Нэрт жүжигчин, найруулагч Анжелина Жоли кино ертөнцийг орхин тэтгэвэртээ гарна гэсэн мэдээлэл гарчээ. Жоли амьдралаа цоо шинээр эхлүүлэх гэж байгаа гэсэн яриа гараад буй юм. Брэд Питтээс гэрлэлтээ цуцлуулах асуудлыг дуусгавар болгоод Жоли амьдралаа цоо шинээр эхлүүлнэ гэдгийг ойрын эх сурвалж нь мэдээлэв.
Жүжигчин бүсгүй театрт хүчээ сорихоор шийджээ. Мөн түүнийг улс төрд орно гэсэн яриа ч гарч байсан юм. Гэхдээ одоохондоо Жоли кинотой холбогдсон хэвээр байгаа. Энэ зун найруулагч Тэйлор Шэриданы аймшгийн кинонд тоглох бол ирэх жил “Малефисент” киноны хоёрдугаар анги нээлтээ хийнэ.