Болзооны үеэр нүүр хагарах арга

0387d6ab882c87834aa5ea7259d67d60

Догдлон байж болзоондоо ирсэн боловч таг дуугүй суусаар өндөрлөх юм гэж үү? Тийм ээ, чи ямар нэг юм хийх хэрэгтэй. Та хоёрын дунд байгаа “мөсөн уул”-ыг хэрхэн “хайлуулах” аргыг зааж өгье. Бид хаа нэгтэй танихгүй хүнтэй яриа эхлүүлэх үед тийм ч амар байдаггүй.

Гэхдээ нэгэнт яриа эхлэсэн бол цаашид нүүр хагардаг даа? Яг үүнтэй л адил. Болзооны үеэрх дуугүй байдал нь нийгмийн айдастай холбоотой. Хүн бүрт л энэ айдас их бага хэмжээгээр байдаг. Жишээлбэл энэ хүн яг ямар хүн бол? Түүнтэй уулзах нь зөв үү буруу юу, тэр ямар нэг гаж зуршилтай биш байгаа? гэх мэт бие биенээ танихгүйгээс үүдсэн тодорхой бус олон асуулт байдагтай холбоотой. Мөн үүнээс гадна тухайн хүнийхээ биеийн хэлэмж болон юу хүсэж байгааг мэдэрч чадахгүйгээс болж “мөсөн хана” бий болдог. Гэхдээ чи өөрийгөө нээж чин сэтгэлээсээ яриа өрнүүлж чадвал түүнийг “хайлуулах” тийм ч хэцүү биш.

1. Түүнээс тусламж хүс
Хүн өөрөө өөрийгөө тухайн нөхцөл байдалд оршин байгааг мэдэрч байх үедээ аз жаргалтай байдаг. Ялангуяа эрчүүд хэн нэгэн өөрөөс нь тусламж хүсэх үед тааламжтайгаар хүлээж авдаг. Тиймээс болзооны эхэн үед түүнээс хөнгөн тусламж хүс. Жишээ нь: “Үүнийг өлгөөд өгч тус болооч, миний кофег түр барьж байгаач” гэх мэт энгийн тусламжийг хүсээрэй. Гэхдээ ойр ойрхон түүнийг “зараад” байж болохгүй. Мэдээж түүний тусын хариуд “баярлалаа” гэж хэлэхээм мартаж болохгүй. Энэ аргаар та хоёрын дунд байгаа хүйтэн харилцааг “дулаацуулаад” зогсохгүй түүний чамд хандаж байгаа хандлагыг мэдэрч болно.

2. Сонирхсон асуултаа асуу
Зүгээрээ санаа зоволтгүй. Хэрэв энгийн үед чи зогсоо зайгүй ярьж байвал чамайг аманцар гэнэ. Харин болзооны үеэр үгүй шүү. Ялангуяа хэн хэн нь дуугүй болсон үед чи түрүүлж түүнээс асуулт асууж ямар нэг яриа эхлүүлэх нь түүний хувьд авралын од болж байгаагаас өөрцгүй юм. Нөхцөл байдлаас хамаарч мөн өмнө нь ярилцаж байсан сэдвээс хамаарч асуултаа тавих хэрэгтэй. Гэхдээ хүнд сэдэв лүү орох хэрэггүй. Жишээ нь, чи урьд нь хэдэн эмэгтэйтэй дотно харьцаатай байсан бэ, чи сард хэдэн төгрөгний цалин авдаг вэ гэх мэт хэтэрхий хувийн асуултаас зайлсхий. Харин үүний оронд өөрийнхөө талаар мэдээлэл өгч, харилцан асуулт асуух замаар яриа өд. Ингэвэл тэр чиний ч талаар мэдээлэлтэй болж бас тэр талаарх өөрийнхөө үзэл бодлыг хуваалцах болно. Жишээ нь: “Би багаасаа л хиймэл хаданд авиралтаар хичээллэхийг хүсдэг байсан. Чи энэ талаар ямар нэг зүйл мэдэхгүй биз?” гэх мэтээр асуултаа тавь. Магадгүй ингэснээр та хоёр дараагийн болзоо хиймэл хадан авиралтын клуб байх ч юм билүү.

3. Нөхцөл байдлыг мэдэгд
Та хоёр бие биенээ сайн мэдэхгүй юм чинь яаж сонирхолтой яриа өрнүүлнэ гэж…Мэдээж хэдхэн цагийн дотор нэг нэгнээ мэддэг болно гэж байхгүй. Гэхдээ түүнд багахан мэдэгдэл өгснөөр яриа “дэлгэрч” болно. Энэ нь түүнд далан булчирхайгаа тоочоод бай гэсэн үг биш. Харин үүний оронд гаднаас орж ирэхдээ “дөнгөж сая уулзалтаас тарж ирлээ. Болзооноосоо хоцрох дөхлөө шүү” гэх мэтээр өөрт нь хамаатуулж хэл. Ингэснээр тэрээр чамаас өөрөө нэмэлт мэдээллийг лавлах болно.

4. Дүгнэлт
Болзооны үр дүнг түүнд мэдэгд. Хэсэг хугацаанд ярилцсаны эцэст та хоёрт ярих зүйл олдохгүй үед энэ аргыг хэрэглээрэй. “Өнөөдрийн болзоо сайхан болж байна. Түрүүн идсэн зайрмаг үнэхээр гоё юм. Дараа энэ газарт дахиад заавал орж ирнээ. Дажгүй юм.” гэх мэт дүгнэлтийн үгсийг хэлээрэй. Энэ нь цаад утгаараа түүнийг магтаж байгаа мэт санагдах болно. Магтаал сонссон залуу урам орж яриаг үргэлжлүүлэн болзоогоо улам л сайхан болгохыг чадахаараа хичээх болно.


Болзооны үеэр нүүр хагарах арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex