Хонины орд /9-р сарын зурхай/

Бие даан ажиллах боломж олдоно
Хонины орд галыг бэлгэддэг бөгөөд гэнэтийн, түргэн зангаараа алдартай. Сэтгэлийн хөөрлөө жолоодож сурах хэрэгтэй. Эс бөгөөс нэг л өдөр дэлбэртлээ уурлахад хүргэнэ. Олон зүйлийн хариултыг ойлгож мэдэх хүсэл нь таныг сэтгэлийг эзэмдэнэ. Тамхи татдаг хониныхон эмчилгээ хийлгэснээр тамхинаасаа гарахаар шийднэ. Ажлаасаа өмнө эсвэл цайныхаа цагаар биеийн тамирын заал руу очиж дасгал хий. Бие махбодийн чилээгээ гаргах нь оюун санааны хувьд ч тайван байлгахад тусална. Ажил хайгчид сайн цалинтай ажил олох бөгөөд бүтээл байдлыг тань үнэлж, бие даан ажиллах боломж олдоно.

9-р сарын 1. Бямба гариг. Уран төсөөлөл ихтэй өдөр. Өөрийнхөө талаар эргэцүүлэн цаг хором гарга. Ялангуяа үл хөдлөх эд хөрөнгө эзэмшихээр хөөцөлдөж байгаа бол сэтгэл санаагаа тайван байлгах нь зовлонг тань нимгэлэхэд тус болно. Бясалгалаар хичээллэж, тайвшралыг олохыг хичээ. Гэр бүлийн гишүүнтэйгээ холбоо барьж онцгой холбоо тогтоох нь танд таалагдана. Тэдний зарим нь тэвчээр ихээр бардаг ч танд мөн адил сурах зүйл бий. Гэр орноо тохижуулснаар сэтгэл ханамжийг мэдрэх бөгөөд гэр бүлийнхэндээ амттай хоол хийж өг.

9-р сарын 2. Ням гариг. Сэтгэл зовоосон өдөр. Амралтын өдөр учраас энэ өглөө орноосоо босох гэж яарсны хэрэггүй. Хэрвээ бүлгийн үйл ажиллагаанд оролцдог бол гол хүмүүсийнх нь нэг үймээн үүсгэнэ. Гэр бүлийн асуудал санаа зовооно. Бусдын хэрэгт оролцохоос зайлсхий. Хувцасны шүүгээн доторхоо өөрчлөхөөр бол өнөөдөр яг тохирно. Бусдын хэрэг явдлаас холуур байж, жижиг сажиг эмчилгээ хийлгэ. Таны сонирхлыг татахуйц зүйл байж магадгүй тул э-мэйл хаягаа сайтар шалга.

9-р сарын 3. Даваа гариг. Хариуцлагатай өдөр. Өглөө босохдоо сэтгэл тань ямар ч байсан хийж гүйцэтгэх ажил дарамттай байна. Битгий хойшлуул. Ажлаа эрт дуусгаж, бэрхшээлүүдийг хэр эрт шийдвэрлэн тэр хэрээр амжилттай байж, сайн үр дүн харуулна. Бизнесийн асуудлаас болж тавгүй байгаа бол бүх баримт материалыг нарийвчлан шалгаж, хамт олноороо хуралд. Холбоотой талуудыг хамт байлгах нь хэцүү байж болох ч нэг давсан байхад бодол санааны ялгаатай байдлаас нь санал зөрөлдөөнийг гол учгийг олно. Ийм нөхцөл байдал гэр бүлийн гишүүд, хамт ажиллагсад, хувийн харилцаанд ч тохиолддог. Зөвшилцөлд хүрэхийг хүсч байгаа бол ухаалаг байж, бусдыг сонс.

9-р сарын 4. Мягмар гариг. Удирдаж болохуйц өдөр. Үнэт зүйлээ ягштал баримтал. Хэрвээ бизнесийн хамтрагч эсвэл хайрт тань уур хүргэж, тэвчээр барагдуулж байвал бухимдахаасаа тэдний ингэх болсон шалтгааныг сайтар тунгаан бод. Мөнгөний асуудлаас болж дарамттай байх бөгөөд санхүүгийн тусламжаа тал талаас нь бодоход хүргэнэ. Хэн нэгэнд тусалснаар мөнгөөр худалдаж авч чадахгүй өөрийн гэсэн үнэт зүйлийг олж авна. Мөн өөрийн санаа зовж буй зүйлдээ санаа тавихад заавал цаг гарга. Өөрөөр хэлбэл бусдын тусламж хэрэгтэй.

9-р сарын 5. Лхагва гариг. Ашигтай өдөр. Өнөөдөр шаргуу хичээнгүй ажилла. Амжилтын зам нээлттэй бөгөөд тодорхой чиглэл, найдвартай байдал бий болсон юм шиг хүчтэй мэдрэмж төрнө. Хэрвээ ажил олгогч таныг нэг хоёр шат ахиулбал гайхах хэрэггүй бөгөөд зарим нь нэмэгт цалин урамшуулал хүртэнэ. Хүсэл тэмүүлэл шинээр тогтоосон харилцаа нь жаргалтай байгаа юм шиг санагдах боловч яарах хэрэггүй. Дур сонирхолд бас хязгаар бий боловч чухал алхам хийхээ мартаж хувиа хичээсэн зангаараа хялбарчилна. Хоолны дэглэмээ өөрчилж, нүүрс ус уураг, өөх тосны хэрэглээгээ тэнцвэржүүлэхэд тохирох өдөр.

9-р сарын 6. Пүрэв гариг. Бие даасан өдөр. Заримдаа муу зуршлаасаа салахгүй байснаар түүндээ баригдах нь бий. Шинэ санаачлагаа хэрэгжүүлэхдээ бусдыг харгалзан үзэж бай. Үүний төлөө таныг сайшаах болно. Танихгүй хоёр хүний яриаг сэм сонсох нь таны бодлыг өөрчилнө. Учир нь өөрт тань огт тохиолдоогүй бол огт итгэдэггүй нэгэн. Үнэт чанар тань өөрчлөгдсөнөөр аливааг өөрөөр харна. Санаа бодлоо тэмдэглэж ав. Сурч боловсрох юмуу нийгмийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, туршлагаасаа тус дэм авах зэрэг түүнээс ашигла. Сугар гариг одоо арслангийн орд дээр байгаа нь баяр хөөр, хайр сэтгэл, бүтээлч байдлыг тэмдэглэх боломж олгоно.

9-р сарын 7. Баасан гариг. Урам өгсөн өдөр. Шинэ сонирхолтой төсөл гарна. Ажил дээр бага ярих ажил олгогчид үнэлэх боломж олгоно. Ажил хайгчид сайн цалинтай ажил олох бөгөөд бүтээл байдлыг тань үнэлж, бие даан ажиллах боломж олдоно. Хэрвээ тулгарвал бусдаас тусламж гуйхаас бүү эмээ. Ахмад хүмүүс болон дотно найздаа гар сунган тусал. Оюутан сурагчид нэмэлт цагаар хичээл номоо давтсаныхаа үр шимийг хүртэнэ. Бүх хичээлийнхээ үндсэн агуулгыг ойлгоход хүчин чармайлт гаргаснаар дүнгээ ч ахиулна.

9-р сарын 8. Бямба гариг. Өргөжсөн өдөр. Найз нөхөр эсвэл хөрш тань тусламж хүснэ. Бусдад тусалснаар маш сонирхолтой санагдах салбар луу хөтөлнө. Зах дээр очин гэр бүлийнхэндээ зориулж эрүүл амттай хоол хийх шинэ, органик гаралтай хүнсний ногоо худалдан ав. Шинэ зүйлийн талаар сонирхож байгаа бол хаахаас нь өмнө номын сан орж судалгаа хий. Зарим нь цэцэрлэгт өдрийг өнгөрөөнө. Утасны жагсаалтаас эрүүл, сайн чанарын ногоо тарих газрын талаар зөвлөгөө авахаар холбогдох мэргэжлийн хүнтэй холбоо барь.

9-р сарын 9. Ням гариг. Бодлогоширсон өдөр. Ажлаа дуусгахыг хичнээн хичээсэн ч үр дүн муутай байна. Хачин жигтэй уур амьсгал өдөр өнгөрөх тусам өрнөх учраас дотоод сэтгэлдээ цэнгэлийг эдлэх нь ухаалаг хэрэг. Орой унтаж, зүүд нойрондоо умбахын хажуугаар хөнжил дотроо тааваараа жарга. Гэр бүлийн өөр гишүүнтэй хамт амьдардаг бол найрсаг харилцаа тогтоож болон өнгөрсөн шөнө болсон адал явдлын түүхээ ярилцах нь инээдмийн кино үзсэнээс дээр. Ганцаараа амьдардаг бол утсаар мөн адил зүйлийг найзтайгаа ярилцаж өнгөрөөнө. Ямар нэгэн төлөвлөх хэрэггүй. Гэхдээ өдрийн үлдсэн хэсэгт интернэтээр тоглох, кино үзэх, ном унших зэрэг өөрийгөө баясгах юм бодож ол. Хамгийн гол нь сэтгэлийн дарамтанд бүү ор.

9-р сарын 10. Даваа гариг. Азтай өдөр. Бизнесийн ажил хэрэг амжилттай явагдах тул өнөөдөр ямар нэгэн бэрхшээлгүй өнгөрнө. Дотоод сэтгэлийн тайван байдалд анхаарч, гаднах асуудал үгүй болно. Яг одоо танд тусламж дэмжлэг үзүүлэх хүмүүс олон байгаа ба өөрийн бизнесээ эхлүүлэх, үйл ажиллагаа эрхэлбэл юмуу судалгаа хийх, мэргэшихэд энэ сүлжээгээ ашиглан, тусалж чадах нөлөө бүхий хүнийг ол. Өнөөдөр юу мэддэг нь биш хэнийг таних вэ гэдэг нь чухал. Юу ч хийсэн амжилттай байх тул хүнд санагдсан зүйлийг сорьж, юу тохиолдохыг нь үзээрэй. Хамт ажиллагсдынхаа нэгтэй романтик харилцаа тогтоох ба цаашид үргэлжлүүлэхийг хүсвэл хянуур байх хэрэгтэй.

9-р сарын 11. Мягмар гариг. Асуудалтай өдөр. Гэр орноо өөрчлөх зэрэг асуудлууд толгой өвтгөнө. Ажлаа сайн хийж чадахгүй байсан ч битгий цааш түлх. Хэдэн өдрийн дараа хариулт тун энгийнээр тодорхой болно. Хониныхон магадгүй ер бусын мөчийг туулах бөгөөд хамтрагчийнхаа оюун санаа руу нэвтэрч орох бөгөөд энэ нь улам дотно болоход нөлөөлнө. Нууц ажлын санал ирнэ. Хэдий энэ нь татгалзахын аргагүй боловч татгалзан, хувийн шударга байдлаа хадгал. Өөрийгөө үнэлснээр олон талбарт амжилт гаргах боломжтой.

9-р сарын 12. Лхагва гариг. Сонирхолтой өдөр. Хичнээн хорхойг тань хүргэсэн бай өөртөө санаа тавин, хаа нэг тийшээ яв. Оронд сэтгэл догдлолоо бүтээлч байдлаараа илэрхийлэн гаргаж, өөртөө бүрэн итгэлтэй бай. Бусад хүмүүс хийсэн ажлыг тань сайнаар үнэлвэл олон нийтэд харуулж, тэднээр шүүлгэ. Сэтгэл хөдлөлөө гаргахгүй байх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, хүндрэхээс нь өмнө эмчил. Өөртөө зүтгэлтэй байж хүний мөн чанар болох дотоод сэтгэлтэйгээ ярьж зөн совиндоо итгэ.

