Дуу хөгжим бидний бүтээмжид хэрхэн нөлөөлдөг вэ?

Дуртай дуу хөгжмөө сонсох зуураа үр бүтээлтэй ажиллаж болно

Эрдэмтэд дуу хөгжим хүний ажлын чадамж, анхаарал төвлөрөлтөд хэрхэн нөлөөлдөг тухай маш олон судалгааг олон жилийн өмнөөс хийж ирсэн байдаг. Quartz энэ талаар сүүлийн хэдэн жилд хийсэн судалгаануудыг цуглуулж доорх дүгнэлтийг хийжээ.

Хөгжим сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг

Ямар ч хөгжим эм тарианаас илүү стресс тайлах чадвартай байдаг. Нэгэн судалгааны хүрээнд мэс засалд орохоос өмнө сандарч байгаа 400 хүнд дуртай хөгжмөө сонсох эсвэл эм уух гэсэн хоёр янзын тайвшрах сонголт өгчээ. Үр дүнд нь хөгжим сонссон хүмүүсийн сэтгэл санааны байдал илүү тайван байсан аж.

Дуу бүтээмжийг бууруулдаг

Ажил хийж байх үедээ бүх төрлийн дуу хөгжим сонсож болно гэж бодвол эндүүрэл болно. Тухайлбал үгтэй дуу ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг бол инструментал хөгжим эсрэгээрээ бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.

Дуу хөгжим дасгалын нөлөөг нэмэгдүүлдэг

Урам зориг өгсөн дуу хөгжим нь дасгал, бэлтгэл хийхэд үнэхээр үр дүнтэй байдгийг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байгаа юм. Дуу хөгжим нь илүү удаан хугацаанд, илүү чармайж дасгал хийсэн ч ядрахгүй байх боломжийг бүрдүүлдэг байна.

Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд мэддэг дуугаа сонсох хэрэгтэй

Өөрийнхөө мэддэг, танил дуугаа сонсох үед хүчтэй сэтгэл хөдлөл, анхаарал төвлөрөлтийг хариуцдаг тархины хэсэг идэвхэждэг болохыг олон судалгаа баталсан байдаг.

Түр завсарлах үедээ хөгжим сонсох нь тустай

Хэрэв ажлын явцад хөгжим сонсох нь танд саад болж байвал түр завсарлага авах үедээ туршаад үзээрэй. Эрдэмтэд энэ арга барилыг үр дүнтэй гэж үздэг. Тухайн даалгавраас завсарлага авах үедээ хөгжим сонсох нь мэдээллийг хурдан тогтоож, цээжлэх, анхаарлаа илүү удаан хугацаанд төвлөрүүлэхэд тусалдаг байна.


Дуу хөгжим бидний бүтээмжид хэрхэн нөлөөлдөг вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.