Шведэд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эмэгтэйн сэтгэгдэл

165_90427_2227130Сонин байх болов уу? гээд орууллаа. Надад лав их сонин байлаа. Би анхны хүүхдээ Монголд төрүүлж байсан. Харин 2 дахь хүүхдээ Шведэд төрүүлэв. Монголдоо гуя руугаа нэг алгадуулж аваад л ширүүхэн гараар төрж байсан хүн энд шоконд оров. За тэр эмч нар нь илээд л “чи чаднаа, чи мундаг бна” гээд л, эрхлүүлээд л сувилагч нар нь аягатай жүүс соруултай бариад л ганцхан сорчих “чи ядарчихна шүү дээ” гээд л нөхөр хажууд байнга тусдаа өрөөтэй. Яриад байвал дуусах юм биш. Төрөнгүүт эмнэлгийнхээ буудалд оруулчихна. Тэндээ том хүүхдээ авчраад нөхөртэйгээ бүгдээрээ хамт байсан. Тэнд нь памперс, за тэгээд төрсөн хүнд юу хэрэг болох бүх юм өрөөстэй. Өдөр бүр дүүргэж тавина. Сувилагч нар нь цаг цагаар өөрсдөө утасдаад зөвшөөрөл аваад орж ирэн үзнэ. Дотроо ресторантай ээжүүдэд бүх хоол үнэгүй, аавууд багахан мөнгө төлөөд идчихнэ. Тэгээд хүүхдийн мөнгө юу ч бүрдүүлж гүйх шаардлагагүй орчих юм дансанд. Аав ээжийг нь “хүүхдээ харж асраарай” гээд 480 хоног цалингийн 80% хүртэлх тэтгэмж өгөх юм. Монголд төрж байсанаа бодсон аймаар санагдав. Гэрэл зураг хийх гэсэн олигтой зураг байсангүй. /Өглөөний цайн дээр бид 3/

Жич: Бүх хүүхнүүд хамаагүй жүүс уугаад янз бүрийн юм идэхийг хараад би бас идэв. Монгол удахгүй ийм болоосой. Нэг юм нэмж хэлэхэд бүх эмч сувилагч нар “баяр хүргэе”, “wow” гээд л би лаг гавъяатан байсаан.

Пост бичсэн: Хишигээ Г.


Шведэд хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эмэгтэйн сэтгэгдэл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.