9-р сарын 13. Пүрэв гариг. Хувьсамтгай өдөр. Дүрэм журам нь амьдрахад саад болно. Хүсэл тэмүүлэл, өөрийгөө илэрхийлэхдээ байгаа нөхцөлд тааруулан хязгаарлах нь уурыг тань хүргэнэ. Ажлаасаа өмнө эсвэл цайныхаа цагаар биеийн тамирын заал руу очиж дасгал хий. Бие махбодийн чилээгээ гаргах нь оюун санааны хувьд ч тайван байлгахад тусална. Бусадтай харилцан ярилцсанаар мөн эрч хүчтэй байдал ихээр мэдрэгдэх боловч бизнесийн яриа хэлэлцээний үеэр маш болгоомжтой бай. Учир нь та хэтэрхий мэдээллийг нөгөө этгээддээ санамсаргүй өгч, өөрт ашиггүй нөхцөлтэй тулгарна.

9-р сарын 14. Баасан гариг. Зөн совинтой өдөр. Өдөр тутмын байнгын ажлаа өглөө эрт дуусгаж, таны тэвчээрийг бардаг зүйлс ч анхаарлаа хандуул. Учир нь таны сэтгэл санааны байдлаас үзвэл ямар ч үйл ажиллагааг өнөөдөр сайн зохицуулж чадна. Тамхи татдаг хониныхон эмчилгээ хийлгэснээр тамхинаасаа гарахаар шийднэ. Гоо сайхны мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүс гарах үр дүнг сайтар тооцож, эрүүл сонголт хийх хэрэгтэй. Өвөрмөц сэтгэлгээтэй хүмүүст татагдах ба урьд өмнө боломжгүй юм шиг санагддаг байсан зүйлийг сонсож мэднэ. Мөрөөдлийнхөө нэгийг ч гэсэн биелүүлэхийн тулд төлөвлөгөө зохиож эхэл.

9-р сарын 15. Бямба гариг. Шинийг санаачлах өдөр. Өнөөдрийн тэргэл cap нь охины ордон дээр байгаа нь өөртөө хүлээх үүрэг хариуцлагыг тодотгож байна. Хоолны дэглэмээ шинээр өөрчлөн, дасгал хийх эхлэхэд энэ жилийн хамгийн тохиромжтой өдөр. Мөн бизнестээ анхаарах, нарийн зүйлсийг зохицуулах, үр бүтээлтэй байдлаа нэмэгдүүлэх үе. Шүүмжлэлтэй бодол дээд цэгтээ байгаа болохоор түүнчлэн аливаад дүн шинжилгээ хийхэд тохиромжтой.

9-р сарын 16. Ням гариг. Нийтэч өдөр. Бүх төрлийн түншлэл нь найдваргүй болж байгаа нь та үүрэг хариуцлага, урамшууллын хил заагийг тодорхойлох хэрэгтэйг харуулж байна. Залуу хосууд анх удаа маргалдах бөгөөд нөгөөгийнхөө талаар сонирхолтой шинэ зүйл мэдэж авна. Бизнесийн эцсийн мөчид өөрчлөгдөж магадгүй бөгөөд хэвээр хадгалахыг хүсвэл хурдан хугацаанд ярьж тохирох хэрэгтэй. Хууль шүүхийн асуудал шийдэгдэх шатандаа явж байгаа тул хангалттай няцаахад бүрэн төгс байх нь чухал. Юу ч хийлээ гэсэн үнэнийг далдлах хэрэггүй. Хэрвээ шүүх таны талд шийдэхгүй бол сэтгэл санааны хүнд цохилт болно. Эрүүл мэндийнхээ төлөө тайвширч амар.

