Хятад маягийн шоглоом: Лхас хамгийн жаргалтай хот

Төвдийн өөртөө засах орны нийслэл Лхас хот Хятадын аз жаргалтай хотуудын жагсаалтын эхний байранд оржээ. БНХАУ-ын төв телевизийн мэдээлснээр Лхаст болсон “Аз жаргалтай хотуудын дарга нарын чуулган” хэмээх арга хэмжээн дээр эрх баригчдын явуулсан дээрх судалгааны дүнг танилцуулсан байна. Энэ марзан судалгаанд итгэх юм бол эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх бүрт нь нухчин дарж байдаг Төвдийн нийслэл 6 жил дараалан эхний 3 байрт шалгарчээ. Хүний эрхийн идэвхтнүүд болон “аз жаргалтай” төвдүүд харин энэ мэдээг сонсоод аз жаргал нь огтхон ч нэмэгдэхгүй байна. Коммунист намыг эсэргүүцсэн хөдөлгөөн улам эрчимжин, өөрсдийгөө галдан шатааж байгаа төвдүүдийн хувьд энэ мэдээ доромжлол шиг сонсогдож байгаа бололтой.


Хятадын хамгийн “аз жаргалтай” оршин суугчидтай Лхас хотын гудамж. 2012 оны 6 дугаар сар.

-Биднийг хэнтэй харьцуулаад аз жаргалтай гэж хэлж байгаа юм бол? Хойд Солонгос уу? Би өнөөдөр Лхаст аж төрж, “хязгааргүй жаргал”-аа эдэлж байна. Сүм хийд, цэцэрлэгт хүрээлэн, хаашаа ч гарсан бичиг баримтаа шалгуулна. Хажуугаар байлдааны хуягт машин байн байн эргүүл хийж байна гэж Төвдийн зохиолч эмэгтэй Войсэр хэлж байна.
Эх газрын Хятадын 300 хошуу, 104 хотын 100 мянган гэр бүлийг судлаад аль хотод хүмүүс илүү аз жаргалтай байгааг олж тогтоосон гэнэ. Лхасын араас аз жаргалдаа умбаж буй оршин суугчидтай хотуудаар Тайюань, Хэфэй, Тянжин, Чанша, Хөх хот тодорчээ.
Лхас аз жаргалын үзүүлэлтээр төдийгүй оршин суугчид нь чөлөө зав ихтэй гэдэг ангилалд мөн тэргүүлсэн байна.
Өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд “аз жаргалтай”, “завтай” 46 төвд хүн засгийн бодлогыг эсэргүүцэн амьдаараа зулын гол болсон билээ. “Аз жаргалтай” Лхас хот руу гадаадын сэтгүүлчид тусгай зөвшөөрлөөр нэвтэрдэг бөгөөд жилдээ 2-3 сар гадны төдийгүй дотоодын жуулчдаас бүрэн тусгаарласан хаалттай хот болж хувирдаг юм.

24tsag.mn

продвижение сайта раскрутка результатпродвижение сайтаaracer.mobiпрограмма для взлома wifi скачать бесплатноspeck macbook air 13альфа банк как оформить кредитную картуplay casino games online win real moneyfemal escortscasino slot oyunlar?William hill playtechафрика сафаримикрозаймы в екатеринбурге деньгавзять деньги в долг в калугевзять деньги в долг в нижнем новгородеподъем на килиманджаро мачамеэкспресс кредит кемерово по паспортуденьги в долг под проценты в минскеработа адвокатом в киеведешевые путевки во вьетнаммагазины посуды в москве розницагде оформить загранпаспорта нового образцавыплата алиментов в украиневанная комната с душевой кабиной и ваннойпанель osbанализ страницы сайтапродвижение сайтов


Хятад маягийн шоглоом: Лхас хамгийн жаргалтай хот
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.