй хар кофе

Өдөр: Сайн чанаж болгосон 2 ширхэг өндөг,түүхий байцааг ургамлын тостой хольсон салат,нэг стакан томатны сок

Орой: Давсгүй усанд чанасан эсвэл ургамалын тосонд шарсан нэг ширхэг загас

Арван дөрөв дэх өдөр:

Өглөө: Сахаргүй хар кофе

Өдөр: Чанаж эсвэл шарж болгосон нэг загас,түүхий байцааг ургамлын тостой хольсон салат

Орой: Давсгүй өөхгүй үхрийн мах 200 грамм,нэг стакан тараг

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж: www.solongonews.mn

Турах жор
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.