9-р сарын 17. Даваа гариг. Найрсаг өдөр. Харилцаа холбооны буд гариг мэлхийн орд болон түншлэл, тэнцвэрийн хэсэг рүү тань хөдөлж байгаа нь дараагийн гурван долоо хоногийн хугацаанд ердийнхөөсөө илүү сул давуу талуудыг тунгаахад ихээхэн хугацаа зарцуулахыг харуулж байна. Аливаа юмны удаашралт нь санаа зовооно. Олон нийтийн харилцаа таны сонирхлыг татах ба арбитрч, гэрээ хийгч, зөвлөхөд сайнаар нөлөөлнө. Хамтрагч юмуу сайн найзуудтайгаа харилцах харилцаанд хандуулна.

9-р сарын 18. Мягмар гариг. Шохоорхол татсан өдөр. Сэтгэл судлал эсвэл нарийн төвөгтэй зүйлд татагдах нь шинэ сонирхлоо эхлүүлэх өдөр гэдгийг харуулж байна. Олон зүйлийн хариултыг ойлгож мэдэх хүсэл нь таныг сэтгэлийг эзэмдэнэ. Мэдээж энэ нь ажлын газрын дэмий яриа сэдэв болох юмуу өөр чиглэлээр сурах хүслийг төрүүлнэ. Энэ талаар судлахын тулд сургуульд орох шаардлагагүй. Номын санд таны сонирхлыг татах олон ном, сэтгүүл байгаа. Бизнес хийгчид маркетинг, яриа хэлэлцээ хийх урлагийн талаар мөн судална. Эдгээрийг сурах нь танд ашигтай.

9-р сарын 19. Лхагва гариг. Түрэмгий өдөр. Хонины орд галыг бэлгэддэг бөгөөд гэнэтийн, түргэн зангаараа алдартай. Сэтгэлийн хөөрлөө жолоодож сурах хэрэгтэй. Эс бөгөөс нэг л өдөр дэлбэртлээ уурлахад хүргэнэ. Ууртай хүмүүстэй тулгарвал зүгээр л өнгөр. Ямар нэгэн хэрэг төвөг үүсгэх шаардлага танд байхгүй. Гүнзгий амьсгал аваад гарга. Тун удахгүй зүгээр болно. Нэгэн зэрэг олон зүйл хийхийг оролдох нь сайн боловч нэгээс нөгөө рүү хам хум явах нь тийм ч сайн биш. Зарим хониныхон муу юманд золтой л холбогдох дөхнө.

9-р сарын 20. Пүрэв гариг. Гайхалтай өдөр. Энэ өдөр санаандгүй хэн нэгэнтэй таарч өдөржингөө түүний тухай бодох бөгөөд зүрх тань хүчтэй цохилно. Энэ нь ямар нэг томоохон зүйлийн эхлэл байж магадгүй, Өнөөдөр та үнэхээр жаргалтай байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрээ байгуулж, байдаг төсвөө шавхах боловч ах эгчээсээ зээл авч болно. Шинжлэх ухаан, философи, метафизикийг сонирхдог та дахин сургуульд сурч магадгүй. Хэрэггүй зүйлд санаа зовох хэрэггүй. Дэлхийн өөр нэг улсад очиж, гадаад хэл заахаар шийдэж магадгүй.

9-р сарын 21. Баасан гариг. Өргөжсөн өдөр. Голлох үүрэг гүйцэтгэх юмуу чадвараа батлан үзүүлэхээс аргагүй спортын багт орох зэргээр өмнөхөөсөө ч илүү эрсдэлтэй алхам хийж магадгүй. Иймэрхүү алхам нь эхэндээ таныг айлгах боловч өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ. Сонирхлоороо гүйгчид мэргэжлийн холын зайны тамирчид болохоор шийдэх бөгөөд тэмцээнд оролцож өрсөлдөхөөр бэлтгэнэ. Бизнесийнхэн худалдааг зохицуулдаг хуулиудын талаар танилцаж мэдсэн байх хэрэгтэй. Гэр орондоо засвар өөрчлөлт хий.

9-р сарын 22. Бямба гариг. Дарамттай өдөр. Оргил өөд өгсөхөд олон зүйлийн сорилттой тулгарна. Ихэнхдээ та болон таны найз хамт инээлдэж хөхрөн, дотно байгаа ч бүрэн итгэхэд хэцүү. Доош буурах боломжийг бүү олго. Үзэл бодолдоо үнэнч байж найз нөхрийнхөө муу аргаас илүүтэй авьяас чадвар, тэсвэр хатуужлаа ашиглан зорилгодоо хүрэхэд тулгарах нэг сорилт гэдгээр хүлээн ав. Зарим нь гадаад руу явж адал явдал хайхаар онгоцны билетээ захиална. Найзууддаа мэдэгдэхээ мартав аа. Учир нь тэд нар мартагдахааргүй үдэлтийн үдэшлэг зохиох болно.

9-р сарын 23. Ням гариг. Тэсвэр алдам өдөр. Хувиа хичээх зан, зохисгүй үйлдэл нь таныг зовооно. Маргаанд оролцож нэр хүндээ эрсдэлд учруулснаас ямар ч асуудалд буурь суурьтай байх нь чухал. Ажлаа дуусгахын тулд тохиромжтой цагийг олох нь боломжтой. Авсан ажлаа танаас өөр хүн сайн хийж чадахгүй гэж биеэ хуурах хэрэггүй. Бусдын тусламжийг авч, өдрийн сүүл гэхэд огт ядраагүй байх болно. Танихгүй хүнд хүчтэй татагдана.

9-р сарын 24. Даваа гариг. Хүч сорьсон өдөр. Танд урам өгдөг ажлын талбарт үйл ажиллагаа өргөтгөх боломж олохын тулд үнэнийг үл ялиг дэгсдүүлэхэд гэмгүй. Гэхдээ санаа бүү зов нэг бүтсэн бол амжилттай байна. Болзоонд явах онцгой урилга хүлээн авах бөгөөд сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл шинэ хувцас худалдан ав. Хүн бүхний нүдийг хужирлаж, анхаарал татах өвөрмөц загварын хувцас олох болно. Харилцаа тогтоох нь таны хувьд хоёрдугаар зэргийн асуудал ч болзоо тань санаанд оромгүй гайхалтай өрнөвөл битгий гайхаарай.

9-р сарын 25. Мягмар гариг. Эрч хүчтэй өдөр. Нийгмийн хүрээлэл тань нэмэгдэж, шинэ төрлийн сонирхолтой зүйлийг нээнэ. Харилцан ярианы шинэ сэдэв оюуны чадавхыг сэргээж, олон нийтийн үйл ажиллагаанд оролцоход түлхэц болно. Өөрчлөлт хийхийн тулд нийгмийн хөдөлгөөн, бүлэгт элсэнэ. Урам зориг, удирдах авьяасынхаа ачаар чухал байр суурь эзэлнэ. Хөтөлбөрөөс гадуурх үйл ажиллагаанд оролцсоноор ажилд орж чадна. Ялангуяа өвчтэй байгаа бол өөртөө туслах бүлэг их тустай.

9-р сарын 26. Лхагва гариг. Сэтгэлээр унасан өдөр. Хийх зүйл их байгаа боловч хугацаа давчуу байна. Өдөржингөө зочдоор тасрахгүй тул хаалганы хонхоо авах тухай хүртэл бодно. Магадгүй асуудлыг хэтэрхий хүндээр хүлээж аваад, тайвширч хөгжих цаг гаргахгүй байна. Эн тэргүүний зорилтуудаа дахин хянаж, төлөвлөгөө дахин зохиохоор шийдэх бөгөөд үдээс хойш амрахыг хичээ. Хүүхэддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Хамт байгаа хүмүүстээ сайн ханд. Тэднийг өөрийн адил бод.

9-р сарын 27. Пүрэв гариг. Төвөгтэй өдөр. Өнөө өглөө түр амсхийж амар. Бие таагүй байвал ажлаасаа чөлөө авч, өөрийгөө болон эргэн тойрныхноо зовоохоос зайлсхий. Тодорхой зүйлд анхаарлаа хандуул. Хамтрагчтайгаа маргалдах нь таны сэтгэлийг зовоох боловч түрүүлж эвлэрэх алхам хийх хэрэгтэй. Дархлааны системээ сайжруулах хэрэгтэй. Хоол хүнсэндээ анхаарч, биеийн эсэргүүцлээ сайжруулах сайн чанарын амин дэм хэрэглэ. Өөрийгөө торд. Согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий.

9-р сарын 28. Баасан гариг. Тайван өдөр. Өдөр тутмын ажлын тухтай хэмнэл таалагдана. Бодлогогүй үйлдэл нь таныг бясалгал хийж, стрессээ тайлах хэрэгтэйг анхааруулж байна. Өглөө гарахаасаа өмнө талархах хүмүүсийн жагсаалтыг бичсэнээр энгийн үедээ үл тоодог бүхий л жижиг зүйлд сэтгэл хангалуун байх болно. Бодитой харагдах буруу зүйлээс болж айдас төрөх бөгөөд өчигдөр тохиолдсон юмуу маргааш болох юманд санаа зовсноос болж байгаа юм. Одоохондоо бүх зүйл зүгээр байна.

9-р сарын 29. Бямба гариг. Хөгжилтэй өдөр. Сэтгэл санаа ихээхэн тавгүй байгаа тул тэсвэр тэвчээрийг тань барна. Машин жолоодож явахдаа болгоомжтой бай. Зарим нь өнөөдөр чухал ярилцлаганд орно. Оюутан сурагчид чухал шалгалт өгөх бөгөөд юуны өмнө сайн амарч, өөр зүйл хийх хэрэгтэйг санаарай. Толгойгоо гашилтал сууж бэлдэх нь тийм ч сайн арга биш, харин ч эсрэгээрээ толгой эргүүлэх үндэс болдог. Өөрийгөө онцгой зүйлээр шагна.

9-р сарын 30. Ням гариг. Ашигтай өдөр. Сэтгэлийн түгшүүр ихтэй байгаа ба бүх төрлийн хэлэлцээнүүдийнхээ учрыг олж, бизнесийн саналаа зөвшөөрүүлэхэд анхаарна. Үл хөдлөх хөрөнгө зээлээр авч магадгүй. Нэр төр тань нэмэгдэж байгаа бөгөөд саад болохуйц шалихгүй асуудлуудыг хөндөнө. Э-мэйл хаяг тань хэрэгтэй хэрэггүй захиагаар дүүрэх утас тань зогсоо зайгүй дуугарна. Олонх нь харилцаа холбооны бүх сувгаа хадгалахыг хүснэ. Тэдэн лүү утсаар ярь.раскруткараскруткаaracer.mobiподбор паролей mail ruakvalooзаймы на карту срочно онлайн быстроjugar gratis a slotsfemales escorts888 online casinoWilliam hill inplay radioпрограмма сафари для посещаемостикак взять деньги в долг на яндексепутевка на килиманджарокилиманджаро подъемвосхождение на килиманджаро марангусезон в танзаниивосхождение на килиманджаро на новыйBilbao escortsалименты в украине 2015 размергде купить посудуинтернет продвижение брендаtranslate from german to english freeрекомендации по оптимизации сайтаокна в деревянный домгде сдать анализы на глистыгриль сковорода купить


Хонины орд /9-р сарын зурхай/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.